Darkhan gunii khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Darkhan gunii khuree,

Rinchen Number :
888

Rinchen Name :
Darkhan gungiin khural

Type of Temple :
Monastic City

Aimag Temple located in :
Govi-Altai

Sum Temple located in :
Darvi soum

Old Aimag Name :
Tusheet Khan

Precis History(In Mongolian only):


Говьалтай аймаг Дарви сум. Дархан гүний хүрээ /Эрдэнэ бэйсийн хүрээ/ Засагт хан аймагт 17-р зууны эцэс 18-р зуууны эхээр байгуулагдсан анхны 2 хийдийн нэг нь энэхүү Эрдэнэ засгийн хошуунд байгуулагдсан гэж үздэг ажээ.Бэйсийн зэрэг улсын Түшээ гүн Гүнсэнсүрэнгийн хошуунд Энхамгалангийн 35-р он буюу 1696 онд бэйс Самбуудоржийн үед Цогчин хурлыг сургуулийг үүсгэн тогтоосонт тогтоосон түүхтэй ажээ.Бадаргуулт төрийн 2-р он буюу 1876 онд Засаг улсын түшээ гүн Аюурсэд Данзанжамцийн үед Дүйнхор хурлын сургуулийг үүсгэн тогтоосон гэж үздэг.Баларгуулт төрийн 4-р он буюу 1878 онд мөн засаг улсын түшээ гүн Аюурсэд Данзанжамцийн үед Цаннид хурлыг үүсгэжээ.Эдгээр хурал манай хошуу сумын нутаг Баясгалантын ар хэмээх газар байсан нь Далай гүний хүрээ болжээ.Анхны хурал Цогчин хурал байгуулагдсанаас хойш даруй 180-аад жилийн дараа Дүйнхор хуралтай болсон байна.Дүйнхор хурлын сургууль нь бурхны шашны тооны ухаан одон зурхай, мэрэг төөрөг, сарын зурхай зэргийг судалдаг байжээ.Цаннид дацанг нутгийн хөгшчүүл Чойр дацан гэж нэрлэдэг ба энд буддын шашны гүн ухааны 13 анги зиндаагаар судалдаг байв.Лам нар нь Чойрын 5 боть буюу учир шалтгааны ухаан, Билэг Бармидын гүн ухаан, Төв үзлийн онол, Ави дармын онол, Винайн ухаан зэргийг судалдаг байсан нь хөгшдийн ярианаас мэдэгдэж байна.1919 оны хүн малын тооллогоор тус хүрээнд 387 лам банди нөр тоологдсон байна.Дархан гүний хүрээний гол шүтээн нь улаан сахиус байсан ба 1937 оноос өмнө тэргүүн лам нь Чогдон тойно, Дондов тойно гэсэн 2 их ламтай байжээ.Хүрээ хийд хаагдахын өмнө 60 орчим лам байсан байна.Дархан гүний овоо хэмээх 13 сан тавидаг эргэн тойрон чулуун овоотой шүтлэгт овоогоо зуны эхэн сарын 15-нд тахидаг байжээ.Хүрээнд ном судар хувилдаг жижиг бархан байжээ.Дархан гүний хүрээний Чойрын дацан нь Гүнчин игчаатай байсан байна. 1934-1935 оны үед Дарви сумын нутагт Дарвийн жас, Дарвийн хуйтан, Ихсийн хуйтан, Дархан гүний хуйтан гэсэн 1 жас 3 хуйтан байжээ.Эдгээр нь 1-2 дуган дацан бүхий жижиг түр цагийн хурал, жалгын хурлууд байсан бололтой. Холбогдох эх сурвалж: 1.Дарви сумын ЗДТГ-ын дарга Ганбаатартай хийсэн ярицлагаас 2007.08.29 2.Дарви сумын өндөр настан Хоролсүрэнтэй хийсэн ярицлагаас 2007.08.29 3. Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Description of location :
The site is located 12Km from the soum centre.

GPS readings :
North 46° 25’  East 094°  29’

Estimated site dimensions (metres) :
Side1: 10 Side2: 10 Side3: 10 Side4: 10 Side5: Side6:

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
The site is barely visible.

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Monks in Old Temple :
unknown
unknown

Form Number :
ГАДР 110

Survey Team :
Team B

Ганбаатар


Oral History :

Хоролсүрэн


Oral History :

Газрын зураг / Map