Khamba Gegeenii khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Khamba Gegeenii khuree,Khambyn khuree,

Rinchen Number :
68

Rinchen Name :
Khambyn khuree, Khamba gegeenii khuree, Gandandarjaalin, Dashgandanlin

Type of Temple :
Monastic School

Aimag Temple located in :
Zavkhan

Sum Temple located in :
Ider sum

Old Aimag Name :
Sain Noyon

Old Sum Name :
Dalai Choinkhor Vangiin khoshuu

Precis History(In Mongolian only):


Завхан аймагИдэр сум. Хамба гэгээний хүрээ. /Гандандаржаалин хийд/ Идэр сумын нутаг Тунын голын баруун хойд тал Доод мод толгойн уулын энгэрт Хамба Номун хааны хүрээ буюу Жамбалдорж хутагтын Гандандаржаалин хийд төвхнөж байжээ. Ер нь Хамба гэгээний хүрээний түүх нь анх 1766 онд тойн, цорж Наваангончиг халхад тодорсон хамба хутагтын анхны дүрийн хурал номын газрыг одоогийн Идэр сумны нутаг Тэгшийн голын хойно орших Зонхов хадны өвөрт гэр дуган байгуулж Цогчин, Агва,Нүннээ,Мамба , Жүд, Дүйнхор хурж эхэлснээр үүссэн бөгөөд Тэгшбуянт хэмээх нэртэй байв. Энэ үеийн хамба хутагтын дүр нь төвдийн оронд тодорч байсан Лувсанданзан хэмээх хамба хутагтын халхад тодорсон эхний дүрийн үед байгуулагдсан хамба гэгээний тодотголтой анхны хурлын газар байжээ.Халхад тодорсон хамба хутагтын анхны дүр Агваангончиг бээр хэсэг хугацаа өнгөрсний дараа таалал болж хурлын лам нарын тогтвор суурьшил муудаж байсан тэр цагт Зонхов дахь гэр дуганууд руу хуйхуунууд дайран орж түйвээн бусниулжээ. Энэхүү нөхцөл байдлаас үндэслэн Зонховын хүрээ нүүж Жаргалантад Унацны энгэрт суурьших болов. Тэр хүрээний нэр сурвалж бичигт хамба хутагтын Буянбаясгалант хүрээ нэртэй тэмдэглэгджээ.Хожим нь 1870 онд хамба хутагт Цэрэндорж / сахилын нэр нь Лувсангэндэносор/ нутаг оронд халх өөлдийн дайны хямрал бий болж ус мөрөн үерлэж тэнгэр хангай хилэгнэж байсан тул ард олны сэтгэл санааг түвшитгэн сайжруулах үүднээс хүрээг нүүлгэх болжээ. Ийнхүү 1879-1880 оны үед Жаргалантын хүрээг зөөн одоогийн байгаа Туна голын баруун хойд тал доод мод толгой уулын энгэрт суурьших болжээ. Уг хүрээг анхлан барихдаа зурхайч ламын зөвлөсөн ёсоор Нүгнээ дуганаас эхлэн барьж ар талын уулын болон энэ дэнжийн нэрийг оролцуулан Чанмань-Өлзийтийн хүрээ хэмээн нэрлэхээр болжээ. Үүнээс хэдэн жилийн дараа халхад тодорсон хамба гэгээний гуравдахь дүр хамба хутагт Жамбалдоржийг 7 настайд нь тус хүрээнд залжээ. Хамба Номун хан Я.Жамбалдоржийн Чандмань-Өлзийтийн хүрээ нь 7 жас, 9 том дугантай байсан бөгөөд жас бүр өөрийн аж ахуй гал тогоотой байжээ. Жас бүрийн аж ахуйг хариуцаж тоо бүртгэлийг улирал жил жилээр нь гаргадаг бөгөөд үүнийгээ гэгээнтэнд айлтгаж байсан байв. Тус хүрээнд хамба Номун хаан номч мэргэн Эрдэнэ Бандида Жамбалдорж , гэгээний туслах гавьж Жамбалжалцан, аграмба Цэвээн, маарамба Чүлтэм, аграмба Аюурбуниа, бурханч лам Дэндэвсэмбэн, Гомбосүрэн, Батдэлгэр, Намсрай, Тогтох, Нямжав, Дансран, Балдан, Ойдов, Загд, Даваа, Бэгзээ, Пүрэв мээрэн, Түндэв, Бадрах, Жамьяан нарын 300 шахам лам шавилан сууж байжээ. Лам нар есөн дуганд сууж ном хурах бөгөөд дуган бүрийн эхэнд Хамба гэгээний сэнтий байх ба Гэгээнтэн дамжин сууж хурлыг тэгшилдэг байсан ажээ. Тус хүрээний гол шүтээнүүд нь Улаан сахиус Жамсран, Лхам сахиус, Майдар бурхан байжээ. Энэхүү есөн дуганын нэр буюу тэдгээрт голлон гүйцэтгэдэг хурал номын талаар өгүүлбэл 1.Дүйхорын дуган. Хавар намар чам тоглодог. Дүйнхорын ном жаягийн дагуу хурлаа жагсаадаг. 2.Шүтээн дуган. Энэ нь тус хүрээнд ном ёсоор залагдан буй Номун хан Жамбалдорж Хамба хутагтын солдэв, хийморь, сүлд хийморийг дуудан тэгшилж байхад зориулагдсан байх ба нийт шавь нарын үйлсийг тэгшлэхээс гадна төр төвшитгөн, түмэн олон энх амгалан жаргалтай байлгах улмаар газар дэлхий лус хангайг аргалан номхруулах хийгээд 10 дошгидыг тойлон хурайлж хурал жасаа бясалгадаг газар.3.Гүдэн дуган. Тус сүмд урьд өмнө заларч байсан Хамба хутагтын ерөөл буяныг хийж, хишгийг дуудан даллахын хамт тэрхүү дээдсийн чандар болон бусад аливаа зүйлсийг нь хртүүлэхгүй ариун нандин байлгах , мөн тэр цагт залран байгаа Номун хан Жамбалдорж Хамба хутагтынхаа солдэвийг дуудан хийморь сүлдийг ямагт тэгшилж байдаг байсан бололтой. 4.Цогчин дуган. Энэ дуганд өдөрт өглөө өдөр, орой гурван удаа цогчин хурах бөгөөд сүсэгтнүүдийн жил сар, мэнгэ суудал болон тэдний өдөр тутмын хийгээд жилийн туршийн зам мөрийг хэлж тодорхойлж байжээ.Да лам нь Рагчаа зайсан гэж хүн байсан ба энэ дуганд Чоймпорлын 15 хоног гэж томоохон хурлыг жилд нэг удаа 15 хоног өдөр шөнөгүй хурдаг байжээ.5.Чойрын дуган. Чойрын ном голлон хурж шашны түүх гүн ухаан судалж хүрээний лам нарт номын зэрэг дэв олгох ажлыг эрхлэх бөгөөд да лам нь Гомбожав аграмба гэж хүн байжээ. 6.Авгын дуган. Энэ дуганд аливаа арга засал аврал гүрэм хариулга хийж сор залдаг байсан ба жилд гурван удаа сор залж байв. 7.Нүгнээн дуган. Энд Гомбо болон 10 Хангал тахидаг байсан ба тус дацанд мах иддэггүй лам нар хурах бөгөөд нүгнээ сахиж ном сахиусын дэг жаягийг ягштал гүйцэтгэж байжээ. Тус дацангийн Да лам нь Гомбосүрэн гэж хүн байв.8.Жүдийн дуган. Жүд хурж өөрийн дэг жаягийг ёсчлон сахиж хуваарь үүргийн дагуу ном хурдаг байжээ. 9.Мамбын дуган. Энэ дацанд эмнэлгийн бүх төрлийн ухааныг үзэж , аливаа өвчнийг судалж эмчлэх аргыг нь зааж байжээ. Мамбын дуганын гэсгүй нь Батдэлгэр маарамба гэж байв. Уг дацанд хэд хэдэн маарамбын дамжаа барьсан хүмүүс байсан нь хутагт Жамбалдорж гэгээнтэн энэ талын өндөр мэдлэг чадвартай байсантай шууд холбоотой. Хамба хутагт Жамбалдорж гэгээнтэн Отгонтэнгэр Очирваань уулыг тайж тахих ажлыг хариуцан хийдэг байсны дээр Отгоны рашааныг нарийвчлан судлуулж хаягжуулах ажлыг хийхийн тулд ойр хавийн хүрээ хийдүүдэд урилга заллага явуулан Сайнноён хан ,Засагт хан аймгийн маарамбуудыг цуглуулан бүх рашааны бүтэц найрлагыг судлуулан рашаануудад хаяг хийлгэн модон дээр монгол төвд үсгээр хоёр талд нь сийлүүлэн тавьж байсан нь 1960-аад оны үеийг хүртэл байдаг байжээ. Хамба гэгээний Чандмань-Өлзийт хүрээнд жил бүрийн зуны адаг сарын 15-нд 80 гаруй баг бүхий цам / 21 Дарь-Эх, 32 Бэгз, 16 Эрвээхий, 12 Төгсөд, 2 хонь, 2 Азар бүхий цам/ гарч Майдар хурдаг байв. Мөн Бөхөн шарын овоог тахиж 64 бөх барилдуулж хоёр насны морь уралдуулдаг байжээ. Хүрээний лам нар зөвхөн Бөхөн шарын овоо төдийгүй Ямаат, Ходоод, Хандын булаг зэрэг ус булгийг тахиж байв.1932 оны эхэн үеэс эхлэн тус хүрээний хамба мяндагтнуудыг баривчлан хэлмэгдүүлснээр Хамба хутагтын Чандмань-Өлзийтийн хүрээний хурал ном тасарч мөхсөн байна. Уг хүрээнээс энэ хэлмэгдүүлэлтэнд өртөж 40 гаруй лам ялын дээд хэмжээ, 10 буюу түүнээс дээш жилийн хорих ял авжээ. Хамба Номун хутагт Жамбалдорж гэгээн XV жарны гал нохой жилийн бар сарын шинийн 8-ны өдөр буюу аргын 1886 оны 02-р сарын 04-нд тухайн үеийн Сайнноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Данс нарийны эхэн бие Цагаан толгой хэмээх газар засаг ноён Гэмпилдоржийн үед тайж угсааны хуяг Ядамжавын гэрт эцэг Ядамжав, эх Дуламжав нарын хүү болон төржээ. Дарамсэд хөвгүүнийг мэндлэхэд Ядамжав гуайн хот даяараа тод цэнхэр хүрээтэй цагаан шаргал туяан дунд умбаж байсныг хотынхон буюу ойр сахалтынхан мэдэж ажигласан байжээ. Үүнээс хойш 6-7 жилийн дараа Ядамжавынд мэргэн хөвүүн бий гэдгийг хошуу нутгаараа хуучлан ярьж тэр нь хүрээ хийд хошуу тамгынханы сонорт хүрчээ.Учир иймээс Дарамсэд хүүгийн ер бишийн бэлгэ тэмдгийг хошуу тамгын газар засаг ноён Гэмпилдоржийн нэрийн доор Сайнноён хан аймгийн тамгын газар болон чуулганд өргөн мэдүүлж уламжилснаар Эрдэнэ шанзобын яам, Манжийн их журган дор талбин толилуулсанд улмаар Манжийн хаанаас соёорхож зарлигаар Хамба хутагтын гуравдугаар үеийн хувилгаан дүрд өргөмжилж 8-р Богд Жавзандамба хутагтад айлтгасаны дагуу Хамба хутагтын гуравдугаар дүрийг залгамжлах үед ард Ядамжавын Дарамсэд мөн учир Хамба хутагтын ширээнд залах болохуй дор өмнөх хоёрдугаар үеийн дүр Хамба ЛувсансандагОдсэр агсны одон нар сар дүрс биеийн зохионгуйн чанарыг алтан савханд шүүгээд баруун хойд зүгт нь ерөөл учрал бүрдсэн тэр газар ширээнд залахыг айлджээ. Ингээд Дарамсэд хөвгүүнийг 7 настайд нь ширээнд залах болоход Да хүрээний тэргүүн лам Пунцаг-Очир түүний солдэвийг зохиож “Жамбалдорж” хэмээх сахилын нэр хайрлажээ. Гэгээнтнийг Богд гэгээний зарлиг ёсоор баруун хойд зүгт газар нутаг шинжин явсаар тэр цагийн Сайнноён хан аймгийн Далай Чойнхор хошууны Цэцэрлэг мандал уулын “Чанмань-Өлзийт”- ийн хийд /одоогийн Завхан аймгйин Идэр сумын Мануустай багийн нутаг Тунын доод мод толгойн шил дэх Чандмань-Өлзийтийн дэнж дэх / Хамба хутагтын сэнтийд ор суулган залах ёслол 1893 онд болсон байна. Зарлигаар шагнагдсан Номун их хаан сайн ерөөлт хичээнгүй дуран билэгт Эрдэнэ Бандида Хамба ширээт мэргэн номч ноён цорж гэгээнтэн Жамбалдоржийг 1938 оны 2-р сарын 18-ны өдрийн онц бүрэн эрхт комиссын 855 тоот ялын тогтоолоор дээд хэмжээ оноон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн хороожээ. Дээрх мэдээ сэлт баримтуудаас үзвэл Идэр сумын нутаг дахь Хамба гэгээний хүрээ буюу Чандмань-Өлзийтийн хүрээ нь Сайнноён хан аймгйин Хамба хутагт Номун ханы Шавийн хүрээ төдийгүй бурханы шашны соёл боловсролын нэг төв байжээ. Холбогдох эх сурвалж: 1. Идэр сумын засаг дарга И.Баянтөртэй хийсэн ярилцлагаас. 2007.06.25 2. Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ. 2004 3. Л.Лхагважав. “ Хамба Номун хан Жамбалдорж” УБ.2006

Description of location :
Khamba gegeenii khuree is located in the area of Ider sum, on the north-west side of Tuneliin river. The region is mountainous with rich vegetation. In Rinchen’s map the river is called Tunet. However, the locals today call it the Tuneliin river. The river is drying out. There are several lumber making workshops in the area, causing rapid decrease of trees.

GPS readings :
North 48° 15’  East 097°  34’

Estimated site dimensions (metres) :
Side1: 1000 Side2: 1000 Side3: Side4: Side5: Side6:

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
The foundations of temples and gers at the site are clearly visible. There are 19 big ones. The monastery was built on a flat strip on the mountain side. The mountain is called TUneliin Dood mod tolgoi. The size of the site is about 1000M x 100M. On the site there are three rows of big temples and ger outlines of both monks and lay people residences. The biggest foundation is 16M x18M with the others being slightly smaller though similar. The ground is being covered by grass but the site is still definable. There are many broken metal pottery bits, rocks from the building bases and wooden bits of the old buildings at the site. From a distance the site is not very apparent. The site is clean. Local monks worshiped Bukhun Sharyn ovoo. In 2006 a stupa dedicated to the 120th anniversary of KHamba Gegeen Nomun khan Jambaldorj was erected.

Date of founding the monastery/temple :
Unknown

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:001
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:002
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:002

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Monks in Old Temple :
not clear
not clear

Notes :
1.There were three big monasteries in Ider sum of Zavkhan province. Yalgasan Gegeen’s in the west, Khamba Gegeen’s in the east and Shurgakhyn in the north. Locals were either Khambyn disciples or Yalgasan Gegeenii disciples. But disciples of Shurgakhyn khuree lived in Telmen sum of Zavkhan province. 10-13. Local people referred us to a book “Khamba Nomun Khan Jambaldorj” that was published in Ulaanbaatar in 2006, for all the answers about the site. We bought this book and have attached it.

Form Number :
ЗАИД 054

Survey Team :
Team А

Газрын зураг / Map