Эрдэнэ хамбын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Эрдэнэ хамбын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
291

Ринчений жагсаалт дах нэр :
Эрдэнэ хамбын хүрээ

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хишиг-Өндөр сум 1-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Зүүн Со гүний хошуу

Товч түүх :


Булган аймаг Бүрэгхангай сум. Хишигөндөр сумдын зааг. Эрдэнэ хамбын хүрээ Дээрх 2 сумын нутгийн зааг Жаргалант Хайрхан уулын өвөрт байх Эрдэнэ хамбын хүрээ нь Монголын бурхан шашны түрүү үеийн дэлгэрэлтэнд хамаарагдах юм.Манай риний 9-р зууны үед амьдарч байсан төвдийн лам Лхалам- Балдоржийн амьдрал түүхтэй Эрдэнэ хамбын хүрээний түүх холбогддог.Эрт нэгэн үед Лхалам-Балдорж аглагт ууландЯмандаг бурхны бясалгалыг олон жилийн турш үйлдэж шид бүтээлийг олсон ажээ.Ямандаг бурхны бясалгалыг үйлдэж байх үед нь төвдийн Буруу номт хаан Ландарам төвд орны шашин соёлыг сүйтгэж шашингүй болгосныг Лхалам-Балдорж мэдэж сонсоод нигүүлсэхүй сэтгэлийн үүднээс Буруу номт хааныг хөнөөсөн түүхтэй.Ийм нөхцөл байдлаас шалтгаалан Лхалам-Балдорж төвд нутгаас зайлан гарч Монголын Хөгнө хан ууланд түр сууж байсан домогтой ажээ.Эрдэнэ хамбын хүрээний үйслийг Лхалам-Балдорж Хөгнө хан ууланд сууж байсан үед холбон авч үздэг байна.Хөгнө ханы өвгөн хийд нь 300-гаад жилийн өмнө Галдан бошигт хааны цэрэгт сүйтгэгдэн эсэн мэнд үлдсэн цөөн тооны лам нар хар бухын балгасанд храл номоо үргэлжлүүлж улмаар 200 гаруй жилийн өмнө Эрдэнэ хамбын хүрээг Түшээт хан аймгийн Баруун Соо гүний хошуу /Бишрэлт гүний хошуу/ нутаг Жаргалант хайрхан уулын өвөр ингэрийн Саруул дэнжэд шинээр нүүлгэн байгуулжээ.Эрдэнэ хамбын хүрээ нь Лхалам-Балдоржийн үеэс Улааны шашны урсгалаар явж ирсэн түүхтэй.Тус хүрээ нь19-р зууны сүүлч 20-р зууны эхээр 1000 гаруй лам хуврагтай Пунцаглин, Тэгчилин, Сангай, Тойслин эдгээр 4 аймагт хуваагдаж байв.Эрдэнэ хамбын хүрээ нь гайхамшгт ур хийц бүхий Цогчин дуган, Олон жасын дуганууд, ном судар хэвлэх бархан, лам нарын хороололоос бүрдсэн томоохон хийд байв.Хүрээ нь Эрдэн хамба, Халзан ширээт хэмээх 2 хувилгаан ламтай байлаа.Хүрээний гол Чойжил сахиус нь Улаан сахиус байжээ.Зуны дунд сарын 29-нд Цам гардаг зуны адаг сард 50-60 гэлэн 45 хоног Хайлан хурдаг, намрын эхэн сард Ганжуур эргэдэг байжээ.Домын болон, гавьжийн дамжаа барих бөгөөд урд Сундуй, хойд Сундуй хэмээх 2 том жастай байсан байна.Тус хүрээ нь Түдэв гүний хүрээ Хөгөн тарны хийдтэй х холбоотой басйан гэдэг.Энд Улаан сахиусны бүрэн Цам гардгаараа монголд алдартай байв.Одоо Эрдэнэхамбын хүрээний туурин дээр Цамынх нь талбай хэвээрээ үлдэж хоцорсон байна.1937, 1938 оны үед 30 гаруй гавьж цолтой хүн баривчлагдан явсны зэрэгцээ уран барилгын хосгүй дурсгал босон сүм дуган үнэт ном судар бурхан тахил алдарт Улаан сахиусны Цамын баг тэргүүтэн устаж үгүй болжээ.Цамын талбайн тууриас харахад том Цогчин дуганы үүднээс голлуулан өнгө өнгийн чулуу шигтгэж тусгай зассан талбай гаргаж тэрхүү тусгайлан зассан талбайнаас Цам гарах дугуй талбайн гортигийг метр өргөнтэй чулуугаар шигтгэсэн байна.Цамын талбайн дугуй гортигийн дотор тус тусдаа улаан хөх цайвар өнгийн чулуугаар шигтгэсэн 29 талбай буй. /Дашинчилэн сумын харьяат өндөр настан 95 настай, Эрдэнэ хамбын хүрээнд шавилж асан Чойдог гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.13/

Байршлын тайлбар :
Бүрэгхангай сумын төвөөс баруун тийш 22 км, Хишиг-Өндөр сумын төвөөс зүүн урагш 25 км газарт Хишиг –Өндөр сумын 1-р багийн нутагт Жаргалант хайрхан уулын өмнөд талд Хүрээний голын баруун талд 100-гаад метрт уг хийдийн туурь бий.Туурийн баруун талд Бөөр уул, зүүн хойно Арслан уул байх ба өмнөд тийш хүрээгийн голын хөндий байна. УБ хотоос 270 км орчим зайд Булган, Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумын зааг нутагт (Хишиг-Өндөр талдаа) байна.

GPS хаяг :
North 48° 10’  East 103°  40’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогийн байдлаар уг хүрээний туурь тод хадгалагдаж үлджээ.Сүм дугана, цамын талбай, суварга, хүрдний ул мөр бүтнээрээ үлдсэн. Суурийн чулуунууд газрын хөрсөнд шигдсэн хэвээр байна.Энэ байдлаас туурийн бүх хэмжээг гаргаж болно.

Сүм хийд байгуулагдсан он :
1800-гаад оны эхээр

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937-1938 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
БУДЧ 004

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Төвдийн лам Лха лүн Балдорж - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 1991 оны 6 сарын 1-нд - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
1000 гаруй

Тэмдэглэл :
IX зууны үе буюу Монголын бурханы шашны түрүү үед уг хүрээний түүхийн эхийг авч үзэж болох бөгөөд Төвд лам Лха лүн Балдоржийн амьдралтай холбоотой хэмээн үздэг.Уг лам эрт үед аглаг ууланд сууж Ямандаг бурханы бясалгалыг олон жилийн турш үйлдэж шид бүтээлийг олжээ. Гэтэл энэ үеэр Төвдийн буруу номт хаан Ландарма Төвдийн шашин шүтлэгийг устгаж шашингүй болгосныг Лха лүн Балдорж мэдэж сонсоод буруу номт хааныг хөнөөжээ. Ийм нөхцөл байдлаас Лха лүн Балдорж Төвдөөс зайлан гарч Монголын Хөгнө хан ууланд түр суусан бололтой. Тэнд өвгөн хийдийг байгуулан сууж байгаад 17-р зууны үед Хөгнө ханы хийдийг Галдан Бошигтын цэрэг түйвээхэд Хар бухын балгасанд дүрвэн очиж хурал номоо үргэлжлүүлж байгаад 200-иад жилийн өмнө одоогийн энэхүү газарт өөрөөр хэлбэл Эрдэнэхамбын хүрээг Түшээт хан аймгийн Баруун Со гүний хошуунд байгуулжээ.Эрдэнэ хамбын хүрээ нь Пунцоглин, Тэгчэнлин, Сангай, Тойслон 4 аймагтай ,гайхамшигт ур хийц бүхий цогчин дуган ,олон жасын дуганууд ,ном хэвлэлийн бархан ,1000 гаруй лам нартай байжээ. Нинмавын шашны урсгалтай гол чойжин сахиус нь Улаан сахиус байсан.Энэ хүрээнд Улаан сахиусны бүрэн цам гардаг байснаараа алдартай.Эрдэнэ хамбын хүрээнд залагдан суусан Эрдэнэ хамба,Халзан ширээт гэх хоёр хувилгаан ламтай байв. Тууриас харахад том цогчин дуганы үүднээс голлуулан өнгө өнгийн чулуу шигтгэж тусгай зассан талбай гаргаж тэрхүү талбайгаас цам харайх дугуй талбайн гортигийг метр өргөнтэй чулуугаар шигтгэсэн байна.Цамын талбайн дугуй гортигийн дотор тус тусдаа улаан ,хөх ,цайвар өнгийн чулуугаар шигтгэсэн 29 жижиг талбай байна.

Хүснэгтийн дугаар :
БУХӨ 055

судалгааны баг :
Team: Г

Чойдор


Аман түүх

Газрын зураг :