Аrvaikheeriin khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Аrvaikheeriin khuree,

Rinchen Number :
833

Rinchen Name :
Аrvaikheeriin khuree /Uizen vangiin khuree, Delgerkh bulgiin khuree/

Type of Temple :
Monastic School

Aimag Temple located in :
Ovorhangai

Sum Temple located in :
Taragt, Arvaikheer khot

Old Aimag Name :
Sain Noyon

Old Sum Name :
Uizen Vangiin khoshuu

Precis History(In Mongolian only):


Өвөрхангай аймаг Арвайхээр сум Агь үйзэн вангийн хошууны хүрээ Арвайхээрийн хүрээ Хуучин Сайн Ноён хан аймгийн Агь үйзэн вангийн хошууны гол хүрээ хийд болох Арвайхээрийн хүрээ нь 1730-аад оны үед анх байгуулагджээ.1730 онд Ганданпунцаглин нэртэй Цогчин дацан 1821 онд Даш дүйсүм нэртэй Цанид дацанг, 1832 онд Дашпунцаглин нэртэй Ламрин дацанг, 1869 онд Сангтэгчилэн нэртэй Дуйнхар дацанг, 1878 онд Бусимтавжид нэртэй Диваажин дацанг 1891 онд Ганданнамбарбардэглцагчавсамба нэртэй Мамба дацанг, 1895 онд Чимэддоржчахцал Сандив дацанг, 1909 онд Ганданчогчойсэрэгүмпэл дацанг тус тус байгуулжээ.Чогчинд шавь нар нь агь тарнийн ном үзэж өдөр бүр 10 хангал хурана, Цанид дацанд Цанидын 5 ботийн сургууль үйлдэж жил тутам 3 хүнд гавьжийн мяндаг олгоно.Ламрин дацанд Ламрин, Лүйжин, Дончид зэрэг номыг цаг үргэлж унших ба Дуйнхар дацанд дуйнхар хурж зурхайн номын сургууль үзэнэ.Диваажингийн дацанд Диваажингийн чого номыг цаг үргэлж хурж шавь нэр агийн ном сургааль үзэх ба Мамба дацанд Маналын чого байнга хурж эмийн сургууль үйлдэнэ.Сандив дацанд Сандивийн чого, Дамдинянсан хурж шавь нар нь агийн номын сургууль үйлдэнэ.Арвайхээрийн хүрээ нь Дэлгэрбулаг хэмээх газар төвлөрч байсан учир Дэлгэрбулгын хүрээ ч гэж нэрлэгдэж байжээ.Чойрын дацан гэхэд л өмнөд Чойр, хойд Чойр гэж 2 дацантай байсан ба Чойр нь Гүнчин игчатай байжээ.Хүрээний гол шүтээн нь Лхам, Жамсран сахиустай байсан ба харин Чойр дацан нь Гомбо сахиустай байв.Дацан болгон жастай байсан бөгөөд мөн 30-40 орчим зоч лам нар энэ хүрээний ойролцоо байжээ.Хандмаа нар бол байхгүй , эмэгтэй хүн уг хүрээнд хондоггүй дэгтэй байсан байна.Хүрээнд Аграмба цолтой хүн 4-5, гавьж цолтой хүн 20-30 орчим Гэвш гэлэн санаваартан олон арваараа байсан бөгөөд нийт 1000 шахам лам хуврагтай байжээ.Жил бүр гавьжийн дамжаа барина гэж номын эх том хурим болдог байсан байна.Хүрээний гадуур лам нарын амьдардаг гэр орон модон сууц бүхий хороо байсан бөгөөд хүрээ хороо хоёрын зааг хил нарийн тиг гортигтой байжээ.Урд талаар нь хөдөөний энгийн цөөхөн мал бүхий борчуудын гэр байдаг байжээ. Хүрээнд 20-р зууны эхээр 13-р далай лам саатан морилж байсан баримт байдаг.Намрын эхэн сарын шинийн 8-нд Майдар эргэдэг дараа нь 50 гаруй цамтай цам гарах ба өвлийн адлаг сарын шинийн 29-нд сор залж Ганжуур эрэгдэг байжээ.Арвайхээрийн хүрээ нь ном судар хэвлэн олшруулдаг Барханаараа алдартай байсан бөгөөд Халхын хүрээ хийдийн дотор Барч хүрээ гэж нэрлэгдэж байжээ.Энд ном судрыг чанарын өндөр түвшинд хурдан хугацаанд барлан олшруулдаг Баасандорж гэж лам байсан тухай хүрээний түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Арвайхээрийн хүрээний хамба хувилгаан нь Данжид лам гэж байсан, энэ хувилгааны дүр 5 удаа тодорсон бөгөөд хамгийн сүүлчийн дүр нь Данзандаргиа гэж байгаад 1938 онд 18 настайдаа хэлмэгдсэн байна.Энэ 5 удаагийн дүрээс ахмгийн алдартай нь Тарган бандида Цэвэлвалчигдорж гэдэг хувилгаан ажээ.Эдгээр мэдээллээс үзвэл Агь үйзэн вангийн хошууны гол хүрээ болох Арвайхээрийн хүрээ нь тухай үедээ Халхын буддын шашны арван ухаан соел боловсролын томоохон төв байсан байна.1990 оны хавар тухайн хүрээнд сууж байсан болон бусад настай лам хувраг нийлсэн 40 орчим өвгөчүүл санаа сэтгэл нэгдэн нутгийн сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр Арвайхээрийн хүрээний хурал номыг сэргээн шинэ Ганданчойнхорлин хийдийг хүрээний туурин дээр үүсгэн байгуулсан нь одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.Эдүгээ Арвайхээрийн хүрээнд сууж байсан сүүлчийн лам хуврагуудаас Зундуйдамбаа, Самдан, Пунцагнамжил, Сандандамбаа, Түвчойндон нарын 5 өвгөн лам өндөр насыг зооглон сэрүүн тунгалаг байж шашин номынхоо үйл хэргийг хойч үедээ залгамжлуулж явна. Цэвэлванчигдорж /1836-1894/Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны хүрээний тэргүүн, эрдэнэ бишрэлт мэргэн бандид.Тэрээр Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын Тахилтын бумбат гэдэг газар мэндэлжээ.3 настайд нь бандид ламын хувилгаан хэмээн өргөмжилсөн ба бага наснаас буддын шашны сургаалд боловсорч , гүн ухаан хүн малын өвчнийг анагаах арга засал, аж төрөх ёсны тухай олон арван зохиол туурвижээ.Тэдгээр зохиол бүтээлээс нь “Малчин сүсэгтэн тэргүүтэнд тус хүргэхэд үйлдэх учир мал сүргийг тэтгэх дараалал нугуудаас нийт хийгээд ялгал ямаа, хонь, тэмээ ба хайнаг, үхэр, морины өвчнийг засахын аймаг болой” хэмээхнь олонд ихэд алдаршжээ.Халх Монголд модон барын хэвлэлийг хөгжүүлж, ном сударбарлан хэвлүүлэх ажлыг өргөжүүлэхэд тэрээр чухал хувь нэмэр оруулжээ.Түүний толгойлсон хүрээ модон барын хоёр бархантай байсан ба 1000 гаруй хөлгөн судар барлан хэвлэжээ.Цэвэлванчогдорж судар, тарни. Анагаах ухааны талаар 10 боть ном туурвисан гэх бөгөөд тахилга, сор, мөргөл, залбиралын сургаалаас гадна бодь мөрийн зэргийн тайлбар, илт номын ёсны ухааны сургаал , мал маллагаа, эм заслын судар голлодог байна./Д.Дагвадорж, Монголын шашин суртахууны тайлбар толь, УБ 1995, Х-105/ Агваан.Арвайхээрийн хийдийн зурхайч.19-р зууны хүн.”Цагийн барилдлагын номлол мэргэдийн чихний чимэг оршвой” хэмээх алдартай бүтээлийг туурвисан.Тухайн бүтээлдээ цагийн барилдлагын зурхай хэмээх зурхайн ухааны хамгийн аньстай нарийн увдисыг тайлан бичжээ.Мөн зохиолд хүмүүний төөрөг заяаг гараг, эрхсийн орчлоор баримжаалан мэдэх аргыг боловсруулан гаргасан.Энэ номонд шар замын хавтгын дагуу байрлах хорин найман одны дэлхийн ажиглагчаас харагдах хэлбэр дүрсийг зуран тайлбарлаж, шим ертөнцөд нөлөөлөх эерэг, сөрөг талыг нь дурдсан ч энэ шинжилгээ судалгааны ихээхэн ач холбогдолтой байна.Эл номыг Тарган бандид ламын хийдийн шавь Жарантай гэдэг хүмүүн хадгалж байгаад, 1981 онд зурхай судлагч Л.Тэрбишд хайрласан билээ. Дашрамд дурдахад Жарантай гуайд багшаас нь уламжлагдаж ирсэн нэлээд чухал ном судрууд хадгалагдаж байсныг тэр үеийн тухайн аймгийн сэргийлэх хэлтсийн зарим хүмүүс хураан авч хохироосон гэдэг./Ш.Чоймаа, Л.Тэрбиш, Д.Бүрнээ, Л.Чулуунбаатар, Буддын шашин соёлын тайлбар толь, УБ., 2000, 1-р дэвтэр, х 17-18/ Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч. Б. Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004 2. Арвайхээр сумын шинэ Ганданчойнхорлин хийдийн хамба Зундуйдамбаа гуайтай хийсэн ярилцлага /2007.06.06/

Description of location :
The site is located in Arvaikheer city.

GPS readings :
North 46° 16’  East 102°  46’

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
Almost nothing remained from the old monastic city as the modern Arvaikheer city was built on its site. Only some stone foundation mark on the street and in some courtyards of yurts that the new city was built on an old monastic site.

Date of founding the monastery/temple :
1797
18th century 1722
1730

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:A 20
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:A 21
Огноо нураагдсан:: 1937 - Ярилцлагын дугаар:A 20
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:A 21

Old monastery/temple revived:
Yes

Revived temple register number:
ӨХТР 040

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Lonjid - Ярилцлагын дугаар: A 21
Нэр, цол хэргэм : Samdan - Ярилцлагын дугаар: A 21
Нэр, цол хэргэм : Tunduvdorj /khamba/ - Ярилцлагын дугаар: A 20
Нэр, цол хэргэм : Rigzenpel - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Osor /gavj/ - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Munkhdemberel - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Lkhagva - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 - Ярилцлагын дугаар: A 20
Year : 1990 - Ярилцлагын дугаар: A 21

Monks in Old Temple :
1000

Notes :
For more information on this temple see ӨХАХ 041 AM.pdf

Form Number :
ӨХАХ 041

Survey Team :
Team D

Амбаагийн Тунаадай


Oral History :

Гандяа


Oral History :

Самдандагва


Oral History :

Сономдагвын Төгс


Oral History :

Гачингийн Зундуйдамба


Oral History :

Дэмбэрэлийн Лэгцэг


Oral History :

Газрын зураг / Map

Additional Material / Нэмэлт материал

ӨХАХ 041

Site Plan

Site plan drawn by surveyors