Бударганын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Бударганын хийд,

Ринчений зураг дах дугаар :
592

Ринчений жагсаалт дах нэр :
Бударганын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Баяндэлгэр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Дарьганга сум

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бударганын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт сумын төвөөсөө баруун урагш 44 км-т Бударгана ус хэмээх газарт уг хийд оршиж байжээ. Хийдийн хойно Улаан уул, Дунгийн овоо, зүүн талдаа Сайхан овоо, баруун талдаа Бударганын ус хэмээх газруудтай. Хойд: 45 43 467 Урд: 112 21 322 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Бударганын хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Тэнгэрийн Тэтгэсний тавиннэгдүгээр (1786) онд Да лам Зоригт, Улаандамчой, Омбо, Тангад нарын гурван хүн тэргүүлэн 1700 лан мөнгөөр 6 жижиг дуган 1 жастай байгуулав. Чогчин дацан 36 ламтай эхлэн хурж Чойр, Манба, Жүд, Дүйнхор дацангууд нэмж байгуулав. Хар сахалт, Халзан мужаан нар дуган сүмүүдийг удирдан барьсан. 1937 онд 169 ламтай байжээ. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Аман эх сурвалж: Бударгана усны сүм Нартын (Улаан уул)уулын энгэрт Нартын уулаа тахидаг, эзэн хааны мэдлийн, чийга ямпайтай, 300-аад ламтай, тэр урт нурууг нь дагасан хийдүүдийн хамгийн том хийд байжээ. Дүйнхор, Эхийн хурал, Чойр, Жүд, Манба гэсэн 5 дацантай, 30-аад маарамба, аграмбатай байсан бөгөөд Ловон Бадмажунай сахиустай, цам гардаг хийд байжээ. Хийдийн мяндагтангууд нь Шарав хамба, Бизъяа хамба, унзад нь Гончиг-Осор, Гочоо, Ядам нар байжээ. Хийдийн хурал номын уншлагын тухайд гэвэл дом тавьдаг, Майдар эргэж, Дүлцэн залдаг байсан. Мөн Их маани, сар бүрийн 3-нд, Арван хангал хурдаг байжээ. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Норжингийн Дагвын ярилцлага (1926онд төрсөн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн багийн өндөр настан) -Я.Амарсайханы ярилцлага-(Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийдийн хамба лам)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд:Бударганын ус гэдэг газарт хойно Улаан уул, Дунгийн овоо,Зүүн талдаа Сайхан овоо,баруун талдаа Бударганын ус,урдаа Цагаан дэрсний, баруун талдаа Энгэр говь үргэлжилнэ.Сумын төвөөс баруун зүгт 44 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 43’  East 112°  21’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Маш том туурь үлдсэн 25 км талбайтай. Туурийн овгор шороо, чулуу, түүхий шар тоосго, хөх тоосгон суурь үлджээ.Дуганууд болоод лам нарын байрны гадна талаар чулуун хэрэм байна.Тус тууринд 2000 онд суварга босгожээ./ Ядамсүрэн гуайн үр хүүхдүүд / Тус хийдэд шавилж байсан.

Сүм хийд байгуулагдсан он :
1830 он
1932-1933 оны үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
300 гаруй лам
61 лам

Тэмдэглэл :
Чулууны Магсаржав 1951 онд төрсөн. Сүхбаатар Баяндэлгэр сумын Ширээтийн хийдийн бичээч нярав. Аав нв унзад лам байсан. Хавар шинийн найманд Санжид монлом хурдаг. Энэ хуралдаа зориулан жижиг байшин барьсан байна.

Хүснэгтийн дугаар :
СББД 025

судалгааны баг :
Team: Ж

Дорждэрэм


Аман түүх

Дагва


Аман түүх

Я.Амарсайхан


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors