Их булгийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Их булгийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
614

Ринчений жагсаалт дах нэр :
Их булгийн хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Онгон сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булгийн хийд Их булгийн хийд нь хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт, тал хээрийн бүсэд, Их булаг хэмээх газарт оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Дарьгангын ” Замлин “ хийд нь Бүрэнт Засагчийн хоёрдугаар (1862) онд Хүү ноён гэгчийн үед 100 ламтай, Маанийн бүтээлийн хурлаар үүсэв. Дараа Хайлан, Гүнрэг ,Чогчин ,Манба, Чоймпорол хурах болов. Анх нэг жастай байгаад хожим 9 жас нэмж нийт 10 жас сантай болжээ. Да лам Лондон гэгч 1500 лан мөнгө гаргаж анхны дуган сүмийг бариулав. Одоо 47 ламтай. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дарьганга сумын Их булагийн хийд нь Бүрэн засагч хааны 2-р онд Лодон хэмээх хүний санаачлагаар байгуулагдсан бөгөөд дөрвөн сүм , 100 ламтай, Гүнрэг, Цогчин, Манба, Дарь эх, Чоймбол, Молом зэрэг хурлуудтай, 11 жастай хийд байжээ хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Эх булгийн хийд нь 1700-аад оны үед бий болсон бөгөөд Богдод мэдээтэй чийга, ямпайтай, орлогоосоо хувь явуулдаг, байнга суудаг 30гаруй ламтай хөдөөх ламтайгаа 200 гаруй ламтай, Цогчэн, Манба, Зурхайн дугантай, нэг жастай хийд байжээ. Хийдийг үе үед хувилгаадууд толгойлж байжээ. Сүүлийн хамба нь Баяндэлгэр сумын харъяат Дамбийжанцан гэдэг хүн байгаад 1930 хэдэн оны үед хэлмэгдсэн. Хамгийн сүүлд Чадраа гэдэг хувилгаан байж байгаад баригдсан ажээ. Холбогдох эх сурвалж: -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа - Норжингийн Даваажаргалын ярилцлага (Сүхбаатар аймгийн Онгон сумын Жамцолин хийдийн тэргүүн)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд. Их булаг гэдэг газар Туурийн урд талд булаг нь байдаг. Онгон сумын Их булаг буюу 1-р багийн төвд байдаг. Хуучин Хөгжил нэгдлийн Их булгийн бригад байсан. Сумын төвөөс зүүн зүгт байдаг.

GPS хаяг :
North 45° 24’  East 113°  18’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Тодорхой чулуун суурь бүхий тууриуд үлдсэн. 200*250 м хэмжээтэй чулуун хэрмэн хашааны дотор 60*50 м хэмжээтэй хэрмэн хашаан дотор дуганууд байрласан байжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
Төр Гэрэлтийн 450
1720
1700

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
СБОН 015

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Өлзийхутаг - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Бадарч - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Болд - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Даваажаргал - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дорждэрэм - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : С.Содов - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1995 оны 6 сарын 18 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
107
байнгын 30, хөдөөх лам нар ни

Хүснэгтийн дугаар :
СБОН 014

судалгааны баг :
Team: Ж

Норжингийн Даваажаргал


Аман түүх

Цэнджав


Аман түүх

Дорждэрэм


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors