Гүндгаварлин хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Гүндгаварлин хийд,

Ринчений зураг дах дугаар :
502

Ринчений жагсаалт дах нэр :
Гүндгаравлин хийд, Өндөрхааны хийд, Баруун хүрээ, Шолой сэцэн ханы хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Өндөрхаан /Хэрлэн /

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Сэцэн ханы хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Хэрлэн сумын Гүндгаварлин хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сэцэнханы хошуу, одоогийн Хэнтий аймгийн Өндөрхаан хот буюу Хэрлэн сумын баруун урд хэсэгт Хэрлэн голын хойд хөвөөнд Цагаан эрэг гэдэг газарт Гүндгаварлин хийд оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Гүндгаварлин хийд Сэцэн хааны хийд нь Цогчэн, Чойр, Жүд, Майдар, Манба, Зурхай, Дүйнхор гэсэн 7 дацантай, 11 дугантай, аграмба 18, гавж 20 нийлсэн 365 ламтай, 10 жастай байсан бөгөөд 1938 онд эзэнгүй, хурал залгамжлах хүнгүй тул хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Халхын Сэцэнхан аймгийн Гүндгаравлин хийд Хэрлэн голын хойд дэнжид 1660 онд Шолой цэцэн хааны үед анх баригдсан түүхтэй. Энэ хийд нь 4 аймаг, Цогчэн, Чойр, Жүд, Манба, Лхого, Дүйнхор, Гүрмийн гээд 7 дацантай , 11 дугантай, 1000 гаруй лам хуврагтай, Богд эзэнд мэдээтэй чийга, ямпайтай том хийд байсан бөгөөд энд Халхын анхны Чойр байгуулагдсан түүхтэй. Гүндгаравлин хийд нь анх, 270 гаруй жил хурал хурсан түүхтэй. Чойрын дацан нь цорж лам Лувсантавхай, эзэн Чингис хааны язгуурт Сэцэнхан Маньбадар нарын санаачлагаар 13-р жарны цагаачин хонин жил буюу 1751 онд Түвдэнжунайшаравчойпэрлин нэртэйгээр байгуулагджээ. 14-р зууны үед 1807 онд Сэцэнхаан Амбага, Артсэд тэргүүтнүүд Чойр дацанг өргөтгөж 36 баганатай дуган барьж дотор нь бурхан багшийн дүр 2-р бурхан Зонхов Лувсангийн дүрийг бүтээн залсан бөгөөд 8 суварга байгуулж, Ганжуур Данжуурыг залж, домын дамжаа, гавжийн дамжаатай болгож өргөжүүлсэн байна. Хийдийн 4 аймаг нь баруун урд, баруун хойд, зүүн хойд, зүүн урд аймаг байсан ба баруун урд аймгийг Гэндэнпэлжээлэн, баруун хойд аймгийг Шадавдаржаалин, зүүн хойд аймгийг Пунцагхандайлгин, зүүн урд аймгийг Пунцагдэжидлин гэж нэрлэж байв. Гүндгаравлин буюу гол дацангийн хамба нь Лувсандагва гавж, хамба Гэпил гавж нар байв. Сандагдэчинхойрлин буюу Жүд дацангийн хамба нь Пунцаг лам байв. Ээвэндашийпунцаглин буюу Дүйнхор дацангийн хамба нь Ишгомбо аграмба, Шампансойрог Шадавдаржаалин буюу Манба дацангийн хамба нь Совд гавьж, Гунгаасамданпэлжээлэн буюу Ёга дацангийн хамба нь Жамбажамц, Түвдэнжунайшадавчойпилин буюу Чойрын дацангийн шунлайв нь Дамба аграмба, Наваан-Осор гавж нар байжээ. Цогчэн дуган Жамсран, Чойр дацан Лхам, Жүдийн дацан Янсан сахиустай байсан бөгөөд Чойр дацанд Бүтээл, Ерөөл, Хангалууд, Гүрмийн дуганд өдөр бүр Арван Хангал, Жүдэд том гүрэм, Дүгжүү, догжир уншиж сор залдаг, Манбад манбын дүлцэн, Дүйнхорт дүйнхорын дүлцэн тавьдаг байжээ. Гүндгаварлин буюу Цагаан эргийн хийдэд Майдар эргэдэг, Нүгнээ сахидаг Чогар цам, Цэрэндүгийн цам гардаг байсан байна. Хийдийн дуганууд нь төвд маягийн дуганууд байсан бөгөөд Цогчэн дуган туйпуун, Их дуган нь модон, Жүдийн дуган туйпуун, Дүйнхор дүнзэн, Ёга банзан, Гүрмийн дуган шавараар барьсан дуган байсан. Хийдэд Цогчэн жас, Их жас, Жүдийн жас гэсэн гурван жас байсан бөгөөд хамгийн том нь Их жас байсан. 1938 оны хаврын адаг сарын шинийн 8-д хийдийн мяндагтангуудыг барьж эхэлсэн бөгөөд дацангууд нь хаагдаж хийдийн хурал номын үйл ажиллагаа зогссон байна. Холбогдох эх сурвалж: -Монгол нутаг дахь соёлын үл хөдлөх өвийн хадгалалт хамгаалалт, Д. Цэвээндорж, Д. Баяр, -Хөвчийн жонон вангийн хошуу, М.Пүрэвдорж -Насан овогтой Балдан-Ёндонгийн ярилцлага (1920 онд төрсөн Хэнтий аймгийн төв Өндөрхаан, Хэрлэн сумын өндөр настан) -Дамбажамцын ярилцага (Хэнтий аймгийн Өндөрхаан, Хэрлэн сумын Гүндгаварлийн хийдийн лам)

Байршлын тайлбар :
Өндөрхаан хот буюу Хэрлэн сумын баруун урд хэсэгт Хэрлэн голын хойд хөвөөнд Цагаан эрэг гэдэг газарт байрлаж байна.

GPS хаяг :
North 47° 18’  East 110°  39’

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн тууринд бүгд тодорхой Чойрын дуганы туурин дээр одоо хурж буй гол дуганаа барьсан цогчэн дуганы туурин дээр Гүрэмийн дуган барьж байгаа бусад дацангууд дээр суварга зэрэг босгосон .Мөн хийдийн хуучин гар зураг маш дэлгэрэнгүй бий.

Сүм хийд байгуулагдсан он :
1660

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХЭӨХ 059

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Not known - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1998 оны 9-р сарын 08-нд - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
More than 1000

Тэмдэглэл :
М.Пүрэвдорж "Хөвчийн Жонон Вангийн хошуу"

Хүснэгтийн дугаар :
ХЭӨХ 059

судалгааны баг :
Team: Ж

Дамбажамц


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :