Таширийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Таширийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
278

Ринчений жагсаалт дах нэр :
Таширийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Булган

Сум :
Могод сум 3-р багийн нутаг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Баруун Со гүний хошуу

Товч түүх :


Булган аймаг Могод сум. Таширын хүрээ Хуучин Түшээт хан аймгийн Баруун соо гүний хошуу одоогийн Могод сумын төвөөс зүүн урагш 5 км орчим газарт энэхүү Таширын хүрээ төвхнөж байжээ.19-р зууны дунд үед үүссэн гэх энэ хүрээ нь 20-р зууны эхээр Цаннид, Цогчин, Жүд, Манба гэсэн 4 дугантай 120-иод ламтай дунд зэргийн ийд байжээ.Дамдин чойжоо сахиустай байсан ба хурал номын ая дан дэг нь хуучин Авзагийн хүрээний дэгтэй адил байжээ.Зуны эхэн сард Майдар эргэж, дараа нь Цам гардаг байв.Энд мөн Домын, Гавьжийн дамжаа тус тус барьдаг байсан байна.Хийд дээр өвлийн хурлууд их өргөн болох ба өвлийн адаг сарын 15-наас 29-нийг хүртэл хурал хурж битүүнд Цэдэрлхам тахиад хаврын тэргүүн сарын 15-н хүртэл үндсэндээ 30 хоног тасралтгүй хурдаг байжээ.Хүрээнд 30 шахам гавьж үүний дотор 2-3 аграмба байсан ба гэлэн сахилтай лам нар ихэнх нь байв.1937 оны эхээр сүм хийд лам нарыг хавчин шахам эхлэх үеэр дандаа гавьж буюу түүнээс дээш цолтой лам нарыг баривчлан гэлэн гэцэл сахилтай хүмүүс баривчлагдаагүй ажээ.Энэхүү гэлэн гэцэл сахилтай доод лам нарыг хүчээр хар болгон хүрээ хийдийг тараасан байна.Удалгүй 1939 оны дунд үеэс дуган сүмийг нураан шинээр байгуулагдаж буй Могод сумын төвийн Улаан булан зэрэг зарим албан газрын барилгад ашиглан заримыг нь энгийн иргэдэд худалдаж байжээ.Одоо Таширын хүрээний туурь нилээн тод мэдрэгдэх ба сүм дуганы суурийн хавтгай засмал чулуунууд газрын хөрсөн дээр ил харагдана. /Могод сумын иргэн 85 настай Санжаажав гуайтай ийсэн ярилцлагаас 2007.08.13/

Байршлын тайлбар :
Могод сумын төвөөс зүүн урагш 5 орчим км газарт Могодын нурууны баруун бэлд, Таширын давааны замаас урагш 1 км орчим газарт, баруун талд Хулнийн хөндий байх ба энэ хөндийг дагаж урсах Хулнийн гол мөн баруун талаар нь 300 орчим метрт урсана. Мөн Хулнийн голын тэртээх /баруун бие дахь / тахилгатай Баянхайрхан уул бий.

GPS хаяг :
North 48° 13’  East 103°  03’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогийн байдлаар уг туурийн дээд хэсэгт үндсэндээ 50-иад метр газарт айлын малын хаваржаа гаргасан ба өндөр ургасан халгай шарилж их хэмжээний асга чулуу энэ хавьд бий болсон.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937-1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1939 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
120 гаруй

Хүснэгтийн дугаар :
БУМГ 057

судалгааны баг :
Team: Г

Санжаажав


Аман түүх

Газрын зураг :