Рашаантын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Рашаантын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
283

Ринчений жагсаалт дах нэр :
Рашаантын хийд, Наваангүдэмбийн хийд, Рэгзэндэвийгацлин-Дорждамба хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Булган

Сум :
Сайхан сум 5-р баг Хүрэмт гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг. Сайхан сум. Рашаантын хийд /Наваан гүдэн ламын хийд/ Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Сайхан сумын төвөөс зүүн хойш 30 орчим км-т 6-р багийн нутаг Рашаант хэмээх газарт уг хийд төвхнөж байжээ.Уг хийдийг тус Эрдэнэ Дайчин чин ван Жамбалдоржийн хошууны Гүдэнбэ лам Наваан 1909 оны үед байгуулсан ба Богдын лүндэн зарлигаар “Ёндондаржаалин” хэмээх нэр авч байжээ.Наваан Гүдэнбэ хэмээх лам нь 1858-1937 оны үед амьдарч байсан тус хошууны эрдэм чадалтай ламын 1 байжээ.Тэрбээр 1925 онд цэргйн нисэх онгоцны газрйг байгуулах хэрэгт 500 адуу тусалж байсан баримт бий.Тус хийд нь 4 дугантай, Гэлүгбагийн урсгалын хийд байсан бөгөөд гол шүтээн нь Улаан сахиус, Дамдин чойжоо байжээ.80-100 ламтай байсан бөгөөд зуны эхэн сард хийдийн зүүн урд байх Рашаантын овоог тахидаг зуны дунд сард Майдар эргэж, намрын эхэн сард Ганжуур эргэдэг байжээ.Уг хийдийг байгуулагдаад удаагүй байхад Дайчин вангийн хүрээний аграмба Дандар ирж Дүйнхорийн ван тавьж байсан мэдээ байна.1937 оны эхээр хүрээ хийд хаагдахад уг хүрээнээс ганцхан Дашням унзад гэдэг хүн баривчлагдан яваад 10 жилийн ял сонсож 3 жил суугаад гарч иржээ.Тэрбээр Могодын хүрээнээс мөн баривчлагдан хоригдож байсан Бүрхэг Дэндэв гэдэг ламын тусламжаар хорих газраас оргосон ажээ.Наваан Гүдэн ламын хийдийн 3-4 дуган 1970-аад оныг хүртэл байсан ба хөдөөний айлууд бараагаа хийх амбаар сав болгон ашиглаж мөн нэгдлийн сүү тосны зовуудын байшин хүртэл болж байжээ.Тус хийдийн сүм дуганын туурь маш тодорхой байдаг бөгөөд 1937 оны үед хүрээ хийд хаагдахтай зэрэгцэн босгосон Наваан Гүдэнбэ ламын шарилын сүм буюу Гүдэн сүм одоо болтол бараг бүтнээрээ үлдсэн байна.Одоо Наваан Гүдэнбэ ламын хийдийн туурин дээр тус хийдийн хурал номын үйл ажиллагааг сэргээж 2007 оны 4-р сараас шинэ цагийн “Ёндондаржаалин” хийд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох эх сурвалж: 1. Сайхан сумын 6-р багийн иргэн өндөр настан Дамдинсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.26 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Сайхан сумын төвөөс зүүн хойш 30 км орчимд 6-р багийн нутагт Рашаант гэдэг газар байрладаг.Зүүн урд талд 300 орчим метрт Рашаантын овоо хэмээх тахилгатай овоо байдаг. Хойд талд Рашаант уул ,Баруун талд Рашаантын гол 200-аад метрт урсана. Ойт хээрийн бүсэд оршдог.

GPS хаяг :
North 48° 53’  East 102°  30’

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдсэн туурийн дээр шинээр Рашаантын хийдийг сэргээн байгуулж байгаа. Гол цогчин дуганы туурин дээр цогчин дуганыг барьж буй. Хайлангийн дуганы туурь зэрэг 3-4 туурь чандмань хэлбэртэй байрласан ба нилээд тод мэдрэгдэнэ.

Сүм хийд байгуулагдсан он :
1870-д оны дунд үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940-д оны үе - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
1st БУСХ 003 not at site 2nd БУСХ 004 at site

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Чойживын Наваангүдэмбэ - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Б.Ганхөлөг Д.Доржбал лам Д.Өсөхбаяр - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : First new temple 1991 оны 6-р сарын 5-нд not on site - Number of recorded interview:
Year : Second new temple 2007 оны 4 сарын 26 At site - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
70 гаруй

Тэмдэглэл :
Рашаантын хийд:Тухайн хийд багуулагдсан энэхүү газрыг Рашаантын тохой гэдэг нэртэй. Наваангүдэмбийн хийд гэдэг нь: үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэсэн бололтой. Рэгзэндэвийгацлин нь: уг хийдийн бурхан шашны нэр ажээ. Энэхүү хийдэд нэгэн тохиолоор Ар халхын гурван их эрдэмийн лам ном сургаалаа айлдаж сүсэгтэн олноо бишрүүлж байв. Үүнд: Шадүвдандарын Дандар Аграмба, Чойжавын Наваангүдэмбэ /1857-1927/, Зундуйн Пүрэвжамц /1906-1986/. Үүсгэн байгуулагч Чойжавын Наваангүдэмбэ Сайхан сумын нутагт Хүрэмт, Хаг хавиас гаралтай 1857-1927 оны үед амьдарч байсан тэрээр ид шид рид хувилгааны чадлаараа нутаг усныхандаа алдаршин хүндлэгдэж байв. Гүдэмбэ ламын сахиус нь Шалши байсан гэдэг ажээ.

Хүснэгтийн дугаар :
БУСХ 001

судалгааны баг :
Team: Г

Дамдинсүрэн


Аман түүх

Банзрагч


Аман түүх

Газрын зураг :