Гоёот

Read in English

Сүм хийдийн нэр :
Гоёот,Гоёогийн хийд/хурал,

Ринчений зураг дах дугаар :
773

Ринчений жагсаалт дах нэр :
Гоёотын хурал / Баруун гоёотын хурал, Маанийн хурал /

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Гурвантэс сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Балдан засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Гурван тэс сум Гоёотын хурал Гурван тэс сумын нутагт 19-р зууны сүүлч үе буюу 1880-аад оны үед байгуулагдсан Гоёотын хурал хэмээх нэртэй цагийн хурал оршиж байжээ.Энэ хурал нь 1930-аад оны эхээр тарсан ба сарын дүйцэн өдрүүдэд 10-аад лам хурдаг бусад үед мөнх зултай нэг л тахилч лам суудаг байжээ.Жижиг хөх тоосгоор барьсан шавар дуганаас гадна дуганын баруун хойно суваргатай байсан.Гоёотын хурлын лам нар зуны эхэн сард Сүмбэр уулын овоог тахидаг байв.

Байршлын тайлбар :
Нэмэгтийн уулын өвөрт байгаа газар. Гоёот бригад төвлөрч байна. Араар нь Турны орой гэж жижиг толгой, зүүн урд нь байшин барилгын шавар авч байсан газар нь байна.Баруун хойно нь Баруун гоёотын бууц гэж тоосго шатаадаг газар байна. Зүүн хойно нь Шар хад хэмээх газар байна.

GPS хаяг :
North 43° 35’  East 101°  11’

Нийт газрын хэмжээ :
Side1: 200 Side2: 200 Side3: 200 Side4: 200 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энэ нь жижигхэн хурал байжээ. Одоо энд хоёр дуганы буурь хэдэн шавар байшингийн балгаснаас өөр зүйл үлдээгүй байна.Эдгээр нь хүн ашиглах боломжгүй дээвэр нь унасан хаалга үүдгүй шавар байшингууд байна. Хамгийн баруун хойд захад нь цогчин дуганых нь буурь байна. Гэрийн зүүн дор нь гол дуганы буурь байна. Гол дуганы яг ард талд нь малын хороо барьсан. Байшин барилга нь модон нуруун дээр унь тавин дэрс хулсан сүлжмэл тавиад шавраар дээвэрлэсэн байна.Хана туургыг чулуу шавраар барьсан байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
20-д лам

Тэмдэглэл :
Гоёотын хийд дээр нэг лам хүний дурсгалд зориулан суварга босгосон.

Хүснэгтийн дугаар :
ӨГГТ 009

судалгааны баг :
Team: Е

Жаалхүү


Аман түүх

Балганы Даваа


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors