Санагтэгчинлин / улааны сүмийн нэр /, Хамрын хийд шинэ

Сүм хийдийн нэр : Санагтэгчинлин / улааны сүмийн нэр /, Хамрын хийд шинэ
Дамбадаржаалин / шарын сүмийн нэр /

Байрлах аймаг :
Дорноговь

Сум :
Сайншанд хот

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Тэгш талын дундах хотгорт байгалиас тогтсон олон гүвээний дунд баруун урд талд нь гол саарь, худаг баруун талд нь рашаан булаг зүүн хойд талд нь агуй, хад урагшаа нь говь маягийн ийм тогтоцтой газар Сайншанд хотын төвөөс урд зүгт 38 км баруун хойд талд нь 27 км-т Шарын хийд баянзүрх хэмээх тахилгатай уул байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990, 1992

Ринчений зураг дах дугаар :
678

Ринчений жагсаалт дах нэр :
Хамарын хийд, Хамарын хурал

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ДГСХ 087

Аль урсгал болох : Гэлүг,улааны хос урсгалтай

Founders/Refounders :
Алтангэрэл /
Зоригтбаатар / Зүүнбаянгийн лам/
Дөш хамарын хийдийн тэргүүн лам зэрэг олон хүн бий

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
25

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин уншлага,Сүсэгтний айлтгал

Сар тутмын хурал: Дүйчэн өдрүүдийн хурлууд хурж, ерөөл, магтаал айлдана.

Жилийн хурал: Цагаан сарын хурал, Зулын 25-ны хурал

GPS хаяг :
North 44° 17’  East 110°  41’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1 шарын сүм 1 улааны сүм 1 Бурхан багшийн (суугаа) шуумал 3 суварга –хийдийн гортиг дотор хойно 1, урд нь 2 байна. Сүм асар хэлбэртэй. 1 хаалгатай. Ойр байгаа тахилгатай газар гэвэл Тонтого овоо, Хутагтын рашаан, шамбалын орон, 108 суврага, түүн рүү явсан зам дагуу бүтээсэн 17 хөтөлгөө суврага зэрэг нийлээд 125 суврага байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Дөш лам / Дорноговь аймаг, Сайншанд хот Хамрын хийдийн тэргүүн лам /

Хэдэн фото зураг авсан :
48

Зураг авсан огноо: он :
2007-07-01 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ДГСХ 112 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-01

Тэмдэглэл :
4Д -ийн үргэлжлэл. 1992-1993 онд улааны Санагтэгчинлинг барьж ашиглалтанд оруулсан. 1992 онд баруун урдах суврагыг нь нутгийн сүсэгтэн Зоригтбаатарын хөрөнгөөр бүтээсэн. Зүүн урд галын суврагыг 1998 онд нутгийн ард Отгонбаяр өөрийн хөрөнгөөр босгосон. Бурхан багшийн дүрийг 1998 онд хутагтын 195 жилийн ойд зориулан босгосон. Хойд талын 8 гэгээний суврагыг 1998 онд өөрийн хөрөнгөөр хийж босгосон. Мөн чулуун гороо, өмнөх асар, дааман хаалгыг мөн 1998 онд хийдийнхэн босгосон. Мөн баруун талд Хутагтад рашааныг сэргээж сүм байшин барьсан. Мөн хийдийн хөрөнгөөр. Мөн 203 жилийн ойгоор нь 2006 онд 2 жилийн турш (2004-2006он )шамбалын 108 суврага хөтөлгөө суврагатайгаа 125 суврагыг бүтээж дуусгасан. Мөн бясалгалын агуйг шат тавцан засаж хийсэн. Тонтоо овоог мөн мээм овоог засаж додондсон. 2006 онд хутагтын Тэнгэрийн их хонх гэдгийг бүтээсэн (Тайванд хийж авчирсан.)Гадуураа сүм саравчтай. Одоо 205 жилийн ойг нь угтаж Цагаан дуганг нь босгохоор ажиллаж байна. 8.а Зургийн дугаар: 58001834-1881 1842 зүүн урд тал. 1844 баруун урд тал. 1843 2 сүмийн дундах Очирваань бурханы шуумал 1845 баруун сүм 1846 зүүн сүм 1850-1864 баруун зүүн сүмүүдийн доторх байдал 1852 Хамрын хийдийн хамба лам Дөш 1865 Мээм хад 1866-1869 Хамараас шамбал хүртэлх зам дагуу босгосон зэл суврага 1870-1877 Шамбалын орон, 108 суврага 1877-1879 Бясалгалын агуй

Хүснэгтийн дугаар :
ДГСХ 112

судалгааны баг :
Team: Е

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map