Дашпэлжээлин хийд

Сүм хийдийн нэр : Дашпэлжээлин хийд
Дашпэлжээлин хийд

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Булнай (Тосонцэнгэл)

Товч түүх


Завхан аймаг Тосонцэнгэл сум. Шинэ Дашпэлжээлин хийд Тосонцэнгэл сумын төвд хуучин Бирваа бэйсийн хошууны хүрээ болох Шумуултайн хүрээний хурал номыг сэргээн 1990 оны 6-р сард Дашпэлжээлин хийдийн үүсгэн байгуулжээ.Гэлүгбагийн урсгалын энэ хийдийг хуучин Шумуултайн хүрээнд шавилж асан тойн Б.Ням очир, унзад Дашдаваа нарын настай хуврагууд иргэн Ганочир нар санаачилан нутгийн сүсэгтэн олон төр захиргааны байгуулагын дэмжлэгээр үүсгэн байгуулжээ.Дашпэлжээлин хийд нь Гомбо сахиустай, хийдийн гол Цогчин дуган нь 8 талт гэр хэлбэрийн модон дуган бөгөөд дэргэдээ шашны урлахуйн ухааны төвийн салбартай.Хийдийн захиргаа санхүү суудаг тусгай байртай.Цогчин дуганы гадна 2 жижи, суварга байх бөгөөд энэ 2 суваргын дунд Очир тойны эдэлж хэрэглэж явсан бурхан тахилын зүйлс хувцас хунарыг шүншигтэй хадгалсан жижиг Цац суварга буй.Мөн дуганы дэргэд Дүнчүүр маанийн 2 том хүрд дунгийн шат байдаг.Хийд УАЗ-469 машинтай бөгөөд 0,5 га газарт өөрсдийн хэрэгцээний төмс хүнсний ногоогоо тариалдаг.Одоо тус хийдийн хамба нь Мөнхбаярын Өлзийбат бөгөөд Монголын БШИС-ийг төгсгөсөн шашны дээд боловсролтой лам ажээ.Одоогоор тужс хийд нь 11 ламтай бөгөөд өдөр бүрийн Цогчин хрлаас гадна сар бүрийн шинийн 8-нд Манал 15-нд Сандуйнжүд, 25-нд Дарь эхийн Мандал шиваа, 29-нд сахиусаа тахидаг ба сүсэгтэн олон жандагуудын айлтгалын номыг байга уншдаг, мөн жил бүрийн Бурхан багшийн дүйцэн өдөр Богд ламын дүйцэн өдөр Цагаан сарын хурал зэрэг томоохон хурлуудыг хурж байна.Тус Дашпэлжээлин хийд нь сүм хийдийн аж ахуй материаллаг бааз, лам боловсон хүчний тоо чанар, хурал номын үйл ажиллагааны хувьд тогтворжин бэхэжсэн манай хөдөө орон нутгийн хийдүүдийн нэг ажээ. /Тус хийдийн лам П.Амарцол, аж ахуйн нярав Ц.Мягмаржав нартай хийсэн ярицлагаас 2007.06.21/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Дашпэлжэйлин хийд Тосонцэнгэл хотын төвд байрлана. Хангайн бүсийн ой модтой уулсын дунд Идэрийн голын зүүн эргээс 3 км зайтай. Сумын төвийнхөө зүүн урд байрлах Дархан уулын оройд модоор овоо босгосон буй. Дархан уул нь намхавтар, сумын төв, сүмд ойрхон байрлалтай хүмүүс явганаар гарах бололцоотой учир ийнхүү овоо босгож цагаан сарын үеэр очиж мөргөдөг болжээ. Тосонцэнгэл хот харцангуй хүн ам олонтой. Социлизмын үед модны үйлдвэр ажиллаж байсан учраас газар бүрээс хүмүүс их ирж суурьшсан. Хотжилт, хот байгуулалтын хувьд Сибирийн нэгэн жижиг тосгонд очсон мэт санагдана. Тус бүрдээ хашаатай, хийц загвар сайтай модон барилгуудыг олноор барьсан онцлогтой.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990

Ринчений зураг дах дугаар :
56

Ринчений жагсаалт дах нэр :
Шумуултайн хүрээ /Буянбаясгалантын хүрээ, Баатар бэйсийн хүрээ, Дашпэлжээлин/

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ЗАБЛ 039 (and see ЗАБЛ 043)

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
3. Ган-Очир (иргэн)
1. Очир тойн (лам явсан)
2. Дашдаваа унзад (лам явсан)

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
10

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Сүүлийн гурван жилд өдөр тутам хурал хурж байгаа

Сар тутмын хурал: Цогчин хурал хурна.

Жилийн хурал:

GPS хаяг :
North 48° 46’  East 098°  15’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Гол цогчин дуган, найман талтай, барилгын чанар, гадаад дотоод өнгө үзэмж тохижилт сайтай. -Монголын шашны урлахуйн ухааны салбар төв, болон Дашпэлжэйлин хийдийн захиргааны тусгай байртай. -Модон жижиг сүмийн хоёр талд хоёр жижигхэн цагаан суварга босгосон байгаа. -Дашпэлжэйлин хийдийг 1990 онд сэргээн босгож үйл ажиллагааг нь эхлүүлсэн Очир тойны хэрэглэж байсан эдлэл хэрэглэл, хувцас хунарыг хадгалсан суварга бий. -Дуганын дэргэд хоёр ширхэг хүрд, хашааны өмнө хэсэгт лам нарыг хуралд дуудах Индэр босгосон. Хийд гадуураа хашаатай нийт эзэмшил газрын хэмжээ 5556 метр кв. -Ногооны эзэмшил газартай 500 сот газар бий, түүндээ төмс, хүнсний ногоо тариалдаг -Хийдийн мэдлийн УАЗ-469 машинтай энэ нь ЗАА 34-65, цэнхэр өнгийн машин юм.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
П.Амарцол /Завхан аймаг Тосонцэнгэл сум хийдийн уншлагын лам, сурагч / утас :99616747
Ц.Мягмаржав /Завхан аймгийн Тосонцэгэл сум хийдийн нярав / утас:99836293

Хэдэн фото зураг авсан :
11

Зураг авсан огноо: он :
2007-06-22 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАБЛ 040 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-22

Тэмдэглэл :
1. Завхан аймгийн Булнай сум Тосонцэнгэл суиын төвд байгуулсан шинэ Дашпэлжээлин хийдийг Шумуултын хүрээг сэргээсэн гэж үзэж байна. 2. Тус сумын зарим албан газар нь Булнай сум гэсэн хаягтай проф.Б.Ринчений жагсаалтад Булнай сум гэж буй. Зарим баримт танилцуулганд Тосонцэнгэл хот хэмээн бичигдсэн. Булнай сум, Тосонцэнгэл хот гэсэн хоёр нэр хоёулаа хэрэглэгдэж хэвшсэн газар юм. Ард иргэд жирийн өдөр тутамын ярианд “Тосон” гэнэ 3. Сумын төвийнхөө зүүн урд байрлах Дархан уулын доор овоо босгосон буй. Дархан уул намхавтар, сумын төв, сумд ойрхон байрлалтай, хүмүүс явганаар гарах бололцоотой учир ийнхүү овоо босгож, цагаан сарын үеэр очиж мөргөдөг болжээ. Тосонцэнгэл хот хүн ам олонтой. Социализмын үед модны үйлдвэр ажиллаж байсан учраас газар бүрээс хүмүүс их ирж суурьшсан. 4.г Сумын сэргээн байгуулсан Очиртойн Дашдаваа нарын лам нар залуудаа Шумуултайн хүрээнд шавилан сууж байсан. Очир тойны эд хэрэглэл, хоёр суваргын голд буй жижиг цац суврагад хадгалсан, баруун суваргыг ардуудын хөрөнгөөр, зүүн суваргыг Очир тойны дурсгалд зориулжээ. 11. хийдийн хамба лам Мөнхбаярын Өлзийбат Улаанбаатарт шашны дээд сургууль төгссөн 37 настай. Хийдийн лам нараас шашны дунд сургууль суралцсан нэг, бусад нь бие дааж гэрийн боловсрол эзэмшсэн юм. 4д. 2005 оноос тус хийддээ шавилж байсан Насантогтох, Болдбаатар Энэтхэгийн Гомон дацанд суурьшиж байна. 2006 оны Н.Зоригт, О.Норовоо шавь нар Хэнтий явсан. Эдгээр 4 лам хуврагтай хийдийн зүгээс эргэж ажиллах гэрээ байгуулсан. 4.а 1990 онд анх гэр дуганатайгаар хурлын үйл ажиллагаа эхэлсэн байна.

Хүснэгтийн дугаар :
ЗАБЛ 040

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map