Самданпунцоглин хийд

Сүм хийдийн нэр : Самданпунцоглин хийд
Самданпунцоглин хийд

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Нөмрөг сум

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Нөмрөг сумын төв Өвөр шивэртэйд байрлана. Энэ нь хангайн нурууны нэгэн салбар юм. Сумын төвийн урдуур жижигхэн гол урсана. Урд гол хэмээн нэрлэнэ. Ойр хавьд тахилга Шүтлэгтэй газар байхгүй. Харин алсдаа Нөмрөгийн нуруунд тахилгатай овоонууд бий.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1991

Founders/Refounders :
Б. Сэрээтэрдорж (лам явсан)
Ж.Лхагважав (лам явсан)

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
3

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Сар бүрийн дүйчин өдрүүдэд хурал хурна. Гэхдээ тогтмолжоогүй.

Жилийн хурал:

GPS хаяг :
North 48° 52’  East 096°  57’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийн гаднах хашаа нь 100х200м хэмжээтэй. Хашаан дотор гол дугана бий. Дугана дотор Гомбо сахиус залжээ. Дугана дотроо шашны зан үйлийг явуулах бололцоотой, гэхдээ зай багавтар. Дуганы үүдэнд сангийн бойпор, хүрд зэрэг бий. Хашаан дотор лам нарын байртай. Гол дуганыг 1991 онд барьж ашиглалтанд оруулахдаа лам нарын хоёр айл суух дөрвөн өрөө байрыг барьсан. Бидний явсан бусад газрууд сумуудтай харьцуулахад Нөмрөг сум нь лам нарын байр барьсан давуутай байна. Одоо энэ байшинд хийдийн тэргүүн лам нь сууж, зарим үедээ засаг захиргаа, аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа. Гол дуганын дунд хүрд босгож, мөргөлийн бандан тавьсан, бас арц, хүж асаах зориулалттай. “Сангийн бойпор” том хэмжээтэй хийж байрлуулсан буй. Биднийг очиход тухайн хийдийн лам нь морь уралдуулахаар Тэлмэн сум явжээ.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ч.Нацагдорж /Завхан аймаг, Нөмрөг сум, Сумын ИТХ-дарга/

Хэдэн фото зураг авсан :
13

Зураг авсан огноо: он :
2007-06-20 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАНР 038 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-20

Тэмдэглэл :
1.Завхан аймгийн Нөмрөг сумын төвд байгуулагдсан Самданпунцоглин хийд нь ямар нэг хүрээг сэргээсэн бус шинээр байгуулагдсан гэж үзнэ. 2.Завхан аймгийн Нөмрөг сум нь хангай нурууны салбар Нөмрөг уулын зүүн биед Өвөр шивэрт гэдэг газар байрладаг. Тухайн хийд гурван ламтай. Гэвч нэг ч ламтай нь уулзаж чадаагүй. Тэргүүн лам нь ганыат гэдэг хүн. Нөгөө хоёр лам нь хөдөө мал маллаж хурал хурах үеэр хийддээ ирдэг. 4д. Лам нарын байр барьж гадуур нь хашаа татсан байлаа. Мөн хуучин Засагт хан аймгийн Авай гүний хошууны гол шүтээн Гомбо сахиусыг залсан.

Хүснэгтийн дугаар :
ЗАНР 038

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map