Ганданпэлжээлин

Сүм хийдийн нэр : Ганданпэлжээлин

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Сант маргад

Товч түүх


Завхан аймаг Сантмаргац сум. Шинэ Ганданпэлжээлин хийд Сумын төвөөс 3-4 км орчим зайд Холбоо нуурын хөвөөнд энэ орчимд байсан Холбоо нуурын хурал буюу Хүйтэн Галуутайн хурлын хурал номыг сэргээн 1990 онд уг хийдийг байгуулжээ.Анх тус хийдийг Галуутайн хүрээнд шавилж байсан өвгөн лам нар болох Баяр, Орломжавнарын үүсгэл санаачилгаар нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулсан байна.1990-1993 онд зориулалтын бус хуучин модон байшинд хурж байсан бол 1994 онд 8:11м хэмжээтэй шинэ модон Цогчин дуганыг ашиглалтанд оруулжээ.1997 онд Утай Гүмбүнээс Ганжуур, Данжуурын бүтэн ботийг залсан байна.Дуганын гадна талд Бурхан багшийн бодь суварга 1, дүнчүүр маанийн том хүрд 4-тэй.Мөн өөрийн эдэлбэр газраа тойрлан барьсан хашаатай.Тус хийдийн гол шүтээн ь Балданлхам бурхан бөгөөд одоо 5 ламын данстай байна.Сарын дүйцэн өдрүүд болох шинийн 8-нд Манал, 15-нд Сандуйнжүд, 25-нд Дарь эхийн Мандал шиваа, 29-нд Лхам сахиусаа тахидаг.Эдгээр хурлуудын завсраар сүсэгтэн олны айлтгалийн номыг хурдаг ажээ.Жилд хаврын тэргүүн сарын цагаан сар зуны эхэн сарын болон зул сарын Бурхан багшийн дүйцэн өдрүүдээр Магтаал, Ерөөл хурдаг байна. /Тус хийдийн лам С.Вааня, Н.Чойнбол нартай хийсэн ярилцлагаас 2007.06.17/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Завхан аймгийн Сантмаргад сумын төвд Холбоо нуурын хөвөөнд говирхог элсэрхэг хөрстөй, харгана бутлаг ургамалтай газарт байрлана. Холбоо нуур нь сумын төвөөс 5 км зайтай юм.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990

Ринчений зураг дах дугаар :
71

Ринчений жагсаалт дах нэр :
Сантмаргацын хийд /Холбоогийн хурал, Холбоо нуурын хурал, Дэлгэрxангай ганжуур хийд/

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ЗАСМ 032

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Баяр (Өвгөн лам байсан)

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
4

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Сар бүрийн мацаг өдрүүдэд хурал хурна

Жилийн хурал: Их дүйчин өдрүүдэд хурал хурна. Сүсэгтэн олны захиалгаар хурал хурах үе гарна.

GPS хаяг :
North 48° 35’  East 095°  25’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Гол дуган 8*11м, хурал хурж бусад зан үйл явуулна. Суварга нэг ширхэг 8*2м, хийдийн лам нарын дурсгалд зориулсан байна. -Дөрвөн хүрдтэй. Сүсэгтэн олонд зориулан лам нарын санаачлагаар бүтээсэн. Сүм өөрийн хашаатай эзэмшил газартай. Хийдийн дэргэд тусгай манаач амьдарна. Манаач хийдийн эд хөрөнгийг хариуцаж хамгаалах үүрэгтэй. Манаачийн гэр хийдийн хашаанд гадна талд өөр тусдаа нэг хашаанд байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
С.Ваяа /Завхан аймаг, Сант маргад сумын холбооны салбар, уг хийдийн ушлагын лам/
Н.Чойнпол /Завхан аймаг, Сант маргад сумын холбооны газар, хийдийн уншлагын лам/

Хэдэн фото зураг авсан :
10

Зураг авсан огноо: он :
2007-06-18 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАСМ 031 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-18

Тэмдэглэл :
4б. Ц. Батаа хамба тэргүүн лам. Улаанбаатар хотод шашны сургуульд дөрвөн жил сурсан, Ө. Хайчаа уншлагын лам, Баяа уншлагын лам, Даваа лам нар хийдэд шавилан сууна. Шинэ сүм таван ламтай гэх боловч байнгын шавилан сууж хурал номын үйл ажиллагаа эрхэлдэг нь үгүй шахам. Ихэнх лам нар хөдөө мал маллаж зарим /1-2/ нь сумын төвд амьдардаг юм байна. 4д. --Сартуулын шүтээн Балданлхам бурхан залсан. Шашны дунд сургуульд нэг лам сургаж байгаа. 7.Бидний уулзсан лам Чоймпол (30 гаруй насны) Баяа (64 настай) нарын аль аль нь бие даан Төвд ном үзэж шашны үйл хэрэгт оролцож байжээ 6.Анх 1990 онд Хүйтэн Галуутайн хүрээг сэргээн ном хурахдаа зориулалтын бус модон байшинд үйл ажиллагаагаа эхэлжээ. Дараа нь тэрхүү байшингаа буулгаж засан шинээр байр, дугана барьсан байв. Тэд хэдийгээр хуучин Хүйтэн Галуутын хүрээг сэргээсэн гэж байгаа боловч нэгдүгээрт өөр байршил сонгосон, хоёрдугаарт Тэгшийн хүрээны нэрийг авч өөрсдийгөө Тэгшийн хүрээний салбар гэж үзэж байгаа учир бид бүртгэлийн дугаарыг авсан юм. Галуутын хүрээг сэргэсэн гэхийн учир нь нэгд дундад зууны үеэс энэ нутгийн хүн амын гол шүтээний газар нь Галуутай нь хүрээ байсан, харин Галуутайн голын урсгал 60 гаруй км явж Хүйтэн Галуутай нэртэй болж Сант маргад сумын төв рүү орж ирдэг байна. Гэхдээ яг энэ хэсэгт Сант маргадын хийд бас байсныг дурдах хэрэгтэй юм. 2. Сант Маргац сумын төв Монголын их элсний хойт үзүүрт байрлаж байгаа учраас элсний нүүдэлд их орсон юм. Бидний уулзсан нэг иргэн Лам нар элсний нүүдлээс зугтан Улаанбаатар хот явсан хэмээн тоглоомоор өгүүлж байлаа

Хүснэгтийн дугаар :
ЗАСМ 031

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map