Лэгвийжүдлин

Сүм хийдийн нэр : Лэгвийжүдлин

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Түдэвтэй сум

Товч түүх


Завхан аймаг Түдэвтэй сум. Шинэ Лэгвийжүдлин хийд. Түдэвтэй сумын төвд шинээр байгуулагдсан энэ хийдийг анх 1992 оны 8 сарын 5-ны өдөр тухайн үеийн сумын АДХГЗ-ны дарга асан Довдонгийн Ванганы / Цэцэн-Уул сумын уугуул/ үүсгэл санаачлага, нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулагджээ. 1992 онд шинэ модон дуган барьж хийдийн гол шүтээн Гомбо сахиусаа залжээ. Мөн 1993-1994 оны үед энэ нутаг хошуунаас төрж гарсан халхын сүүлчийн тамгатай хутагтууд болох Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжаь нарын хөрөгийг монголын уламжлалт зээгт наамлын аргаар маш гоёмсог түвшинд урласан хөрөгийг тус тус залж байрлуулжээ. 2002 онд Ганжуурын 108 ботийг УБ хотоос залж ирсэн бол 2003 онд суманд анх удаа Майдар эргэжээ. Мөн 2002 онд Халимагт тодорсон Дилав хутагтын хойт дүр тус хийдэд морилсон байна. Одоо тус хийд нь 18-86 насны 5 ламтай аж ахуй санхүү хариуцсан нэг ажилтан тус тус ажиллаж өдөр тутмын цогчин уншлага сар бүрийн шинийн 8, 15,29,30-ны хурлууд хурж байна. Тус хийдийн нэрийн өмнөөс монголын БШИС-д М.Бямбадорж хэмээх шавь суралцаж байна. Мөн жилд Бурхан багшийн дүйцэн өдөр, цагаан сарын битүүн, зул сарын 25-ны хурлуудыг тус тус хурж байна. Зуны эхэн сард зүүн хойд талдаа байх Сантын овоог тахидаг ажээ. Тус хийдийн гадаад дотоод тохижилт боломжийн түвшинд хийгдсэн ба 10х10 м хэмжээтэй цогчин дугантай ба дуганын гурван талд эргэл мөргөлийн 14 хүрд бий. Дилав хутагт , Жалханз хутагт нарын дурсгалд зориулсан хоёр суваргыг хийдийн зүүн хойд талын Сант толгой дээр босгожээ. Үүнээс гадна Дилав хутагт Жамсранжавын төрсөн газар Түшлэгийн булаг, Жалханз хутагт Дамдинбазарын төрсөн газар Бугын толгой хэмээх газруудад тус тус нэг нэг суварга босгосон байна. Эдгээр суваргууд бүгд Лигвийжүдлин хийдийн харьяа шашны байгууламжууд ажээ. Лигвийжүдлин хийд нь сүм дуган хурал номын материаллаг бааз лам нарын тооны хувьд бэхжиж хурал номын үйл нь тогтворжсон хийдүүдийн нэг ажээ. / Лигвийжүдлин хийдийн дэд тэргүүн Г.Ууганбаяр, гэсгүй Б.Бадамдорж нартай хийсэн ярилцлагаас. 2007.06.19/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Шинэ сүм Завхан аймгийн Түдэвтэй сумын төвд байгуулагдсан байна. Сумын төвийн араар Цоргын гол урсана. Хангайн нурууны бүсэд хамаарна. Урд талдаа Нөмрөг, Хүдрэгийн нуруу, ар талдаа баруун, зүүн Аргалантын уулстай. Цоргын голын эх нь Сантын булаг юм. Зүүн талдаа 36 км газарт Баян зүрхийн рашаан амралтын газар, баруун талаар Шар нуруу үргэлжилнэ. Сумын төвийн байрлаж буй газар нь Цоргын эх нэртэй юм. Шинэ сүм сумын төвийнхөө баруун хойт талд бий. Сүмийн зүүн хойт талд өндөрлөг толгой дээр Сантын овоотой. Энэ нь эртний шүтлэгийн уламжлалтай ажээ. 1992 онд сумын иргэн Ядамжавын Мөнх-Эрдэнэ нарын санаачлагаар овоог шинээр сэргээн босгосон. Овоо босгосон толгойг Сантын толгой гэж нэрлэнэ. Одоо жил бүр тахина. Түдэвтэй сумын АДХГЗ-ны даргаар ажиллаж байсан Цэцэн уул сумын уугуул Довдонгийн Ванган гэдэг хүн хөөцөлдөн шинэ хийдийг байгуулах хөрөнгө хуримтлуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн түүхтэй ажээ.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1992 оны 8 сарын 5-ны

Founders/Refounders :
Довдонгийн Ванган

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Сар бүрийн шинийн 8, 15, 29, 30-ны хурал хурна. Сүсэгтний захиалгаар хурна.

Жилийн хурал: Бурхан багшийн их дүйцсэн өдөр хурал хурна. Цагаан сарын битүүнд, зулын 25-нд, хурал хурна.

GPS хаяг :
North 48° 58’  East 096°  32’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Гол дуганы барилга хэмжээ нь 10х10 метр юм. Үүн дотор ном хурах, шашны зан үйлийн эрхлэн явуулна. Хийдийн ашиглалт сайн, эвдэрч нурч муудсан зүйл байхгүй. Бурхан тахил сайтай. Дотроо Дилав хутагт болон Жалханз хутагтуудын зээгт наамал дүрүүдийг залсан. Хийд өөрийн эзэсшил хашаатай. Нийт газрын хэмжээ нь 1935 метр кв. Дилав хутагт, Жалханз хутагтын дурсгалд зориулсан хоёр суварга бий. Эдгээр нь хийдийн эзэмшил дэх шашны байгууламжинд хамаарна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Биндэръяа Бадамдорж /Завхан аймаг Түдэвтэй сум, Утас: 21025/ Энэ хийдийн гэсгүй, нягтлан бодогч
Г.Ууганбаяр /Завхан аймаг, түдэвтэй сум Утас: 21137 Хийдийн дэд тэргүүн/

Хэдэн фото зураг авсан :
19

Зураг авсан огноо: он :
2007-06-19 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАТТ 035 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-19

Тэмдэглэл :
Лэгвийжүдлин хийдийг Түдэвтэй сумын төвд шинээр байгуулсан. Хуучин сум хийдийг сэргээсэн. 1992 онд шинэ дугана барин ашиглалтанд оруулсан. 1992 ондоо хийдийн гол шүтээн Гомбо бурхан, бусад шүтээнийг залсан. Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт нарын зээгт наамал хөргийг залсан. Эдгээр хөрөнгийг Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс хийлгэсэн. Тухайн үедээ нэг хүн 100,000 төгрөг хандивлан хийлгэж байсан. Ганжуурын 108 ботийг 2002 онд Улаанбаатар хотоос хийдийн зүгээс залсан. 2003 онд сумын хэмжээнд Майдар эргэх зан үйлийг хийсэн. 2002 онд Дилав хутагтын хойт дүрийг тодруулсан. Түүний дагалдан Баасан лам хийдийн нэрийн өмнөөс Улаанбаатар хот шашны их сургуульд сурч байна. Хийд уншлагын таван ламтай. аж ахуй санхүү хариуцсан нэг лам байна. Ловон лам нь залуудаа ном сурч байсан. 86 настай дэд тэргүүн Г.Ууганбаяр Завхан аймгийн төвд Дэчиндаржаалин хийдэд сууж ном сурч байсан. 4д. Жалханз хутагт Дамдинбазар нарын зээгт наамал хөргийг залсан. Эдгээрийг Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс хийлгэсэн. Тухайн үедээ нэг хүнээс 100,000 төгрөг хандивт авч байсан.

Хүснэгтийн дугаар :
ЗАТТ 035

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map