Манбадацан хийд

Сүм хийдийн нэр : Манбадацан хийд

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Улиастай хот

Товч түүх


Завхан аймаг Улиастай сум. Шинэ Манбадаржаалин хийд. Улиастай сумын нэгдсэн эмнэлэгтэй зэрэгцэн байрлах тус хийд нь 2000 оны 2 сарын 6-нд шинээр байгуулагдсан бөгөөд одоогоор зориулалтын бус боловч 3 өрөө бүхий өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Гэлүгбагийн урсгалын энэ хийдийг үүсгэн байгуулагч нь Д.Зоригтбаатар гэдэг хүн ажээ. Манал шүтээнтэй тус хийд нь 18 ламын данстай бөгөөд өдөр тутмын цогчин уншлагаас гадна шинийн 8, 18-нд Их Манал хурдаг. Хурал номын зэрэгцээ дацан сургалт, оношлогоо, бариа заслын чиглэлээр сүсэгтэн олонд үйлчилж байна. Хийдийн хурлын , оношлогоо үзлэгийн, бариа заслын өрөөнүүд нь дотоод тохижилт сайн бөгөөд гадаад орчин ч гэсэн тохижилт сайтай ажээ. Уг хийд нь нутгийн иргэд сүсэгтэн олны дунд нэр хүнд сайтай бөгөөд “ Манба дацан”, “Зоригтбаатар эмчийн дацан” хэмээн нэрлэгддэг . Үүсгэн байгуулагч Зоригтбаатар нь АУИС-ын уламжлалт эмчилгээний анги төгссөн төвд хэлтэй сайн эмч хэмээн мэргэжлийн хүрээнийхэн дотроо болон үйлчлүүлэгчдийн дунд үнэлэгддэг нэгэн ажээ. Тус Манбадаржаалин хийд нь одоогоор Завхан аймагт уламжлалт эмчилгээ, оношлогооны талаар үйл ажиллагаа явуулж буй ганц хийд нь юм байна. / Тус хийдийн бичээч Ж.Ариунаатай хийсэн ярилцлагаас. 2007.07.01/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Улиастай хотын төв хэсэгт аймгийн нэгдсэн эмнэлэгтэй зэрэгцэн байрлана. Гол гудамж руугаа хөндлөн байрлалтай үүдэндээ том хаяг хадаж бодь гөрөөс суурилуулсан байв.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 2000 он 2 сарын 06

Founders/Refounders :
. Д.Зоригтбаатар Сумын эмч

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
2

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурал хурна.

Сар тутмын хурал: Шинийн 8, 18 –нд Манал хурна

Жилийн хурал: Битүүн, шинийн 8-нд жилд нэг удаа Манал хурна

GPS хаяг :
North 47° 44’  East 096°  50’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Өөрийн байртай, гурван өрөөтөй байна. /Дугана, уншлага, бүртгэл/ Гэхдээ энэ байр шашин номын үйл ажиллагаа явуулах зориулалтын бус, ажлын өрөө юм. Нэгэн том цэлгэр өрөөг засаж тохижуулан дацан болгожээ. Хэмжээ нь 6 х 10 метр хэмжээтэй. Хуучин албан газрын конторын байрыг засварласан.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ж.Ариунаа / Завхан аймаг Улиастай хот тус хийдийн нарийн бичгийн дарга тушаалтай/

Хэдэн фото зураг авсан :
6

Зураг авсан огноо: он :
2007-07-01 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАУХ 068 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-01

Тэмдэглэл :
1.Манбадаржаалин хийдийг сүүлийн үед Манба дацан гэх болсон. Завхан аймгийн Улиастай хотын хэд хэдэн дацан хийдүүдээс ялгаатай нь энэ Манбадацанд хурал ном хурахаас гадна төвд эмнэлэг ажиллаж хүмүүст эм барьж эмчилгээ хийж, хажуугаар нь заслын ном хурдаг байв. Манбадаржаалин дацан улсын бүртгэлийн дугаарыг шинэчлэх, нэрээ өөрчлөх асуудлаар бичиг баримтаа бүрдүүлж Улаанбаатар хотод холбогдох газарт нь явуулсан байна. 4в. Д.Зоригтбаатар нь Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний анги төгссөн их эмч хүн. Тэр бас Төвд хэл бичигт суралцаж буй бөгөөд ойр зуурын заслын ном уншиж хурал хурдаг аж. Аймгийн хэмжээндээ мэргэжлийн хувьд сайн эмчид тооцогддог. Ийм давуу талуудаа ашиглан Дацан байгуулжээ. Дэргэдээ бас хүүхдүүд залуу шавь нарыг сургадаг. Энэхүү дацан залуу лам нар дагалдан суралцагчид дацангийн хурал даган баясагч нарыг оролцуулбал нийт арванзургаан ламтай. 4а. Улиастай хотын иргэд Зоригтбаатар эмчийн дацан гэж өгүүлэх тул бид анх очихдоо эмчилгээ хийдэг эм тан барьдаг газар гэж бодов. Гэтэл очиж үзэхэд арц хүж үнэртэж бурхан тахил өрсөн цан хэнгэрэг дуугарсан хурал номын газар байлаа. Ингэж хурал ном эмчилгээ давхцдаг болохыг мэдэв. Хүмүүс их цугладаг шашин номын газрууд дотроо өөрийн байр суурийг олсон нь илт. Байр нь эмнэлгийн зүүн талд 20-30 метр орчим газарт байв. 4д. Энэхүү кацанд залуу лам нар дацангийн суралцагчид, хурал даган баясагчид гээд нийт 16 ламтай. Лам нарын зарим хэсэг нь хөдөө гарсан байлаа. Тийм учир өдөр тутмын хурлаа хурах боломжгүй байна. 8.Нэгдүгээрт зориулалтын бус байранд хоёрдугаарт олон барилга дунд байрлалтай учраас зураг авах боломжоор бага учир бид цөөн тооны зураг авав.

Хүснэгтийн дугаар :
ЗАУХ 068

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map