Дэчиндаржаалин хийд

Сүм хийдийн нэр : Дэчиндаржаалин хийд
Төгсбуянт Жавхлант

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Улиастай

Товч түүх


Завхан аймаг Улиастай сум. Шинэ Дэчиндаржаалин хийд. / Төгсбуянтжавхлант хийд./ Манжийн эрхшээлийн үеийн Улиастайн Сангийн хотын дотор байрлаж Улиастай дахь монголчуудын шүтээн болж байсан Улаан сүм буюу Мандзушир бурханы сүмийн / хожим нь 1917 онд Богд Жавзандамба хутагтаас Дэчиндаржаалин нэр шагнуулсан / хурал номыг сэргээн 1990 онд байгуулагджээ. Уг хийдийг Цагаанхайрханы Дуутын хүрээнд шавилж байсан Чойжил лам мөн Эрдэнэхайрхан сумын харьяат Хөтөчийн хийдийн шавь асан өндөр настан лам Манга, өндөр настан лам Санж нар үүсгэн санаачилж сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулсан байна. Анхны гэр дуганаа Улиастай төвийн зүүн хойд тал Хүрээ толгойн өвөрт байгуулж 2005 оныг хүртэл эндээ өргөжин бэхжиж хурал номын үйл ажиллагаа явуулж байжээ. Анх байгуулагдсан цагаасаа хойш 2005 он хүртэл гэр хэлбэрийн цогчин дуган, аж ахуйн склад, Хамбын өргөө, манз цавын байшин, суварга, Дүнчүүр маанийн том хүрд зэрэг шашны барилга байгууламжуудыг бүтээн босгож хийд хурал номын материаллаг бааз, лам нарын тоо чанарын хувьд нилээд бэхэжжээ. Харин 2005 онд Улиастай сумын төв Жавхлант толгойн өвөрт том хэмжээний уран чамин хийцтэй цогчин дуганыг ашиглалтанд оруулж энд шилжин суурьших болсон байна. Энэхүү шинэ цогчин дуган нь дорно дахины буддын шашны уран барилгын уламжлалт арга хэлбэр хэв загварыг шингээж орчин үеийн технологиор баригдсан өнгө үзэмж сайтай дуган ажээ. Дуганын барилга, чанаар үзэмж , талбайн хувьд Завхан аймгйин сүм хийдүүдийн дотор Их-Уул сумын хийдийн дуганын дараа орох барилга ажээ. Дуганын халаалтын асуудлыг нам даралтын аргаар шийдвэрлэсэн ба мөн өөрийн эрчим хүчний эх үүсвэртэй ажээ. Тус хийд одоо 30 ламын данстай өдөр тутмын цогчин хурал Чого, Гүрэм заслын ном хурахаас гадна сар бүрийн 29-нд Гончоолхасүм тахина. Мөн жил бүрийн өвлийн адаг сарын битүүнд Цэдэрлхам хурах ба хаврын адаг сард Майдар эргэнэ. Бас жилийн аль ч улиралд лам нар нь өөрийн аймгийн сумдын хийдүүдэд захиалгаар очиж хурал хурдаг. Тус цогчин дуганд Ганжуурын 108 боть, Данжуурын 226 боть бүтнээрээ залагдсан байна. Одоо шинэ цогчин дуганыхаа дэргэд заиргаа аж ахуй, санхүүгийн зориулалттай барилга барьж байна. Тус хийдийн хамба Баяндорж гэж лам байдаг ажээ. / Дэчиндаржаалин хийдийн гэсгүй Б.Дашдорж, голч лам Б.Чимэддорж нартай хийсэн ярилцлагаас. 2007.07.01/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Завхан аймгийн төв Улиастай хотод байрлаж үйл ажиллагаа явуулна. Улиастай хотын дундуур Богдын болоод Чигэстэйн голууд урсана. Ойр хавьд тахилгатай газар үгүй.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 on site, 2005 in soum centre

Ринчений зураг дах дугаар :
0

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ЗАУХ 066

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
3. Санж (Эрдэнэ-хайрхан)
2. Мянга (Эрдэнэ-хайрхан)
1. Чойжин ( Дуутын хүрээний лам байсан)

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
1

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Бага цогчин, цогчин уншлага

Сар тутмын хурал: Чого, гүрэм, заслууд хурна. 29-нд Гончо, Лхасүм тахина.

Жилийн хурал: Хавар бүр Майдар эргэнэ. Битүүнд Цэдэр Лхам тахина. Сумдын хийдээр явж ном уншина.

GPS хаяг :
North 47° 45’  East 096°  52’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Дэчиндаржаалин хийд нь хоёр цогчин дугантай. Нэг нь хийдийн хашаан дотор хотын баруун хойт талд, нөгөө нь Жавхлант толгойн өвөрт бий. 1990 онд ашиглалтанд орсон. Дэчиндаржаалин хийдийн барилга хуучивтар, харин Жавхлант толгойн өвөрт барьсан дуган нь шинэ өнгө үзэмжтэй. Бурхан тахил сайтай. Дэчиндаржаалин хийдийн хашааны зүүн хойт талд хамба ламын өргөө бий. Гадна үзэмж сайн дуган суварга босгосон. Энэ хийдийн хамба лам Баяндорж нь Энэтхэг улсад шашны номын ажлаар явсан тул дотор нь орж чадаагүй. Дэчиндаржаалингийн хашаанд хуучин гэр дуган, аж ахуй гал тогооны барилга, цахилгаан үүсгэвэр моторын байрууд бий. Одоо лам нар нь Жавхлантын салбарт шилжин сууж хурал номоо хурах тул энэ Дэчиндаржаалан хийд орхигдоход хүрч байна. Зөвхөн цагаан сарын үеэр лам нар ном уншдаг байна. Дэчиндаржаалин хийдэд гадуур нь хашаа татсан, хэмжээ нь 300-400м орчим буй. Энэ бүгдэд засвар хийх шаардлагатай болсон. Төгсбуянт Жавхлантын салбарт нь шинэ байрыг халаахын тулд нам даралтын зуухан халаалт тавьсан. Мөн шинэ салбарын зүүн хойд талд бас нэгэн барилга барьж буй. Захиргаа аж ахуй зориулалтаар ашиглах гэнэ. Одоогоор ханыг өрж дээврийг тавьсан байна. Төгсбуянт Жавхлантын хийдэд Ганжуур Данжуурын ботиуд бий. Завхан аймгийн сүм хийдүүд дотроос Данжуурын 221 боть Зөвхөн энэ хийдэд бий. Барилгын хувьд Завхан аймгийн хэмжээнд Их Уул сумын сүмийн барилгын дараа орно, бурхан тахилгын хувьд ч Их Уулын сүмийг гүйцэхгүй тараасан.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Б.Чимэддорж /Завхан аймаг, Улиастай хот, Төгсбуянт жавхлант хийд голч лам утас:99460907/
Б.Дашдорж /Завхан аймаг, Улиастай хот Төгсбуянт жавхлант хийд гэсгүй лам утас:99469740/

Хэдэн фото зураг авсан :
32

Зураг авсан огноо: он :
2007-07-01 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАУХ 070 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-01

Тэмдэглэл :
1. Улиастайн "Улаан хийдийн" суурин дээр Дэнчиндаржаалин хийдийг 1990 онд байгуулсан, улмаар 2003 оны 11-р сард Жавхлант толгойт өвөрт шинэ салбар байгуулсан. Энэ салбарыг Төгсбуянт Жавхлант хийд гэж нэрлэдэг. Шинэ салбар нэгж нь 1-рт сүсэгтэн олондоо ойртсон, 2-рт 9 хутагтын суврагыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. 4б. Хийд 30 орчим ламтай. Үүнээс 15 нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, харьцангуй олон залуу ламтай. 4а. Энэтхэгийн Гомон дацанд таван залуу ламыг сургахаар илгээсэн. Улаанбаатар хот шашны дээд сургууль, Урлахуй ухааны дээд сургууль Дашчоймпил дацанд долоон лам шавилан сууж байна. 4д. Дараа нь 2005 онд Жавхлант толгойн өвөрт хотынхоо төв дунд нүүн ирсэн.

Хүснэгтийн дугаар :
ЗАУХ 070

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map