Хутагт ламын Ганданшадүвлин хийд

Сүм хийдийн нэр : Хутагт ламын Ганданшадүвлин хийд

Байрлах аймаг :
Орхон

Сум :
Баян-өндөр сумын Хүрэн булаг баг

Товч түүх


Орхон аймаг.Баянөндөр сум. Хутагт ламын шинэ хийд /Ганданшадавлин хийд/ Булган аймгийн Хангал сумын нутаг одоогийн Орхон аймгийн Баян өндөр сумын Говил багийн нутагт оршиж байсан 200 гаруй жилийн түүхтэй Хутагт ламын хйидийн хурал номыг сэргээн 1990 оны 6-р сарын 8-ны өдөр энэхүү Ганданшадавлин хийдийг үүсгэн байгуулжээ.Тус хийдийг 1937 оноос өмнө Хутагт ламын хийдэд шавилж асан Зийрэмбэ Жадамба болон бусад настай лам нар болох Должин, Пунцаг нар үүсгэн санаачилж сүсэгтэн олон тухай үеийн аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгээр байгуулжээ.2002 онд 14х14 хэмжээтэй шинэ Цогчин дуган ашиглалтанд оруулсан ба дуганы баруун зүүн 2 талд 2 бодь суварга, Дүнчүүр мааний 2 том хүрд бий.Мөн дуганы үүдэндээ маанийн 21 жижиг хүрдтэй.Дуганаас гадна лам нарын сууц өрөө, санхүү аж ахуйн өрөө, гал зуух гэсэн жижиг барилгууд бий.Одоо тус хийд 25 ламтай санхүү аж ахуйн чиглэлийн энгийн 5 ажилчинтай нийт 30 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна.Лам нарын дотор шашны их сургууль төгссөн 3, шашны дунд сургууль төгссөн 3 лам бий бөгөөд одоо өмнөд Энэтхэгийн Гомон дацанд 3 лам сурж байна.Өдөр тутмын Цогчин уншлагатай бөгөөд Жандагийн хурал, мөн Ганжуурын хурлыг бараг өдөр тутам шахам уншиж байна.Шинийн 8-нд их Манал, 15-нд Сандуйнжүд, 25-нд Гүнрэг, Цэгмэдийн чого, 29-нд сахиус тахина.Сар бүр 3 хангал унших бөгөөд ингэхдээ 10 хангалаа улирлын 3 сард хувааж, хаврын эхэн, дунд, адаг саруудад 3 ,3-аар нь хувааж унших жишээтэй.Битүүнд Сожин уншиж Найдан чого хурна.Тус хийд дэргэдээ шашны эдлэл хэрэглэлийн дэлгүүр ажиллуулдаг байна.Лам нарын зэдийг тогтмол хэлбэрээр олгодог бөгөөд ингэхдээ Монгол улсын засгийн газраас тогтоосон амжиргааны түвшингийн хэмжээнд буюу түүнээс дээш байхаар шийдвэрлэсэн байна.Тус аймагт бурхны шашны үзэл санаа соёл өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх үүднээс ойрын үед хийж буй нэг том ажил бол Ганданшадавлин хийдийн лам хуврагууд, аймгийн ИТХТ, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хамтран Бурхан багшийн сэрэг дүрийг Эрдэнэт хотын төв Баян өндөр уулын өвөрт цогцолоон босгохоор шийдвэрлэн одоо бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.Нийтдээ 17 метр өндөр доороо гэр хэлбэрийн 8 талт дугантай, дуганыг тойрсон 8 суварга, гэрэлт хөшөө, мөргөлийн тавцан, зам гэрэлтүүлэг зэргийг иж бүрэн шийдсэн энэ цогцолбор нь нийт 3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд 50 хувийг нь УБҮ, үлдсэн хувийг аймаг сумын төсөв томоохон хандивлагчдын санхүүжилтээс бүрдүүлэх ажээ.Энэхүү аварга том Бурхан багшийн сэрэг дүрийн их биеийг Эрдэнэт үйлдвэрийн зэсээр цутгаж алтаар шармалдах ажээ.Уг сэрэг дүрийн эх зургийг Монгол улсын ардын зураач Амгалан, Соёллын гавьяат зүтгэлтэн бурханч лам Пүрэвбат нар хамтран гаргасан бөгөөд манай оронд түгээмэл байдаг Балба хийц, Жагар хийц, Хятад маягийн хийцээс өөр өндөр гэгээн Занабазарын хийц, тигийг голлож урлахаараа онцлого ажээ.Уг Бурхан багшийн сэрэг дүр бүхий цогцолборыг 2009 оны зун гэхэд барьж дуусган ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. /Ганданшадавлин хийдийн тэргүүн хамба Мөнхтогоотой хийсэн ярилцлагаас 2007.08.06/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Орхон аймаг Баян-өндөр сум Эрдэнэт хотын төвийн хойд хэсэгт орон сууцны 4-р хороолол буюу Хүрэнбулаг багийн нутагт хойд зүгт Баян-өндөр уул / 1 км орчим зайд /өмнөд зүгт 5 км орчим зайд Бүрэнбүст уул бий.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 оны 6-р сарын 8-ны

Ринчений зураг дах дугаар :
256

Ринчений жагсаалт дах нэр :
Ламын хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ОРБӨ 001

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Далхаа (лам агсан)
Пунцаг (лам агсан)
Жадамба (зээрэмбэ)

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
8

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн уншлага,Жандалын ном

Сар тутмын хурал: Шинийн 8нд Манал, 15нд Сандуйн жүд, 25нд Цэгмэдийн чого, 29нд сахиус, битүүнд Найдан чого хурна.

Жилийн хурал: Билгийн тооллын шинийн 1-ээс 15-ныг дуустал Чойнпрол жунай, Битүүнд Цэдэрлхам, хуучин номын 3 хоног, балингийн адислагаа.

GPS хаяг :
North 49° 01’  East 104°  02’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
14:14 м харьцаа бүхий Цогчэн дугантай. Цогчэн дуганы үүдэнд маанийн хүрд 22 ширхэг байна.Цогчэн дуганы өмнө талд 2 том хүрд байна.Мөн дуганы өмнө талд 3-4 м өндөр бодь суварга байна.Мөн өөрийн харьяа шашны эд зүйлийн дэлгүүр ажиллуулдаг.дуганаас баруун өмнөд талд санхүү аж ахуйн ба гал тогооны зориулалт бүхий 14:8 м хэмжээний байшин байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Батаагийн Мөнхтогоо / хийдийн хамба лам / утас 99352566

Хэдэн фото зураг авсан :
22

Зураг авсан огноо: он :
2007-08-15 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ОРБӨ 007 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-15

Тэмдэглэл :
1. үргэлжлэл.. Сүм хийдийн улсын бүртгэлийн дугаар: №23 (1040553) 2000.05.08 4Д. үргэлжлэл 2000 оны 7 сард Зээрэмбэ Жадамба агсан Ганжуурын 108 боть залсан. 2001 онд "ламын намтар" суврага бүтээсэн. Нэмэлт тэмдэглэл: Уг хийдйин эдэлбэр газар 1 га талбаатай. Мөн энэ хийдийн бүтэн байгууламжийн томоохон ажил бол Эрдэнэт хотод Бурхан багшийн сэрэг дүр бүтээх санаачлага гаргаж үүнийг аймгийн ЗДТГ-ын мөрийн хөтөлбөрт тусгуулж нийт зардалын 50%-ыг хариуцхаар болсон. Одоо газар шорооны ажил хийгдэж эхэлсэн байна. Уг сэрэг дүрийн өндөр 17 метр байх бөгөөд доороо 5 метр өндөртэй дугантай бөгөөд нийт 22 метр өндөртэй байгууламж босно. Нийт төсөвт зардал 3,5 тэрбум төгрөг болхоор тооцсон байна.

Хүснэгтийн дугаар :
ОРБӨ 007

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map