Дэчэнравжайлин хийд

Сүм хийдийн нэр : Дэчэнравжайлин хийд

Байрлах аймаг :
Увс

Сум :
Улаангом

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Түүхэн газар УВУГ-008 буюу Улаангомийн Дэчинравжаалин хийдийн туурин дээр байгуулагдсан, газар зүйн байдал хүрээлэн буй орчин нэгэн адилхан байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 4р сар

Ринчений зураг дах дугаар :
19

Ринчений жагсаалт дах нэр :
Зоригт ханы хүрээ, Дэчинравжаалин

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : УВУГ 008

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Бямбадорж музейн дарга асан
Г.Чулуунбаатар УГЗ
Ж.Ширэндэв тайлбарлагч

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн уншлагатай

Сар тутмын хурал: Сар бүрийн 29-нд Лхам сахиус тахиж, Шинийн 8-нд Дархийн Мандал, 15-нд Сундуйн жүд уншина

Жилийн хурал: Майдар эргэнэ. Бурхан багшийн дүйцэн өдөр хурна. Намрын дунд сарын 15, Зул сарын 25-нд хурна. Зуны дунд сард 5-7 хоног маани мэгзэм хурна.

GPS хаяг :
North 49° 58’  East 092°  04’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Шавар гэр дугантай, түүндээ байнгын хурал, цогчин уншлага, жасаа уншлага зэрэг хурал номын үйл ажиллагаа явуулна. Захиргааны 4 өрөөтөй барилга бий. Энд хамбын өрөө, шашны эд зүйлийн дэлгүүр, ажилчдын өрөө, хийдийн агуулах ордог. Хийдийн гадуур хашаа татсан хийдийн өмнө хоёр ширхэг бодь суврагатай, тэдгээр нь мөргөл эргэл хийх зориулалттай юм. Цаашид сүмийн хашаан дотор цогчин дуган барих зорилготой байгаа.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Н.Баттөмөр /Улаангом тус хийдийн тэргүүн лам албыг хашдаг/

Хэдэн фото зураг авсан :
14

Зураг авсан огноо: он :
2007-06-17 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
УВУГ 010 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-17

Тэмдэглэл :
4д. 1993 онд хуучин барилгыг засварлан багасгаж шинэ дуган барьсан. 4Д. 2005 оны зун 7р сард 2 суврага босгосон. 1994 оны үед Гүнчин хамбын үед хийдийн гол шүтээнийг Улаанбаатар хотын Гандантэгчинлэн хийдээс залж авчирсан. 1990 оноос хойш 10 орчим (Бадрах, Хулангийн Батсүх , Даваажав, Ганболд, Мандах, Лхагважав) лам Улаанбаатар хотын Шашны дээд сургуульд суралцаад Энэтхэг улсад 5н хүүхэд суралцаж байгаа. 7. Баттөмөр 1978 онд төрсөн могой жилтэй. 1991 оноос 13 наснаасаа шашны ном үзэж, Дэчэнравжайлин хийдэд шавилан суусан. Анхны багш ловон лам Даржаа. Залуудаа Улаанбаатарт сурч байсан. 1996 оноос Улаанбаатарт хотод Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит сургуулийг 2000 онд төгссөн.

Хүснэгтийн дугаар :
УВУГ 010

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map