Ёндонпунцоглин хийд /Даян дээрхийн хүрээний цохио дуган/

Сүм хийдийн нэр : Ёндонпунцоглин хийд /Даян дээрхийн хүрээний цохио дуган/

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Эрдэнэбулган сумын Зэрлэг баг

Товч түүх


Хөвсгөл аймаг Ёндонпунцаглин хийд. /Цагаан үүр сумын төвийн шинэ хийд./ Тус хийдийг 1998 онд нутгийн лам Галбаабадраа, тухайн үеийн сумын засаг дарга Цолмон, төр захигааны ахмад ажилтан Гэндэндармаа нар санаачлан зохион байгуулж нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулж 1998 оны 03-р сарын 12-ны өдөр анхны хурлаа хийжээ. Анхны хурал уншлагаа эхлэх үед нийт 12 лам байснаас ахмад настай лам 8, бага насны 4 шавь хүүхэд байжээ.Тус хийдийн байршил нь сумын төвийн төв хэсэгт Баянгол хэмээх жижиг голын өмнөд эрэгт, Цэгцэр. Өлзийт, Дөрөлж, Ширгүү хэмээх өндөр уулсын дунд байрлах ба хийдээс зүүн тийш 9-км байх Хайрхан гэдэг эртний тахилгат овоог тахина. Хийдийн нэр Ёндонпунцаглин нь анх 1864 онд 7-р Богдоос Даян дээрхийн хүрээний сахиусны дуганад олгосон нэр бөгөөд уг нэрийг 1998 оны 03-р сард тус хийдийн сахиус,шүтээнийг равнайлахдаа олгожээ. Ёндонпунцаглин хийд нь одоогийн байрандаа 1998 оны 05-р сард орсон ба энэ байр нь хуучин сум нэгдлийн үед зочид буудлын зориулалтаар баригдан ашиглагдаж байгаад тус хийдийн мэдэлд шилжжээ. 4 тал бүхий квадрат хэлбэрийн том хэмжээний энэ байр нь нийт 9 өрөөтэй буюу одоо 1 өрөөг нь л дуганы зориулалтаар ашигладаг. Бусад 8 өрөөг гадны байгууллага аж ахуйн нэгжүүдэд түрээслэдэг байна. Хийд хурал номын хувьд зөвхөн сар жилийн онцгой өдрүүдэд л хурдаг, цогчин зэрэг өдөр тутмын байнгын хурал хурдаггүй энэ нь байнга тогтвортой суух лам нар байхгүйтэй холбоотой. Жил сарын онцгой, дүйцэн өдрүүдээр хөдөөнөөс мөн хөрш сумаас цөөвтөр лам нар ирнэ. Шинийн 8 –нд Манал, 15-нд Сандуйнжүд, 25-нд Лүйжин тавих ба 29-нд Гончоолосон тус тус хурах ба хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ныг хүртэл ерөөл хурна. Одоо сумын төвд хийдээ хариуцсан нэг л ловон лам байх бөгөөд энэ хийдэд данстай 6-7 лам хөдөө болон хөрш сумдад суудаг ажээ.Энэ хийдэд хуучин Даян дээрхийн хүрээнээс нилээд хэмжээний ном судрууд өвлөгдөн үлдсэн халгалагдаж байна. Холбогдох эх сурвалж: 1. Л. Галбаабадраа . “Даяндээрхийн хүрээ ба Санагийн хүрээний товч танилцуулга” Мөрөн 2004 2. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум Даяндээрхийн хүрээний шинэ Цогчин дуганын сахиул / тахилч/ лам өндөр настан Рагчаа гуайтай Хийсэн ярилцлага 2007.06.14 3. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ёндонпунцаглин хийдийн ловон лам Гармын Гаадантай хийсэн ярилцлага 2007.06.13

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Эрдэнэбулган сумын төвөөс 70 км газарт улсын хилээс 28км дотогш Зэрлэг багийн нутаг Дээрхийн хавцлын аманд Үүрийн голын хойд эрэг дээр оршино. Зүүн талд гозгор Цахир уул хойд талд Дээрхийн голын эх Соёо уул, баруун талд Үүр Дээрхийн голын бэлчир байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 2005 оны 7-р сарын 15

Ринчений зураг дах дугаар :
101

Ринчений жагсаалт дах нэр :
Даяндээрхийн хүрээ /Дээрхи хүрээ, Ёндогпунцоглин/

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ХӨЭБ 053

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Безл /АНУ-ын иргэн/

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин уншлага

Сар тутмын хурал: Шинийн 8-нд Дарь эх, Шинийн 15-нд Ерөөл, Шинийн 29-нд Сахиус, битүүнд Цэдэрлхам, Шинийн 1-нд Манал

Жилийн хурал:

GPS хаяг :
North 50° 26’  East 101°  53’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Дуганын баруун талд 20 орчим метр газарт 3м 80см өндөр бодь суварга(Жанчивгодин) 2004 онд босгосон нь эргэл мөргөлийн газар болжээ. Дуганаас өмнө зүгт 15м орчим газарт 12м урт, 50см диаметр-тэй залгаасгүй өндөр багана зоолттой хэвээрээ байгааг Цогчин дуганы үлдэгдэл багана гэж байв. Даяндээрхийн дүр бүхий чулуу зүүн урд 40м орчим, уг чулууны урд 5м орчимд Удган мод хэмээх тахилгат мод бий. Дуганы өмнө хуучин хүрээний туурь бий.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
С.Рагчаа /Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум, Зэрлэг баг, тус хүрээний сахиул/

Хэдэн фото зураг авсан :
34

Зураг авсан огноо: он :
2007-06-14 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХӨЭБ 014 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-14

Тэмдэглэл :
Дээрхийн хавцлаас эх аван урсаж Үүрийн голд цутгах Дээрхийн голын зүүн эргээс Эрдэнэбулган сумын нутаг, баруун эргээс Цагаан үүр сумын нутаг эхлэх тул уг цогчин дуган голын зүүн эрэг дээр байх тул Эрдэнэбулган сумын нутагт оршино. Дуганы зүүн талын Гозгор Цахир ууланд эртний тахилгатай Дашлин овоо, баруун талд нь Наран мандалын овоо хэмээх эртний тахилгатай овоо байна. Мөн цогчин дуганаас эгц хойш 17км Дээрхийн голын хавцлыг өгсөн ой ширэнгээр явж байж домог түүхт Даяндээрхийн агуй ба уг агуйн өмнө талд байх Дээрхийн хурлын 2 дуганы тууринд хүрнэ. 2004 оны намар АНУ-ын иргэн эмэгтэй Безл энэ газар орон хүрээ хийдийн туурийг судалж өөрийн хөрөнгөөр гол Цогчин дуганыг барихаар болж 2005 оны 4-5 сард 60000$-ын хөрөнгө оруулалт хийн 20*20м харьцаатай энэхүү шнэ гоёмсог дуганыг барьжээ. Дуганы тахил шүтээн нь Даяндээрхи бөгөөд одоогоор байнгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Төв Гандантэгчинлин хийдээс шашны дунд сургуулийн оюутнууд ирж (30-45 хоногоор) ээлжлэн ном хурж үйл ажиллагааг нь тасралтгүй явуулж байна. Уг үйл ажиллагааны зардлыг Монголын Байгаль Хамгаалах "Тул" сан хариуцдаг ажээ.

Хүснэгтийн дугаар :
ХӨЭБ 014

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map