Шивэртийн хийд

Сүм хийдийн нэр : Шивэртийн хийд

Байрлах аймаг :
Булган

Сум :
Гурванбулаг V баг

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Эрдэнэт өндөр уулын өвөрт байрладаг. Хөгнө тарнийн тусгай хамгаалалттай газар байрладаг   

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1994-1995

Ринчений зураг дах дугаар :
0

Ринчений жагсаалт дах нэр :
299

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БУГБ 001

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Домэй Бандгай Содном

Сүм хийдийн төрөл :

хийд

хуучин хийдийн лам нар :
0

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Хэрэв хийд байгуулагдсан боловч хурал ном хурдаггүй бол учир шалтгааныг нь бичнэ

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 47 ° 31’  East 103°  40’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Булган аймгийн Гурван булаг сумын нутагт орших Эрдэнэт өндөр уулын байгалийн хамгаалалттай газар. Хуучин 5-р багийн төв байсан. Жижиг 1 сүм дуганатай баруун урдаа суварга босгосон. Том цагаан суварга 1991 онд Бандгай Содном гуай босгосон. Сүмээё баруун тийш 5км орчим баруун тийшээ харсан агуйн аманд байгаа чулуун дээрх жижиг суваргыгг Гүррагчаа баатар аавдаа зориулан босгосон.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Базарчийн Жигжидсүрэн
Саяннямбуу

Хэдэн фото зураг авсан :
17

Зураг авсан огноо: он :
2016-08-25 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БУГБ 002 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2016-08-25

Тэмдэглэл :
Улаанбаатар хотын 10 хорооллын Нархажид хийдийн хандмаа нар ирж хурал хурдаг. 2016 оны зун мөн ирсэн. Хар хориноос лам нар ирсэн. Нутгийн хүмүүс Домэй хэмээдэг Содном гэх өвгөн ламын охин нь хотод байдаг. 10-р хорооллын Хажидын сүмийн хандмаа нар энэ хүний шавь нар. Саяхан энд ирсэн. Шигүү арцат гэдэг байсан Шивэртийн ам хэмээн нутгийнхан хэлдэг уулын өвөрт байрлалтай. Баруун урд талд нь чулуунуудыг давхарлага болгон өрсөн овоо хэлбэрийн оройдоо үзүүртэй жад маягийн төмрийн үзүүрт хадаг зүүн босгосон. Түүний чанх урд хэдэн метрийн зайд том чулуун дээр жижиг суварга босгосон. Суварганы баруун урд хүүхдийн тахилгатай овоотой. Гурванбулагт Амгалан гэж хүн байдаг. Энд шавилан суудаг байсан ламын эхнэр. Хуучин тууринаас жижиг бурхан олдсон. Хархорины аймгийн хурц арслан Цэдэндамба жил болгон ирж ном хуруулдаг. 1936 онд хаасан зарим лам нарыг нь авч явсан. Жамсран сахиустай Эрдэнэзуугийн дэгээр явж байсан. Сэргээд хурдаг байхад 26 лам хурсан 2-3 дуган цогчэн дуган бүтээлийн дуган гэх мэт байсан гэдэг. Шавартай газраас шавар авч барьдаг байсан гэлцдэг.

Хүснэгтийн дугаар :
БУГБ 002

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map