Дашчойнхорлин хийд

Сүм хийдийн нэр : Дашчойнхорлин хийд

Байрлах аймаг :
Булган

Сум :
Булган сумын 1-р баг

Товч түүх


Булган аймаг Тэшиг сум. Арханбуурал харуулын “ Дашчойнхорлин” сүм Сайн ноён хантан, Мэргэн гүн Мөнх-Очир, Саруул гүн Гэлэг, Илдэн ван Дэндэвжанцан, Үйзэн гүн Бат-Очир, Түшээт гүн Лувсанхайдав, Эрх гүн Үржинжав, Эетэй гүн Даянжалбуу нарын хошуунаас уг сүмд суусан лам 52 болно. Харъяат жасын адуу 10, хонь 35, үхэр 30 болно

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Ойт хээрийн бүсэд Булган сумын төвийн урд хэсэгт 1-р багийн нутагт байрладаг.Хуучин вангийн хүрээний туурин дээр Вангийн хүрээний Диваажингийн сүмийн зүн талд 40-д метр зайд байна.Мөн энэ хийд хүртэл аймгийн төвөөс 4 км явна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 оны 10 сар

Ринчений зураг дах дугаар :
269

Ринчений жагсаалт дах нэр :
Дайчин вангийн хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БУБХ 049

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Итгэлт лам
Зээрэмбэ Дугаржав
Гэлэгжамц лам
Гомбожав унзад

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурал хурна.

Сар тутмын хурал: Шинийн 8 нд Манал,шинийн 15 нд Сандуйн жүд, шинийн 29 нд арван хангал, Битүүнд Найдан чого, шинийн 9нд сахиус тахина.

Жилийн хурал: Хаврын тэргүүн сарын шинийн 1-15 хүртэл ерөөл хурна. Зуны сүүл сар цам гардаг. Сор залдаг. Намар бумбаны хуралтай.

GPS хаяг :
North 48° 47’  East 103°  30’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Дашчойнхорлин хийдийн эдэлбэр газар 100:100 метрийн хэмжээтэй ба цогчин дуганы суурийн өргөн урт 12:12 метр харьцаатай хоёр давхар барилга байна. Цогчин дуганы зүүн талд 10-12 метрт хийдийн захиргаа, конторын зориулалттай 8 метрийн голч бүхий гэр хэлбэрийн барилга байна. Мөн цогчин дуганы чанх хойно 12 метрт хурал уншлагын зориулалттай гэр хэлбэрийн модон дугана бий. Уг гэр дуганаас зүүн тийш хийдийн жасын байшин байх бөгөөд түүний зүүн талд лам нарын байр байгаа.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Дашдаваа Ганбаяр / уг хийдийн унзад лам/ утас: 99873911

Хэдэн фото зураг авсан :
37

Зураг авсан огноо: он :
2007-08-19 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БУБХ 005 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-19

Тэмдэглэл :
Дашчойнхорлин хэмээх нь Өлзий учралт хүрдийг эргүүлэх гэсэн утгатай Төвд үг. Уг хийдийн баруун талд 1500 орчим метрт тахилгатай Булган уул, зүүн өмнөд талд 2,5 км, Мээж хэмээх тахилгатай байдаг. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хүрээний туурин дээр /1682-1937/сэргээгдэн байгуулагдсан. 4д. Лхаарамба Лувсандандар, Бакула багш нар заларч лүн ван тавьж байсан. 1995 онд Гүрдаваа Ринбучэ морилж,ганжуур залсан. 1999 оноос өсвөр насны лам болох сонирхолтой хүүхдүүдийг шавилуулан сургаж эхэлсэн. 2004 онд Улаанбаатарын хүүхэд асран хамгаалах төвөөс таван хүүхэд авч ирэн шашин номд сургаж байна. Уг таван хүүхдийг хийддээ байрлуулан хоол, хувцас байраар хангадаг байна. Үлдсэн хүүхдүүд нь орой хурал тарахаар гэртээ харьдаг. Энэхүү хийдийн гол шүтээн нь Шалши сахиус юм. Цогчин дуганы гол өмнө талд хоёр чулуун арслан байх ба хойт талд нь маанийн хүрд, Ганжуурын хүрд, Ниндайчогдон хэмээх 5 метр өндөртэй суварга, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Жүгдэр намжил хэмээх гурван бурхныг чулуун дээр цохиж сийлсэн дурсгалууд бий. Нэг бурханы өндөр нь /чулууны өндөр нь/ 1,50 см, өргөн нь 1 метр орчим эртний хийц бүхий бурхад бий.

Хүснэгтийн дугаар :
БУБХ 005

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map