Гааданчойлин

Сүм хийдийн нэр : Гааданчойлин

Байрлах аймаг :
Булган

Сум :
Дашинчилин сумын төвд

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн урд хэсэгт байрладаг ба урд талд нь сумын төвийн гэр хороолол, баруун талд нь мөн төвийн гэр хорооллын гудамж хашаа байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1991 оны 6 сарын 1-нд

Ринчений зураг дах дугаар :
291

Ринчений жагсаалт дах нэр :
Эрдэнэ хамбын хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БУХӨ 055

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Дамдинсүрэн гавж агсан
Дондог лам агсан
Дашбалдан зурхайч агсан

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
10

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Шинийн 3 нд Жамсран сахиус тахина. Шинийн 8,15 нд айлтгал авч хурал хурна.

Жилийн хурал: Намрын адаг сарын шинийн 3 нд Дангараг ,шинийн 3,хаврын дунд сарын шинийн 3 нд үүцэт шинийн 3 гэж хурдаг.

GPS хаяг :
North 47° 50’  East 104°  03’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1991 оны 06 сарын 01 нд Цогчин дуганаа ашиглалтанд оруулсан.Эртний Дорно дахины буддын сүм хийдийн хийц загвартай 10:8 м хэмжээний урт өргөнтэй ,хоёр давхар мэт оройтой ,ханын өндөр 2,50 см , нийт өндөр нь 6 метр хүртэл өндөртэй. Ханын үндсэн хийц нь палк. Мөн дуганын зүн талд дахь Бодь суваргын нийт өндөр нь 5 метр суурийн өндөр нь 1,40 см суурийн нэг талын урт 3 метр ба 4 талт суурьтай. Мөн баруун өмнө талд 2006 оны 9 сарын 10-нд дуганы баруун өмнө талд 3-4 метр зайд хэлсэгдсэн лам нарын дурсгалд зориулан Балжир, Дамдинсүрэн нарын үр хүүхдүүдээс босгосон бичигт дурсгалын самбар бий. Өндөр нь 2,20 см, өргөн нь 60 см, зузаан нь 25 см. Хийдийн эдэлбэр газрын урт 40 метр өргөн 35 метр ба уг хийд хашаан дотроо байнгийн сахиул айлтай. Дуганын зүүн иалд маанийн гурван ширхэг хүрд, өмнө талд модон суурьтай сангийн бойпор, зүүн урд талд 5 метрийн өндөр бүхий дунгийн шат бий.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Даваадоржийн Отгонжаргал/Дашинчилэн сумын төвд,хийдийн сангийн даамал албан тушаалтай/ утас 99974394

Хэдэн фото зураг авсан :
17

Зураг авсан огноо: он :
2007-08-01 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БУДЧ 004 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-01

Тэмдэглэл :
Ганданчойлин - Номын зарлигийг баригч гэсэн утгатай үг юм.1991 оны 6 сарын 1-нд сэргээгдсэн. Одооогийн Хишиг-өндөр сумын нутагт байрлах Эрдэнэхамбын хүрээ /Баруун Со гүний хүрээ/ -ний дэг жаяг,цогчин уншлага,шүтээн сахиусыг уламжлан сэргээж байгуулсан байна. Эрдэнэ хамбын хийдийн туриас энэ хийд хүртэл 48 км байна. 1997 онд Эрдэнэ хамбын хүрээний ширээт ламын 100 жилийн ойд зориулан Бодь суваргыг хийдийн барун хойд талд босгосон. 2005 онд хэлмэгдсэн лам нарыг дурсгалд зориулсан багана дуганыхаа баруун өмнө босгосон. 2007 онд Улаан сахиус бүтээн залсан. Үүсгэн байгуулагчдаас зурхайч Дашбалдан,гавж Дамдинсүрэн,Дондог лам агсан нар Эрдэнэхамбын хүрээг мөхөхийн өмнө уг хийдэд шавилан сууж байсан хуврагууд ажээ.Одоо сумын төвд уг хийдээд суудаг дөрвөн лам хурлын үеэр хөдөөнөөс төвд ирж хурлаа хурдаг байна.Бурхан багшийн дүйцэн өдрүүд болон хаврын тэргүүн сарын шинийн 1-15 нд хурал хурдаг.Дуганы баруун өмнө талд 3-4 метр зайд хэлмэгдсэн лам нарын дурсгалд зориулан Балжир,Дамдинсүрэн нарын үр хүүхдээс 2006 оны 09 сарын 10-ны өдөр босгосон бичигт дурсгалын самбар байна.

Хүснэгтийн дугаар :
БУДЧ 004

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map