Самдандаржаалин

Сүм хийдийн нэр : Самдандаржаалин

Байрлах аймаг :
Булган

Сум :
Сайхан сумын төвд

Товч түүх


Булган аймаг Сайхан сум. Шинэ Самдандаржаалин хийд Анх 1991 оны 6-р сарын 5-нд тус сумын 6-р багийн нутагт байсан Рашаантын хийд буюу Наваан Гүдэмбэ ламын хийдийн хурал номыг сэргээх зорилгоор хийдийн тууриас өөр газарт буюу Сайхан сумын төвд байгуулагдсан.Уг Самдандаржаалин хийд нь Гэлүгбагийн урсгалын хийд бөгөөд Түгж гавьж, Лувсаншарав лам, Дамба гэлэн нарын хуврагууд үүсгэн байгуулжээ.1991 онд анх байгуулагдахдаа сумын сургуулийн гал тогоо байсан байшинг хийдийн мэдэлд шилжүүлсэн авч Цогчин дуган болгон тохичуулж овоог болтол хурал хурж байна.1993 онд сумын төвийн урд хэсэгт шинэ Цогчин дуган барихаар шав тавьж дүнз модоор ханыг нь өрөөд одоог болтол гүйцээж дуусгаагүй.Самдандаржаалин хийд нь одоо 11 ламын данстай ба өдөр тутмын Цогчин хурлаас гадна шинийн 8-нд их манал, 10-нд Жамсран сахиус тахих, 15-нд Доо дүд, 22-нд Дарь эхийн Мандал шиваа хаврын адаг сарын 25-нд Нар хажид, 29-нд Гончайлхасүм, битүүнд Дорж зодов, Цэдэрлхаам тус тус хурдаг.2004 онд Утай Гүмбүнээс Ганжуур залсан ба сүүлчийн 3 жил дарааан Эрдэнэ зуу хийдийн хамбыг залж сүсэгтэн олонд Жамсран хуруулж, Сор залуужээ.Тус хийдийн улсын бүртгэийн дугаар 285, регистрийн дугаар 1043773 байна. /Тус хийдийн тэргүүн лам Пүрэвийн Баттулгатай хийсэн ярилцлагаас 2007.07.27/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Тал хээрийн бүсэд Ундрах,Цохиот уулын хойд талаар үргэжилнэ.Зүүн талд Цагаан цохио уул баруун талд Зайдангийн ам хэмээх газар бий.Үүнээс Ундрах уул ба хойд зүгт 3 км газарт байх Хийморын овоо тахилгатай.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1991 оны 6-р сарын 5-нд

Ринчений зураг дах дугаар :
283

Ринчений жагсаалт дах нэр :
Рашаантын хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БУСХ 001

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Гэлэн лам Дамба
Гавж лам Түгж
Тэргүүн лам Лувсаншарав

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Шинийн 8 нд Их манал,шинийн 10 нд шүтээн Жамсран сахиусаа тахина.Шинийн 15 нд Додудва,шинийн 22 нд Дарь эхийн мандал шиваа

Жилийн хурал: Шинийн 25 нд Нархажид,шинийн 29 нд Гончойлхасум,битүүнд Доржзодва хурна.

GPS хаяг :
North 48° 39’  East 102°  37’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1991 оноос өмнө 8 жилийн сургуулийн гал тогоо байсан байрыг хийдийн мэдэлд шилжүүлэн өөрийн үндсэн хөрөнгөд авч эндээ Цогчин дугана болгон ашиглаж байгаа.Мөн 1993 онд сумын төвийн урд хэсэгт шинэ дугана барихаар шав тавьж торх босгоод одоо гүйцээгээгүй байна.Дуганы өмнө талд 3 метр орчим сүсэгтэн олны эргэл мөргөлийн зориулалттай маанийн нэг хүрд бий.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Пүрэвийн Баттулга / Сайхан сумын төвд,хийдийн тэргүүн лам албан тушаалтай/

Хэдэн фото зураг авсан :
43

Зураг авсан огноо: он :
2007-07-01 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БУСХ 003 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2008-09-15

Тэмдэглэл :
1991 оны 6 сарын 15-нд энэхүү хийд нв сэргээгдсэн. Самдандаржаалин 1991 онд анх байгуулагдахад Ёндондаржаалин хийдийг /Рашаантын / сэргээн байгуулсан тул нэрийг Самдандаржаалин хэмээн өөрчилж хийдийн үндэслэн байгуулагч тэргүүн лам Лувсаншарав ламтан нэрийг өгчээ. Булган аймгийн Сайхан сум хуучнаар Түшээт хан аймаг Дайчин вангийн хошууны нутаг юм. Б.Ринченгийн жагсаалтанд бичигдсэн Сайхан сумын нутаг дахь Рашаантын хийд буюу /Наваангүдэмбийн хийд Рэгзэндэвийгацлин / хийдийг залгамжлан гарч ирсэн.Сайхан сумын төвд өөрөөр хэлбэл дээрх хүрээний тууриас урагш 30 км зайтай мөн 2007 оны хавар дээрх Рашаантын хийдийн яг буурин дээр Ёндондаржаалин нэртэй шинэ сүм сэргээгдэн байгуулагдаж эхэлсэн байна.Эрдэнэзуу хийдтэй холбоотой ажилладаг ба уг хийдийн дунд сургуулиар лам нараа бэлтгэдэг байна. 11 ламтай ба ня-бо сахиул мөн ажилладаг. Лам нарын дэлгэрэнгүй анкет хөтлөгдсөн байгаа. Нийт 14 лам бүртгэлтэй байдгаас 11 лам бий. Мөн хийд нь дотоод дүрэмтэй. Газар эзэмших тусгай зөвшөөрөл /Сумын засаг даргын захирамж/ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл /Татварын хэлтэс/ Шашны үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн Хууль зүй дотоод хэргийн яамын зөвшөөрөл зэрэг нь бүрэн байгаа. Энэ хийдийн гол шүтээн нь Жамсран 2004 онд Утай Гүмбэнээс Ганжуурыг залж ирсэн.

Хүснэгтийн дугаар :
БУСХ 003

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map