Ёндондаржаалин

Сүм хийдийн нэр : Ёндондаржаалин

Байрлах аймаг :
Булган

Сум :
Сайхан сум 6-р баг Рашаант хэмээх газарт

Товч түүх


Булган аймаг Сайхан сум. Шинэ Ёндондаржаалин хийд Сайхан сумын 6-р багийн нутаг Рашаант хэмээх газарт байсан Рашаантын хийд буюу Наваан Гүдэнбэ ламын хийдийг сэргээн уг хийдийн туурин дээр нь 2007 он 4-р сарын 26-наас эхлэн байгуулагдаж хурал номын үйл ажиллагаа, сүм дуганын бүтээн байгуулалттай эхэлжээ.Гэлүгбагийн урсгалын энэ хийдийг үүсгэн байгуулагч нь лам Д.Доржбал, Д.Өсөхбаяр иргэн Б.Ганхөлөг нар юм.2007 оны хавар гол Цогчин дуган нь ашиглалтанд орж өдөр тутмын Цогчин хурал хурж байна.2007 оны 7-р сараас шавилан сургах хэлбэрээр 5 хүүхэд хийддээ авч бэлтгэж байгаа.Мөн лам нарын амрах байр гал зуухны байрууд ашиглалтанд оржээ.Цаашид Хайлангийн дуган, сахиусын дуган, зан үйлийн өргөө, 2 бодь суварга, 2 дүнчүүр маанийн хүрд босгохоор зураг төсөл нь гарч барилга угсаралтын ажлууд явагдаж байна.Энэ хийд байгуулагдан ашиглалтанд орсноор Сайхан сумын төвд байгаа мөн Рашаантын хийд буюу Наваан Гүдэнбэ ламын хийдийг сэргээсэн гэх Самдандаржаалин хийдээс ялгагдах гол онцлого нь: яг хуучин хүрээний туурин дээр байгуулагдсан, харьцангүй олон сүм дугантай, дэргэдээ дацан сургалттай зэргээрээ давуу талтай болох ажээ.Жинхэнэ хурал номын хийд орон гэдэг утгаараа хөдөө аглагт байгуулагдаж буй энэ хийдийг үүсгэн байгуулагчид нь өөрсдийн хөрөнгө санхүү сүсэгтэн олны дэмжлэгээр эзгүй хээрт маш их хүч хөрөнгө идэвхи санаачилга гарган босгож байгаа нь ажиглагдаж байна. /үүсгэн байгуулагч лам Б.Доржбал, игэн Ганхөлөг нартай хийсэн ярилцлагаас 2007.07.27/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сайхан сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км газарт 6-р багийн нутагт Рашаант гэдэг газар ойт хээрийн бүсэд байрладаг.Зүүн урд талд 300-гаад метр газарт Рашаантын овоо хэмээх тахилгат овоо байна.Хойд талд нь Рашаант уул баруун талд нь Рашаантын гол 200 метр газарт байна.Ойт хээрийн бүсэд оршино.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 2007 оны 4 сарын 26

Ринчений зураг дах дугаар :
283

Ринчений жагсаалт дах нэр :
Рашаантын хийд, Наваангүдэмбийн хийд, Рэгзэндэвийнгацлин

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БУСХ 001

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Б.Ганхөлөг
Д.Доржбал лам
Д.Өсөхбаяр

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: 2007 оны намраас цогчин дуган ашиглалтанд орсон үе

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 48° 53’  East 102°  30’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийг бүрнээр нь сэргээн босгох ерөнхий төлөвлөлт макетийг хийсэн байна.Одоогоор лам нарын гал тогооны байр,амрах байр ашиглалтанд орсон байна.Гол цогчин дуганы барилгын ажил явагдаж байна. Мөн цаашинд Хайлангийн дугана ,зан үйлийн өргөө,Сахиусын дуган баригдахаар төлөвлөгдөж байна. Мөн цогчин дуганы хоёр талд хоёр бодь суварга,суваргын ар талд хоёр том дүнчүүр маанийн хүрд болох юм.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Дамба Доржбал /Сайхан сум ,тус хийдийн үүсгэн байгуулагч/ утас: 99359745
Болд Ганхөлөг /Сайхан сумын төвд /

Хэдэн фото зураг авсан :
6

Зураг авсан огноо: он :
2007-07-07 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БУСХ 004 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-07

Тэмдэглэл :
1870-д оны үед байгуулагдсан Рашаантын хийд буюу Наваангүдэмбийн хийдийг яг туурин дээр нь сэргээн босгох ажлыг тус Сайхан сумын үндсэн харъяат лам Д.Доржбал / 39 настай / санаачлан хөөцөлдөж 2007 оны 04 сарын 26 нд Цогчин дуганы барилгын ажлыг эхлүүлснээр одоогоор лам нарын гал тогооны байшин амрах байрыг ашиглалтанд оруулж гол цогчин дуганыг энд барьсан байна.2007 оны 08 сард багтаж гол цогчин дуганаа ашиглалтанд оруулж уншлага хурал номоо эхлүүлэхээр бэлдэж байна.Цаашид Хайлангийн сүм, Шүтээний дугана, бодь суварга, эргэл мөргөлийн хүрд ,хэрмэн хашаа зэргийг байгуулах зураг төслийг гарган ашиглаж байна. Уг хийдийг сэргээн байгуулах энэхүү ажилд зарцуулагдах санхүү эдийн засгийн зардлыг зөвхөн нутаг орны сүсэгтэн олны өглөг буянаар бүтээж байна. Нөгөө талаар хөдөөд алслагдсан зах нутагт өөрийн нутгийн эртний түүхт хийд хурал номын газрыг сэргээн босгох энэхүү үйлсэд уг ажлыг үүсгэн санаачлагчид болон тэдэнтэй хамтрагч сүсэгтэн олны сэтгэлд дэмжлэг өгч холбогдох газрууд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй мэт санагдана.

Хүснэгтийн дугаар :
БУСХ 004

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map