Намнан бий булаг хийд

Сүм хийдийн нэр : Намнан бий булаг хийд

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хутаг-Өндөр сумын төвд

Товч түүх


Булган аймаг Хутаг өндөр сум. Шинэ Намнан-Бий булаг хийд Хутаг өндөр сумын төвийн баруун урд хэсэгт байх энэ хийдийг 1992 оны 4-р сард Намнангийн хүрээ Бий булгийн сүмийн хурал номыг сэргээх зорлигоор Жамян лам, Чимэдцэрэн лам, Цог лам, Магнай лам нарын хуврагууд үүсгэн байгуулжээ.Анх байгуулагдахдаа сумын төвөөс баруун зүгт 13 км Бий булгын балгас дотор сүмийн туурин дээр байгуулсан ба тэнд 10 жил болоод 2002 онд одоогийн байгаа газарт нүүлгэн авчирж суурьшсан байна.Одоо тус хийд 4 ламтай сар жилийн дүйцэн өдрүүдэд хурдаг.Сар тутам шинийн 8-нд Цогчин, 15-нд Сандуйнжүд, 29-нд сахиус тахидаг.8 талт гэр хэлбэрийн бетон суурьтай модон дугантай.Одоогоор дуганы халаалтын байдлаас шалтгаалан сахиус бурхан тахилаа хурлын лам Олшрохын байшнд байрлуулан залж хурал ном хурж байгаа ажээ.Цаашид дуганы халаалтын асуудлыг нэг мөр шийдвэрлэж хурал номоо тогтмолжуулах шаардлагатай. /Хутаг өндөр сумын төвийн Намнан бий булаг хийдийн лам Дамдин Базартай хийсэн ярилцлагаас 2007.08.04/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн баруун урд хэсэгт Сэлэнгэ мөрний ар биед хойт эргээс 300 орчим метр зайд Бий булагийн туурь оршино. Энэ хийдийн дуганаас баруун тийш эртний тахилгатай Намнангийн овоо байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1992 оны 4 сар

Ринчений зураг дах дугаар :
264

Ринчений жагсаалт дах нэр :
Бийбулаг сүм, Наваангийн хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БУХУ 005

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Магнай лам
Чимэдцэрэн лам
Цог лам
Жамъян лам

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Шинийн 8 цогчин уншлага,15 нд Саандуйн жүд,29 нд Сахиус тахина.

Жилийн хурал:

GPS хаяг :
North 49° 23’  East 102°  41’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
8 талт /3м:8м/ хэмжээний ханын үндсэн хийц нь мод, бетонон суурьтай цогчин уншлагын нэг дуганатай. Уг дугана нь гэр хэлбэрийн бөгөөд найман талтай. Байнга суух лам нарын тоо дуганын дотоод халаалт зэргээс хамааран одоо сумын төвд лам олшрохын эзэмшил байшингийн нэг өрөөг ашиглан тохижуулж цагийн хурал хурж байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Бат-Эрдэнийн Дамдинбазар / Хутаг-Өндөр сумын төвд,хийдийн хурлын лам /

Хэдэн фото зураг авсан :
5

Зураг авсан огноо: он :
2007-08-01 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БУХУ 004 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-01

Тэмдэглэл :
1992 оны 4 сард сэргээсэн. Анх 1992 онд нутгийн лам явсан өвгөд сүсэгтэн олонтой ярилцан байж өөрийн хошуу нутгийн хоёр томоохон хүрээ хийд болох Намнангийн хүрээ Бийбулагийн сүмийг сэргээн байгуулах ажлыг эхлүүлж сэргээн босгон дуганыг сумын төв Намнангийн хүрээний төв дунд газар болох Бий булагийн сүмийн туурин дээр барьжээ. /Зуугийн сүмийн туурь/ ингээд Намнан бий булаг хийд хэмээх нэр өгчээ. Энэ дуганы нээлт 1992 оны 04 сард буюу хаврын дунд сард болсон үйл явц юм. Анх 1992 онд Бий булагийн Зуугийн сүмийн туурин дээр босгосон шинэ цагийн уг дуганыг 2002 оны 07 сард тус хийдийг үүсгэн байгуулагчид болон лам хуврагууд сүсэгтэн олны санаачлагаар зөөн нүүлгэж одоогийн энэ газар буюу сумын төвийн баруун урд хэсэгт шилжүүлэн барьжээ. Одоогоор сумын төвд байнга цагийн хурал хурдаг, хоёр ламтай, нэг лам нь Улаанбаатар хотод Бурханы шашны их сургуульд суралцдаг тул лам нарын хүрэлцээ хангамж муу, нүүлгэн шилжүүлж байрлуулсан дуганы гэрэлтүүлэг, халаалт тавиагүй зэргээс шалтгаалан өвлийн цагт үйл ажиллагаа нь бүрэн зогсож бусад үед гэрээр ном хурж байна.

Хүснэгтийн дугаар :
БУХУ 004

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map