Гандандаржаалин хийд

Сүм хийдийн нэр : Гандандаржаалин хийд

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хишиг-Өндөр сумын төв

Товч түүх


Булган аймаг Хишиг өндөр сум. Шинэ Гандандаржаалин хийд Хишиг өндөр сумын төвд сумын наадмын талбайн хойд талд гэр хороололын гудамжнуудын өмнөд талд тус Гандандаржаалин хийдийн Цогчин дуган оршдог.Гэлүгбагийн урсгалын энэ хийдийг 1991 оны 8-р сард өмнө нь хүрээ хийдэд шавилан сууж байсан лам Цэрэндагва, лам Дамдин, лам Мэжид нарын ахмадууд үүсгэн санаачилж нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулагджээ.1991 оны 8-р сард анхны хурлаа монгол гэрт хурж эхэлсэн бол 1993 онд 8х8 хэмжээний талбай бүхий модон Цогчин дуган барьж ашиглалтанд оруулжээ.Энэ үеэр Бакула Римбүүчий багш морилж номын абшиг хүртээсэн байна.Цогчин дуганы баруун талд сүсэгтэн олны хандиваар босгосон Бурхан багшийн бодь суварга 1 бий.Анх 10 гаруй ламтай хурж байсан бол настай лам нар нь өндөр насалж хуралд суух боломжгүй болж шавь банди нараас нь шашны дээд дунд сургуульд явах, хот орны хүрээ хийдэд суух зэргээр лам нарын тоо цөөрч одоо 2 ламын данстай сар жилийн онцгой өдрүүдэд хурдаг. / Хишиг өндөр сумын өндөр настан Авзагын хүрээнд шавилж байсан 93 настай Цэрэндагва гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.10/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн төв хэсэгт байрладаг.Өмнөд талд 50 орчим метрт наадмын талбай баруун, баруун урд талд гэр хороолол зүүн болон хойд талд мөн гэр хорооллын айлууд байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1991 оны 8-р сард

Ринчений зураг дах дугаар :
268

Ринчений жагсаалт дах нэр :
Авзагйн хүрээ, Баруун Со гүнгийн хүрээ, Сонду гүнгийн хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БУХӨ 056

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Гомбосүрэн лам
Мижид лам
Дамдин лам
Цэрэндагва лам

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
5

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 48° 18’  East 103°  25’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
8:8 хэмжээтэй ханын өндөр 3 метр орчим, дуганын орой хүртэл 5,70 см дуганы гадна талын банзан хашааны талбай 50:40 метр ба энэ хэмжээний эдэлбэр газартай. Дуганын зүүн урд талд 3 метр орчим зайд сүсэгтэн олны эргэл мөргөлийн зориулалттай мааний суварга нэг байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Цэрэндагва / Булган аймаг Хишиг-Өндөр сум /хурлын тэргүүн лам албан тушаалтай

Хэдэн фото зураг авсан :
7

Зураг авсан огноо: он :
2007-08-24 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БУХӨ 007 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-24

Хүснэгтийн дугаар :
БУХӨ 007

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map