Тэгшийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Тэгшийн хүрээ,Баруун хүрээ,Тэгшбуянтын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
860

Ринчений жагсаалт дах нэр :
Тэгшийн хүрээ, Баруун хүрээ, Тэгшбуянтын хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Баянбулаг сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Товч түүх :


Баянхонгор аймаг Баянбулаг сум. Тэгшийн хүрээ / Тэгш буянтын хүрээ, Баруун хүрээ/ Баянбулаг сумын нутагт байсан түрүү үеийн хүрээ хурал номын газруудын нэг нь Баруун хүрээ буюу Тэгшийн хүрээ ажээ. Уг хүрээг анх 1756 онд Засаг гүн Дамбажигжигдийн үед Тэгш Буянт хэмээх газар нэг модон дуган бариулж Цогчин, Хайлан хурал үүсгэснээр эх үүсвэр нь тавигджээ. Хожим нь засаг гүн Жамсранжавын үед Дүйнхорын дуган нэгийг бариулж дүйнхорын чога уншуулж байсан байна. 1937 онд хүрээ хийд хаагдахын өмнө уг хурал нь 2 модон дугантай, 30 гаруй лам байнга сууж хурдаг, намрын дунд сарын 17-нд Баянцагаан уулыг тахидаг, Лхам шүтээнтэй хурал байжээ. Уг хурал нь 1937 оны эхээр хаагдсан ба 2 модон дуганыг нь 1938, 1939 онуулдад буулгасан байна. Уг хурал нь нутаг хошууны сүсэгтэн олны дунд Хүрээ хэмээн нэршсэн боловч сүм дуган , лам нарын тоо, хурал номын цар хүрээгээрээ жижиг хурал байжээ. Харин уг хүрээ нь болон Цогчин дуган нь тус сумын нутагт үүссэн хамгийн эртний хурал , модон дуган байж болох юм. Холбогдох эх сурвалж: 1. Тус хийдийн тэргүүн лам Хүрэлбаатартай хийсэн ярилцлагаас 2007.09.04 2. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх”

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд оршино. Хадтай уулархаг газар оршино.

GPS хаяг :
North 46° 41’  East 097°  54’

Нийт газрын хэмжээ :
Side1: 20 Side2: 20 Side3: 40 Side4: 40 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун тав үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
БХББ 080

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :