Чойниг хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Чойниг хурал,

Ринчений зураг дах дугаар :
878

Ринчений жагсаалт дах нэр :
Чойниг хурал

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Бөмбөгөр сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Товч түүх :


Баянхонгор аймаг Бөмбөгөр сум. Чойниг хурал. Бөмбөгөр сумын нутаг Өлзийт голын эрэгт тоосго чулуугаар өрсөн хоёр дуган бүхий Чойниг хэмээх цагийн хурал төвхнөж байжээ. Уг цагийн хурлыг үүсгэн байгуулагч болоод байгуулагдсан он нь тодорхойгүй ба 1937 оноос өмнө Даваа хэмээх тахилч лам мөнх зултай сууж байсан байна. Байгуулагдснаасаа хойш 1920-иод оны сүүлч хүртэл 30 гаруй ламтай байнгын хурал хурж байснаа 1929, 1930 оны үеэс байнгын хурал тарж цагийн хуралтай болжээ. Энэ үедээ хаврын сүүл сараас намрын дунд ар хүртэл зөвхөн сарын дүйцэн өдрүүд, бурхан багшийн дүйцэн өдрүүдээр ойр хавийн хөдөө гэртээ суудаг лам нар энэ дуганд цуглаж хурдаг байжээ.1934, 1935 оны үед энэ хурлын үйл ажиллагаа хаагдсан байна.Одоо дуганын туурь мэдэгддэг. /Бөмбөгөр сумын 4-р багийн өндөр настан Сүхээ гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.11/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Өлзийт голын эрэгт оршино.

GPS хаяг :
North 46° 24’  East 099°  23’

Нийт газрын хэмжээ :
Side1: 08 Side2: 22 Side3: 08 Side4: 22 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун туурь л үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
БХБР 075

судалгааны баг :
Team: Б

Сүхээ


Аман түүх

Газрын зураг :