Задгайтын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Задгайтын хийд,

Ринчений зураг дах дугаар :
660

Ринчений жагсаалт дах нэр :
Задгайтын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорноговь

Сум :
Хатанбулаг сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Мэргэн вангийн хошуу

Товч түүх :


Дорноговь аймаг Сулин хээр сум. Задгайтын хийд Хуучин Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу одоогийн Сулин хээр сумын Задгай шанд буюу Долоон шанд хэмээх газар энэхүү Задгайтын хийд төвхнөж байжээ.19-р зууны 40-өөд /1840/ оны үед байгуулагдсан гэх уг хийд нь 20-р зууны эхээр 200-гаад ламтай Чойр, Жүд, Дүйнхор, Манба, Суварган сүм, Жасаа сүм гэсэн 6 сүм дугантай хийд байжээ.Тус хийдийг Цорж лам, Ширээт лам хэмээх 2 лам тэргүүлж байсан байна.Энэ хийдээс хааш хаашаа өртөө /30 орчим км-т/ газруудад Цагаан булгийн хурал, Таван булгийн хурал, Хорго гүний хурал гэсэн цагйн хурлууд байв.Задгайтын хийд нь Баян хяр, Баян цагаан гэсэн овоог тахиж байжээ.Бархан байхгүй Майдар эргэх мөн Ганжуур эргэдэг байжээ.Жилийн томоохон хурлууд гэвэл зуны эхэн сард Найданчого, Үзүүртэй чого, Цагаан сарын хурлууд хурдаг байв.Хамгийн сүүлд Задгайтын хийдийн ловон Дондов, Цогчин гэвш Жадамба нарын хүмүүс байсан байна.Уг хийд 1937 оны эхээр хаагджээ. /Задгайтын хийдийн шавь асан Дадийн Норовсамбуу гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.03/

Байршлын тайлбар :
Ар талаар болон өмнө талаараа хяр уултай, яг туурь байгаа газар нь тэгш тал газар. Баруун хойд талд нь Буйлсангийн хяр, хойд талаараа Ханзтын хяр, зүүн хойд талаар Задгайтын булаг өмнө талд нь Баян хяр зэрэг газар усаар хүрээлэгдсэн байна.

GPS хаяг :
North 42° 41’  East 109°  23’

Нийт газрын хэмжээ :
Side1: 500 Side2: 700 Side3: 500 Side4: 700 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Олон тооны түүхий шавар тоосгон болон чулуун байшингийн суурь байна. Хийд тарсны дараа уг газар дээр монгол орос цэргийн анги байсан тул хийдийн дуган сүмийн барилга байгууламжийг нурааж өөр байшин сав барихад ашигласан тул ихэд сүйдэж үрэгджээ. Одоо юуг нь мэдэхэд бэрх болсон олон тооны барилгын туурь байна. Тус тусдаа ялгаж ангилахад нэлээд хүнд. Нэг л нураахгүй үлдсэн шавар дуганы туурга (4 тал) байна. Бусад нь бүгд шат, довжоо л үлдэж. Дэвсгэрийн зураг дээр нийтдээ 50 орчим барилга байшингийн зураглал хийснээс бүр тодорхой дуганы туурь сүмийн суурь байж болохыг нь зураг дээр сүм дуган гэж тэмдэглэсэн. Сумаас 70 км зайтай.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
14.а Зургийн дугаар: 58001601-1615 1601-1609 бүх талаас нь авсан зураг үлдсэн нь дуганы бүтэн үлдсэн туурга, суурь, барилгын материал

Хүснэгтийн дугаар :
ДГХБ 066

судалгааны баг :
Team: Е

Дадийн Норовсамбуу


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors