Зүүн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Зүүн хүрээ,Хан хөхийн хүрээ / Гандандаржаалин /,

Ринчений зураг дах дугаар :
15

Ринчений жагсаалт дах нэр :
Гандандаржаалин, Их илжгэний хүрээ, Хөн хөхийн хүрээ, Ачит вангийн хүрээ-Гандандаржаалин

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Увс

Сум :
Өндөр хангай сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Лу гүний хошуу /Ачит Вангийн хошуу /

Байршлын тайлбар :
Хан хөхийн нурууны салбар уулс дундуур урсах Дунд гол, Баруун гол гэсэн хоёр голын завсарт энэ хүрээ байсан ажээ. Одоо Увс аймгийн Өндөрхангай сумын төв байгаа. Хүрээлэн буй орчин нь эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн газар зүй байгалийн хувьд үзэмж төгөлдөр сайхан Хангайн бүс нутаг юм.

GPS хаяг :
North 49° 16’  East 094°  51’

Нийт газрын хэмжээ :
Side1: 140 Side2: 90 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын одоогийн туурин дээр шинээр Гандандаржаалин хийдийг босгож байгаа. Гол цогчин дуганы суурин дээр шинэ сүм босгожээ. Хуучин туурийн ул мөр нилээд хадгалагдсан. Сүмийн хашаан дотор хэд хэдэн хуучин сүмийн барилгын үлдэц, хашааны зүүн өмнө талд Чойрын дугаын суурь байгаа. Туурийн өмнө хэсэгт хадаг уясан мод байгаа. Тэндээс хүмүүс шороо авч гэрийн буйрандаа залдаг. Туурийн өмнө дэвссэн чулуун шатны үлдэгдэл тод байгаа. Тэнд лам нарын гэр орон сууц байсан гэж үздэг. Туурийн хэмжээ нь 18 Х 23,5 м. Туурийн баруун өмнөд хэсэг одоогийн Ганжуурын сүмийн өмнө Санлингийн сүмийн суурь байгаа. Хэмжээ нь 22 Х 15 м байна. Түүхэн газрын туурийн гол хэсгийг шинэ сүм барин хамгаалсан боловч баруун, зүүн хэсэг нь гэр хорооллын хашаагаар дүүрчээ. Айлуудын хашаан дотор, хашаа хорооллын гудамжаар хуучин хийдийн байшин барилга, зам талбайн суурь чулуун шат мэтийн үлдэгдэл нилээд хэдэ газар бий. Ийнхүү айлууд хуучин туурин дээр хашаа барин суусан нь түүхэн газрын нийт хэмжээг тогтоох боломжгүй болгожээ. Тууринаас зүүн өмнө зүгт уулын бэлд лам нарын овооноос баруун доод өнцөгт нэгэн суврага сэргээн босгожээ. 1937 оноос өмнө чг тэр газар тусгай суврага байсан, дэргэдүүр нь жижиг булаг урсаж байжээ. Тэр суврагын дурсгалд зориулан шинээр босгосон байна. Шинэ суврагын дөрвөн талд арслан манаач бий. Үүний зургийг авсан болно. Хуучин булаг урсаж байсан мөр ором байна. Сүмийн хойт өндөрлөгт лам нарын тахиж байсан овоог сэргээн босгожээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1747 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
УВӨХ 018

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Лу жанжин гүн - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 1990 он - Number of recorded interview: 001

хуучин хийдийн лам нар
600 орчим лам

Тэмдэглэл :
Энд хуучин Гандандаржаалин хүрээний бүрэн туурийг харуулж чадаагүй. Харин гол цогчин дуган, түүнийг эргэн тойрон байрлаж байсан гол дугануудын туурийг оролцуулан шинээр татсан Гандандаржаалин хийдийн хашааны хэмжээгээр авав. Гандандаржаалин хүрээний зургийг 1969 онд малчин Бадав гэдэг хүн 3Х3,5 м орчим хэмжээтэй цагаан даавуун дээр зуран үлдээжээ. Бадав нь залуу цагтай хүрээнд шавилан сууж байсан хүн юм. Зургийг хүрээнд сууж байсан бусад хүмүүстэй харилцан ярилцаж зурсан тул бодит байдалд нилээд ойртсон гэж үздэг байна. Энэ зураг шинэ сүмийн дотор байгааг бид хуулбарлан авсан. УБ хотод 2007 онд хэвлэгдсэн Номч мэргэн Гэгээнтэн номын 110 дахь хуудсанд зураг байгаа болно.

Хүснэгтийн дугаар :
УВӨХ 017

судалгааны баг :
Team А

Пүрэвсүрэн


Аман түүх

Газрын зураг :