Зод лүүжин тавих Цахиуртын хурээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Зод лүүжин тавих Цахиуртын хурээ,Баруун дацан,

Ринчений зураг дах дугаар :
18

Ринчений жагсаалт дах нэр :
Баруун дацан хурал /Бадрахын хүрээ, Цахиуртын хүрээ, Цэнхэрийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Увс

Сум :
Цагааххайрхан

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Луу жанжин гүний хошуу

Байршлын тайлбар :
Газарзүйн байдал нь Ханхөхийн нурууний салбар уулс хойд талдаа Цахиуртын уулс хүрээний эгцдүү бусад уулсаас ялгарах 3 өндөрлөг салбар уулстай. Энэхүү 3 уулсыг нь Цахиуртын гэж нэрлэж байсан.Өмнө зүгтээ намхан уул толгод бүхий хөндий үргэлжлэнэ. Хүрээний тууриас өмнө зүгт 4 км-т Цахиуртийн булаг байна. Энэ булаг жилийн 4н улиралд ундрагатай учир хүн мал ундаалдаг. Зүүн баруун талдаа уулс намхан гүвээ толгод бэл газартай. Ойр хавьдаа төв суурин газар байхгүй.

GPS хаяг :
North 49° 15’  East 094°  25’

Нийт газрын хэмжээ :
Side1: 85 Side2: 50 Side3: 85 Side4: 50 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын байдал нь хархад сүм хийд, барилга байшин байсан мэдрэгдэнэ. Ялангуяа гол цогчин дуганы чулуун суурь үлдсэн харагдана. Өмнөд хэсэгтээ 70-90 см өндөр суурь бий. Чулуун суурийг хархад дотроо 4-5 өрөө тасалгааны байдалтай. Гол дуганын барилгыг модоор барьсан учраас зөвхөн чулуун туурь үлдсэн. ойр хавьд чулуу, шороо тоосго гэх зүйл үгүй. Гол туурийн эргэн тойронд 5 ш байшин, нэг ширхэг гэрийн буйр байна. Энэхүү түүхэн газрыг Увс аймгийн Малчин сумын малчин Нямжавын хот айл сахиж буй. Дэргэд нь үр хүүхдүүд нь аж төрж байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Лу жанжин гүн
Лу жанжин гүн Лувсандондов
1800 аад оны үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:001
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937 - Ярилцлагын дугаар:002
Огноо нураагдсан:: 1942, 1943 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
Цөөвтөр гэдэг
Тоог мэдэхгүй, их л олон бай

Тэмдэглэл :
Асуултын дугаар 1. Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс баруун урагшаа 20 км орчим газарт Цахиурт хэмээх уулын өвөрт Цахиуртын хурээ байсан. Энэ хүрээ нь зод, лүйжин тавидаг улааны чиглэлийн хийд байсан гэдэг. Асуултын дугаар 3. Энэ хүрээ нь догшидсон уул усыг тахих дарах зэрэг үйл хийж байсан түүхтэй. Нутгийн иргэд эхлээд дандаа гэлэн сахилтай хүмүүс суудаг байсан ба тогтмол хурал хурдаг байсан гэнэ. Цахиуртайн хурээний туурийн дэргэд Нямсүрэн гэдэг хүн суудаг бөгөөд хоч нэрийг нь 5 сахал Няла гэдэг. Тэр хүний аавын ах буюу авга ах нь Цахиуртайн хүрээнд сууж байжээ. Одоо үе улиран сахиж, эм барьж буй юм байна. Асуултын дугаар 1. Намайг бага байхад хүрээг баруун дацан гэж нэрлэдэг байсан. Манайх үе улиран энэ хүрээний ойр байдаг юм. Асуултын дугаар 11. 1944 онд манай нутагт нэг их зуд болсон юм. Хүрээний байшингийн ихэнхийг нураасан байсан хэрхэн нураасан хааш нь зөөсөнийг мэдээгүй. Сүүлд нь нэгийг нь сумын төвд МАХН-н байр болгосон байсан. Асуултын дугаар 1. Зүүн хангайг дээр үед Бадрахын хошуу гэж байсан хүмүүс Баяаны хошуу гэдэг байсан гэнэ. Тэгэхлээр Бадрахын хүрээ гэдэг нь үүнтэй холбоотой байж болох юм. Одоогоор хүрээний туурь сахиж байгаа эм бариач өвгөн Нямсүрэн гуайн нэрлэж байгаагаар Баруун дацан хурал нь Цахиуртын хүрээ гэдэг нэрээр хадгалагдаж нэршиж иржээ. Няла гуай энэ хүрээг сэргээн эм барих Мамба дацан бий болгох сонирхолтой юм байна. Эмийн ургамал таних, хэрэглэх ухааныг хүүхдүүддээ зааж байгаа.

Хүснэгтийн дугаар :
УВЦХ 016

судалгааны баг :
Team А

Сандалын Нямжав


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors