
Шумуултайн хошуу хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Шумуултайн хошуу хүрээ,Шумуултайн их хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
56
Ринчений жагсаалт дах нэр :
Шумуултайн хүрээ (Буянбаясгалантын хүрээ, Баатар бэйсийн хүрээ, Дашпэлжээлин)
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Тосонцэнгэл / Булнай /
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Засгийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг Тосонцэнгэл сум. /хуучин Булнай сум/ Шумуултайн хүрээ Буянбаясгалантын Хүрээ, Баатар бэйсийн хүрээ,Дашпэлжээлин хийд Хуучин Сайн ноён хан аймаг Баатар бэйс Бирваарагчаагийн хошуу /Далай чойнхор вангийн хошуунаас салж байгуулагдсан/ одоогийн Тосонцэнгэл сумын төвийн баруун хойд талд Баян уулын өвөр Идэр голын хойд эрэгт энэ хошууны гол хүрээ болох Шумуултайн хүрээ төвхнөж байжээ.Зүүн өмнөд талд нь Дархан уул, зүн хойд талд нь Хайрхан уул, Цагаан шартын дөрөлж 2 км орчимд байх бөгөөд өмнөд талд нь 500-600 метрт Идэрийн гол урсана.Шумуултайн хүрээний анх байгуулагдаж эх сууриа тавьсан бөгөөд хожим хэрхэн сүм дуган нэмэгдэж өргөжсөн тухай Монгол улсын үндэсний төв архивт дараах нэгэн эх баримт хадгалагдаж байна.Уг баримтанд “...Анхны засаг Эмгэн Тэнгэрийн Тэтгэсний дөрөвдүгээр /1739/ онд тамга шагнагдаж хошуу салсан.Дараа жил тавдугаар /1740/ онд Цогт уулын өвөрт Идэр голын хөвөө дээр гэр дуган удаа дараа бариулж Цогчин, Хангал зэрэг ном сургуулийг тус бүр үүсгэн хуруулжээ.Төр Гэрэлтийн тэргүүн /1821/ онд засаг тайж Хасбазарын үед Жанрайсэгийн чого, Оточийн сургууль байгуулаглав.Түгээмэл Элбэгтийн хоёрдугаар /1852/ онд засаг Бумдарийн үед Дүйнхор, Сачог, Чойнпорол номын хурал сургууль байгуулав.Бадаргуулт Төрийн тэргүүн /1875/ онд засаг тайж Жамсранжавын үед Гандан чого, Найдан чого зэрэг хурал ном хуруулав.Мөн гуравдугаар /1877/ онд Жүд номын хурал сургууль байгуулжээ.Тавдугаар /1879/ онд мөн засаг Жамсранжавын үед Бадам-ёго хурал номын дцан байгуулав.Гучинхоёрдугаар /1906/ онд эдүгээ тушаалын засаг тайж Бирваарагчаагийн үед Жанрайсэг, Мөнхнүннээ байгуулан тогтоов.Мөн онд Маань мэгзэмийн бүтээл, Диваажин чогын хурал тогтоожээ.Олноо өргөгдсөний гуравдугаар /1913/ онд Ганжуур, Доодүдэвийн номын хурал, зургаадугаар /1916/ онд Гүнрэгийн чого, Дарь-Эхийн ном унших сургууль үүсгэн тогтоов...” гэж тэмдэглэсэн байна.20-р зууны эхээр Шумуултайн хүрээ нь Цогчин дуган, Жанрайсэгийн дуган, Маналын дуган, Дүйнхорын дуган, Дарь-Эхийн дуган, Сахиусын дуган зэрэг 6 дугантай Манал, Бадам ёго, Жүд, Чоймпорол, Дүйнхорын дацан зэрэг 4-5 дацантай.Суварга болон нийт 12-13 сүмхийд барилга байгууламжтай Бирваа бйэсийн хошууны гол хүрээ байжээ.Тус хүрээнд 1920-иод оны үед 200 шахам лам бйанга сууж хурдаг байсан ба зуны эхэн сард Майдар гардаг, зуны дунд сард маанийн бүтээл хийдэг, намрын эхэн сард Ганжуур эргэж, дунд сард нь Хайлан хурдаг байжээ.Шумуултайн хүрээ нь Гомбо шүтээнтэй Лхам сахиустай байв.Лхам сахиус нь Далай чойнхор вангийн хошууны хэмжээний гол сахиус байжээ.Бэлгйн тооллын өвлийн адаг сарын битүүнд шөнөжнгөө Цэдэрлхам хурж хонодог ба шинийн 1-ний өглөө дугандаа золгодог байжээ.Мөн намрын эхэн сард 75 баг бүхий Цам гардаг байв.Шумуултайн хүрээнээс тус хошууны Байшинтийн хийд салбарлан гарсан ба мөн тус хошуу нуагт байсан Авдлайн хурал, Хожуулын хурал. Харганы хурлуудад сар жилийн томоохон дүйцэн өдрүүдийн хурлаар энэ хүрээнээс лам нар очиж ном хурдаг байсан байна.Шумуултайн хүрээ нь одоогийн Идэр сумын нутаг дахь Хамба гэгээний хүрээ, Ялгуусан гэгээний хүрээ, Их уул сумын нутагт байсан Хуягтын хүрээ зэрэг хурал номын газруудтай холбоо хэлхээтэй ажилладаг байжээ.Шумуултайн хүрээнд сууж байсан сүүлчийн лам хуврагууд болох Б.Очиржав тойн, Дашдаваа унзад нарын хуврагууд 1990-ээд оныг хүртэл амьд сэрүүн байж хошуу нутгийнхаа хүн ардын сайн сайхны төлөө буян ном хурж байгаад таалал болцгоожээ.Шумуултайн хүрээг мөххийн өмнө сууж байсан лам хуврагууд дотроос дээр өгүүлсэн Б.Очиржав тойн нь Утай Гүмбүн хүртэл явж олон жилийн хугацаагаар ном үзсэн эрлэм чадалтай лам нарын нэг байв.Тэрбээр тус хошууны засаг ноён Баатар бйэс Бирваарагчаагийн агь тойн хүн байжээ.1932 онд манай орны баруун 4 аймаг Увс, Завхан, Архангай, Хөвсгөл аймагт гарсан лам нарын хөдөлгөөний нэг төв нь тус Шумуултайн хүрээ байсан бөгөөд 1932 оны 4-р сард уг хүрээний лам нарын шашин сүм хийдээ хамгаалан боссон хөдөлгөөнийг тухайн үеийн Ардын засгийн газар, Дотоодыг хамгаалах газраас цэрэг зэвсгийн хүчээр байлдааны нисэх онгоц, хуягт машин хэрэглэн аймшиггүйгээр дарж устгажээ.Ийнхүү Шумуултайн хүрээний олон лам нарын амь насыг егүүтгэж сүм дуган бурхан тахил нь сүйдэн устаж хүрээ хийд мөхжээ.Шумуултайн хүрээ нь тухайн үеийн Баатар бэйс Бирваарагчаагийн хошуу хүрээ айгаад зогсохгүй одоогийн Архангай аймгийн баруун хойд Завханы зүүн, Хөвсгөл аймгийн баруун өмнөд талын бүс нутгийн хамгийн эртний бөгөөд олон сүм дуган бүхий буддын шашин соёлын томоохон төв байжээ.Одоо тус хүрээний туурийн орчимд очиж ажиглалт хэмжилт хийхэд 5 дуганын туурь маш тодорхой мэдэгдэх бөгөөд үүнд 3 том дуган, уг 3 том дуганы ар талд 2 жижиг дуганын туурь газрын хөрснөө тод мэдрэгддэг.Туурийг 1990-ээд оны дундуур нилээд ухаж гэмтээсэн бөгөөд энэ орчимд хагархай хөх тоосго сүм хийдийн дээврийн бололтой паалангийн хагархай ваар шавар үнс шороо ихээр л гарсан байдаг.Шумуултайн хүрээний хурал номыг сэргээн 1990 онйы 6-р сард Тосонцэнгэл сумын төвд шинэ цагийн Дашпэлжээлин хийдийг үүсгэн байгуулж хурал номын үйл ажиллагаа эрхэлж байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Тосонцэнгэл сумын өндөр настан Б.Чойжилсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.22
Байршлын тайлбар :
Шумуултайн их хүрээ нь Завхан аймгийн Тосонцэнгэл хотын ард Булган уулын ар дор, Идэр голын зүүн эрэгт байрлаж байжээ. Шумуултайн их хүрээний зүүн хойт талд Хайрхан гэдэг том сүрлэг уул бий. 1950-д оны үед Шумуултайн их хүрээний туурин дээр Тосонцэнгэл буюу Булнай сум нэг хэсэг байрлаж байгаад Булган уулынхаа өвөр тал руу 2 км газарт нүүжээ. Одоо хуучин туурийн чанх өмнө 5 км газарт Идэр гол дээр Тосонцэнгэл хотыг эрчим хүчээр хангах усан цахилгаан станц байгуулагджээ.
GPS хаяг :
North 48° 44’ East 098° 14’
Нийт газрын хэмжээ :
Side1: 1000 Side2: 1000 Side3: 18: Side4: :36 Side5: 40: Side6: 17
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын туурийн зарим хэсэг үлдэж хоцорсон. Үүнээс таван дуганын туурь тодорхой мэдэгдэнэ. Туурийн хэмжээ, байршил зэргийг гар зурагт тэмдэглэж, фото зургаар буулгаж авсан. Зэрэгцсэн байрлалтай, гурван том дугана түүний хамгийн арын дуганы хоёр талд хоёр тод жижигхэн туурь байгаа. Дугануудын туурийг сүүлийн жилүүдэд зэс, гууль хайсан хүмүүс ихээр ухаж төнхөх болсон тул туурын шороон дор дарагдсан тоосго, шатаасан нимгэн улаан тоосго, дээврийн цутгамал зүйлс, ваар шавар, үнс шороо нь ил гарсан байдалтай болжээ. Хуучин туурь голын эргээс 500 метр илүү зайтай тул айлууд бууж нутагладаггүй, элсний нүүдэл бага, хүн малын хөлд дарагдсан нь гайгүй байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1800 он
1870-д он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1932 он - Ярилцлагын дугаар:001, 002
Огноо нураагдсан:: 1932 он - Ярилцлагын дугаар:001, 002
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ЗАБЛ 040
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Очир тойн /Ноёны хүүхэд байсан/ - Ярилцлагын дугаар: 001, 002
Нэр, цол хэргэм : Ган-Очир (иргэн) - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дашдаваа унзад (лам явсан) - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1990 - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй
Тэмдэглэл :
Шумуултайн хошуу хүрээ гэдэг нь хошууныхаа хамгийн том хүрээ гэсэн утгатай юм. Тосонцэнгэл сумын нутагт Шумуултай нэртэй гурван газар байна. Шумуултай, доод, дунд Шумуултай гэнэ. Эдгээрээс дунд Шумуултай болон Шумуултайд хоёр хүрээний туурь бий. Анх дунд шумуултайд байсан хүрээ хожим Шумуултайд буюу одоогийн сумын төвийн ойролцоо нүүж иржээ. Мөн дунд Шумуултайн хүрээнээс Байшинтын хүрээ тасарсан гэнэ. Яваандаа Идэрийн голын эрэг дэхь Шумуултайн хүрээ бусдаас томорсон тул Их хүрээ гэх болжээ. Их хүрээг төвдөөр нь Дашпэлжээлин гэж нэрлэж байлаа. Үүнийг Б.Ринчэн тэмдэглэн үлдээжээ. Шумуултайн хүрээнээс баруун зүгт Хожуулын хийд, зүүн өмнөдөд Авдалайн хийд, зүүн хойдод Байшинтийн хурал тус тус байгуулагдсан байна.
Бидний багад Баатар бэйсийн хүрээ гэж нэрлэж байсан. Манай хошуу ноён Жамсран засаг гэж байсан. Харин Баатар бэйс гэдгийн учрыг мэдэхгүй гэж ярилцагч маань өгүүлэв.
Түүхэн газрын нийт эзэмшил газрын хэмжээ 1 га буюу хааш хаашаа 1000 метр орчим. Үүнээс гадна хуучин туурин дээр үлдсэн хэд хэдэн жижиг дуганын туурийн хэмжээг гаргав.
1932 оны ардын засгийн зүүний бодлогыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөнд Шумуултайн хүрээний лам нар их идэвхтэй оролцсон тул ардын засгийн цэргүүд ирж ширүүнээр даран сөнөөж, хүрээг тараан байшин барилгыг нь шатааснаас хойш дахин сэргээгүй гэнэ.
Хүснэгтийн дугаар :
ЗАБЛ 039
судалгааны баг :
Team А