
Харганатын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Харганатын хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
59
Ринчений жагсаалт дах нэр :
Харганын хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Тосонцэнгэл / Булнай /
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Товч түүх :
Завхан аймаг Тосонцэнгэл сум. Харганы хурал Баатар бэйс Бирваарагчаагийн хошууны нутаг одоогийн Тосонцэнгэл сумын Оргих багийн доод Харганы голд , Доод Харганы амнаас дээш голоо өгсөж 10 км орчим зайд энэ хурал төвхнөж байжээ.19-р зууны сүүлч үе буюу 1880-аад оны үед Шумуултайн хүрээнээс салбарлан байгуулагдсан гэх энэ ацгийн хурал нь их бага 2 Цогчин дугантайжил сарын дүйцэн өдрүүдэд Шумуултайн хүрээ Хуягтын хүрээнээс лам нар гарч ирж хурдаг цагийн хурал байжээ.Хуралгүй үед их дугандаа бурхан шүтээн мөнх зултай дэргэд нь тахилч лам байнга сууж бурхан тахил зул хүжийг нь сэргээдэг байжээ.Энэ хурлын орчимд нутгийн айлуудын зуслан намаржаанд явахдаа бараа эд хогшилоо хийж үлдээдэг байсан пүнз амбаар 10 шахам байдаг.Эдгээр амбаар пүнзнүүдийн дотор хэмжээ, хэлбэр, ур хийц, элэгдэл зэргээрээ бусдаас эрс ялгаатай 3 байшин байх бөгөөд үүнийг Харганы хурлын дуганын үлдэгдэл мөн байх хэмээн үзэж байна. /Тосонцэнгэл сумын өндөр настан Б.Чойжилсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.22/
Байршлын тайлбар :
Доод Харганатын гол нь хоёр талаараа намхавтар армаг тармаг модтой уулсаар хүрээлэгдсэн. Идэрийн голын зүүн талаас түрэн орж ирсэн салаа газарт байна. Энэ газрын ойролцоо тахилгатай шүтлэгийн газар мэдэгдээгүй. Харин нутгийн айлууд өвөлждөг өвөлжөөний нутаг юм. Зуны цагт ус унд багатай, өвлийн цагт цас их унадаг байна. Зуны цагт малчидын нэг хэсэг нь Идэрийн голын хөвөө рүү Харганатаас доошлон нүүх, нөгөө хэсэг нь Харганатын голоо өгсөн нүүж зусдаг ажээ.
GPS хаяг :
North 48° 48’ East 098° 37’
Нийт газрын хэмжээ :
Side1: 300 Side2: 500 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын туурин дээр 19 тооны бараа хадгалах агуулах буюу нутгийн хэллэгээр үхэр пүнзнүүд бий. Тэдгээрийн дотор гурван ширхэг жижигхэн байшин Харганатын хүрээний байшин байсан нь тод мэдэгдэнэ. Тэдгээрийг иргэд эдүгээ хүртэл бараа хадгалах амбаар болгон ашиглаж байна. Энэ нутагт бараа хадгалах агуулах маягийн жижиг байшинг үхэр пүнз гэнэ. Биднийг түүхэн газар очихоос өмнө ахмадууд Харганын голд үхэр пүнзнүүдээс ялгаатай хэдэн байшин байгаа хэмээсэн нь анхаарал татаж байлаа. Очиж үзэхэд холоос төдийлөн ялгарахгүй боловч ойртоход их сайн ялгарна. Тэр гурван байшинг зөөж зөөвөрлөн өөр газар барьсан гэж болохгүй, анх барьсан газраа байгаа нь тод. Дэргэд нь байгаа сүүлд барьсан үхэр пүнзнүүдээс хийц, хэмжээ, хийсэн арга барил, өнгө төрхөөрөө ялгарна. Хадаас оруулалгүй барьсан нь илт, цонх, хаалга, дээвэр нь дизайн хэлбэрийн хувьд их өвөрмөц. Дээвэр нь хоёр давхар мод бөгөөд гадна талд нь модны ногоон хаг их зузаан ургажээ. Үхэр пүнзнүүдэд ийм хаг үгүй. Энэ нь сүмийн энэ барилгууд их эрт баригдсаныг илэрхийлнэ. Энд буй барилга, пүнзнүүдийн хооронд ганц нэг нурсан барилгын шороон туурь бас бий. Мөн хаягдсан ширмэн тогоо, морин тэрэгний эд анги, морины уяаны шон зэрэг эртний эд зүйл бий. Харамсалтай энэ хурлын газрын талаар илүү тодорхой мэдээлэл олдоогүй.
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хүрээний хуучин барилгыг нутгийн иргэд барааны сав болгон ашиглаж байна.
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хүрээний хуучин барилгыг нутгийн иргэд барааны сав болгон ашиглаж байна.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй
Тэмдэглэл :
Завхан аймгийн Тосонцэнгэл (Булнай) сумын төвөөс Идэрийн гол уруудан явахад зүүн талаас орж ирсэн доод, дээд гэсэн хоёр Харганатын гол байдаг. Эдүгээ голын урсгал татарч тасарсан байна. Дээд Харганатын голыг өнгөрөн сумын төвөөс 25 км орчим яваад Доод Харганатын аманд ирнэ. Энэ амыг өгсөн 10 км яваад Харганатын хүрээний туурин дээр ирнэ. Нутгийнхан хүрээ гэх боловч Б.Ринчэний бүртгэлд хурал хэмээжээ.
Түүхэн газрын хэмжээг нарийвчлан гаргах бололцоогүй. Тэнд үлдэж хоцорсон байшин туурь зэргээс барагцаалан хааш хаашаа 500 метр орчим газар байрласан ажээ.
Хүснэгтийн дугаар :
ЗАБЛ 041
судалгааны баг :
Team А