Байшинтын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Байшинтын хүрээ,Байшинтын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
58

Ринчений жагсаалт дах нэр :
Байшинтын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Тосонцэнгэл / Булнай /

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Автай Гүний хошуу

Товч түүх :


Завхан аймаг Тосонцэнгэл сум. Байшинтийн хийд Хуучин Баатар бэйс Бирваарагчаагийн хошууны нутаг одоогийн Тосонцэнгл сумын төвөөс зүүн хойш 30 орчим км-т тус сумын Оргих бригадын нутаг Номтын уулын ар талд Өвөр Байшинт, ар Байшинт хэмээх 2 уулын дунд өвөр Байшинтийн булгийн хойд дэвсэгт энэхүү хийд төвхнөж байжээ.1880-аад оны үед Шумуултайн хүрээнээс салбарлан тасарч байгуулагдсан энэ хийд нь 3 дугантай 30 орчим лам сууж хурдаг Балданлхам сахиустай байнгын хурал байжээ.1920-иод оныг хүртэл тус хийд нь байнгын хуралтай байсан бөгөөд 1920-иод оны дунд үеэс тухай үеийн цаг үеийн байдлаас шалтгаалж жил сарын дүйцэн өдрүүдэд Шумуултайн хүрээнээс лам нар гарч ирж хурдаг түр цагийн хуралтай болжээ.Хийдийн лам нар зуны эхэн сард Агьтийн овоо хэмээх тахилгат овоог тахиж байсан байна.Байшинтийн хийд нь 1932 онд Шумуултайн хүрээг мөхсөний дараа хэсэг хугацаанд цагийн хурал хурж байгаад 1933 оны сүүлчээр бүрэн хаагджээ.Одоо хийдийн туурин дээр 10:8, 6:6, 10:6 хэмжээний 3 дуганын туурь, 1 гэр хэлбэрийн дугуй дуганы туурь тод мэдрэгддэг.Эдгээр тууриудын ар талаар нутгийн айлуудын бараагаа хийдэг пүнз амбарууд байсан гэдэг.1950-иад оныг хүртэл энэ туурийн орчим бригадын төв төвлөрч байсан бөгөөд бүр 1 дуганд нь бригадын контор, Аагаант бйаасан ажээ.Бидэнд Байшинтын хурлын тухай мэдээлэл өгсөн Тосонцэнгэл сумын харьяат өндөр настан Чойжилсүрэн гуайн аав лам хүн байсан бөгөөд 1920-иод оны сүүлчээр аав нь Байшинтын хийд дээр ирж маанийн бүтээлд оролцож байсан тухай өгүүлж байна.Тус Байшинтын хурал нь ердийн жалгын хурал, цагийн хурал бус 3 дугантай эхэн үедээ 30 орчим лам байнга сууж хурж Майдар эргэх, Нүгнээ сахих, маанийн бүтээл хийх Сор залах зэрэг зан үйлийг тогтмол хийж байсан хийд байжээ. /Тосонцэнгэл сумын өндөр настан Б.Чойжилсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.22/

Байршлын тайлбар :
Завхан аймгийн Тосонцэнгэл хотоос зүүн хойт зүгт 30 км газар хангайн бүсийн битүү ой модтой Номт хэмээх том уулын ар талд түүхэн газрын туурь байна. Урд талдаа жижигхэн булагтай, түүнийг Өвөр байшинтын булаг хэмээнэ. Номт уулын ар талд урагш цуварч тогтсон байрлалтай хоёр хэсэг уул байдаг. Тэдгээрийг Өвөр байшинт, Ар байшинт гэж дотор нь ялган нэрлэнэ. Хоёр байшинтын дунд бусдаасаа онцгой байрлалтай нэгэн шовх уулын өвөрт хүрээ байрлаж байлаа. Ийм тул Байшинтын хүрээ гэж нэрлэдэг. 1950-д оны үед энд багийн /бригад/ төв хэсэг хугацаанд байрлаж байжээ.Одоо энд ямар нэгэн суурин бмьдрал байхгүй. Одоогоор ойролцоогоор хүрээний тууринаас зүүн урд зүгт 4-5 км орчимд нутгийн хүмүүсийн нэрлэдгээр “барааны амбаар” бараагаа хадгалдаг байшин сав, түүнийг сахих манаач бий. Өвлийн цагт айлууд өвөлжөөнөөс бусад цагт хүн малын унд ус багатай юм. Туурийн баруун аманд Агьтын овоо гэдэг овоог тахиж байсан. Одоо уг овоог тахихаа болисон. Энэ нутагт овоог нарийхан модоор барих учир тахиж тахихгүй бол амархан нурж унадаг байна.

GPS хаяг :
North 48° 50’  East 098°  03’

Нийт газрын хэмжээ :
Side1: 15 Side2: 14 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн хэсэг нь очиж үзэхэд мэдэгдэнэ. Байшинт уулынхаа энгэрээр лам нарын гэр сууц байсан гэж нутгийн газарчин өгүүлсэн. Тэнд энгэр налуу газрыг тэгшилж, гэр сууц барьж байсан гэж болохоор, тун бүдэг ул мөр бий. Гэхдээ битүү өвсөнд дарагдсан.Тэдгээрийн доод талд нэг сондгой туурь /9.5х13.5 метр орчим/ урд нь цуваа хоёр туурь /14х10 метр, 10х8 метр /тэр хоёрын өмнө /баруун талын туурын өмнө 14.5х15 метр туурь үүнийг бидний газарчин уг шашны газрын буюу хүрээний гал тогоо байрлаж байсан гэж хэлсэн. Өмнө нь нэг гэрийн туурь чулуун хаяаны нэг хэсэг үлдсэн. Тэдгээрийн зүүн талд бас 2х3 метр жижиг туурь зэрэг нь үлджээ. Ийм тууриудын зүүн талд ард иргэдийн эд бараа хадгалдаг барааны газар буюу амбаар байсан гэдэг. Энд бусад газраас өвсний өнгө нь арай өөр харавтар бас жаахан ургацтай, овгор товгор хэсэгтэй буй. Уулын налуу энгэр учраас барилгын суурийг ухаж хонхойсон харагдаж, бас чулуун суурь тавиж байсан зэргээр түүхэн газрын туурь болох нь мэдэгдэж буй.

Сүм хийд байгуулагдсан он :
1870 он
1880 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001, 002

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Тэмдэглэл :
Байшинтын хүрээ нь ганц дуганатай. Тэнд ардуудын барааны пүнз гэж их олон байшин сав байсан бололтой. Сүүлд энэ хүрээнд багийн төв байгуулагдсан, сүмийн байрыг багийн контор болгож ашиглаж байгаад 1950-д оны дундуур нураасан. Нутгийн иргэд Байшинтын хүрээ гэж нэрлэж байгаа болоч ганцхан дуганатай ардуудын хөрөнгө зоорь хадгалах газар байсныг бодоход энэ нь хүрээ биш харин цагийн хурлын газар байсан мэт. Ийм мэдээлэл авсан боловч нутгийн сайн мэдэх газарчидыг даган очиход ганц дугана биш 4-5 дуганатай хурлын газар байсан бололтой юм. Ганц дугана гэдэг нь 1950-д оныг хүртэл бүтнээрээ байж багийн агентын хуралдааны байр болж ашиглагдаж байсан барилга ажээ. Энэхүү хүрээ нь чухам хэдэн онд байгуулагдсан, үүсгэн байгуулагч нь хэн болохыг мэдэж чадаагүй.

Хүснэгтийн дугаар :
ЗАБЛ 042

судалгааны баг :
Team А

Чойжилсүрэн


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan 1 drawn by surveyors