
Дунд шумуултайн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Дунд шумуултайн хүрээ,Дунд шумуултайн хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
56
Ринчений жагсаалт дах нэр :
Шумуултайн хүрээ, Буянбаясгалантын хүрээ, Баатар бэйсийн хүрээ, Дашпэлжээлэн
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Булнай /Тосонцэнгэл /
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Засгийн хошуу
Товч түүх :
Завхан аймагТосонцэнгэл сум. Дунд Шумуултайн хурал Тосонцэнгэл сумын төвөөс хойш 30 гаруй км-т дунд Шумуултайн голд эрт цагт нэгэн хурал номын газар байсан тухай нутгийн ахмадуудын мэдээллийг судалж үзвэл энд дунд Шумуултайн сайрын хойд талд сүм дуганы бололтой 2 туурь байдаг нь тодорхой байна.Туурийн зүүн талаар урд түрүү, хойд түрүү гэсэн 2 булаг урсдаг бөгөөд 2 булгийн дунд Овоо толгой хэмээх эртний тахилгатай овоо байжээ.Харин энд байсан хурлын газар нь Шумуултайн хүрээ буюу Бирваа бэйсийн хошуу хүрээний анх сууриа тавьж байсан газар хожим нь уг хүрээ Идэрийн голын ард Баян улааны өвөрт суурьшиж төвхнөсөн.Эсвэл Шумуултайн хүрээнээс салбарласан цагийн хурал байсан бололтой.Энэ газарт ямар нэгэн хурал номын газар байсан тухай нутгийн ахмад хүмүүс багадаа сонсож байсан зүйлээ ярьдаг ажээ.Одоо энэ нутгийн сүсэгтэн олон, Улаанбаатар хотод амьдардаг нутгийн уугуул зарим иргэд хамтран энэ туурийн орчимд 1932 онд сүйтгэгдсэн Шумуултайн хүрээний лам нарын дурсгалд зориулж Бурхан багшийн бодь суварга бүтээхээр ажиллаж байна. / Тосонцэнгэл сумын өндөр настан Б.Чойжилсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.22/
Байршлын тайлбар :
Завхан, Хөвсгөл аймгийн зааг нутаг Шумуултайн голд байрлаж байсан Шумуултай хүрээний анхны туурь юм. Хангайн бүсэд багтах өтгөн өвстэй ногоон хөндийн дунд байжээ. Хүрээний туурийн баруун талаар Тосонцэнгэл, Тэлмэн сумын хил зааглагдана. Сайрын өмнөд хэсгээс Тэлмэний, баруун хойд хэсгээс Булнайн, хойд хэсгээс Хөвсгөлийн нутаг эхэлнэ. Туурийн зүүн талаар урд Түрүү, хойд Түрүү гэсэн хоёр булаг урсдаг. Хоёр булгийн дунд овоотой толгой гэдэг жижигхэн уул бий. Тэнд эртнээс тахиж байсан овоог 1990-д оны дунд үеэс уугуул иргэд сэргээсэн буй. Эдүгээ Овоот толгойн арын бас нэгэн толгой дээр хүрээний болон түүний лам нарын дурсгалд зориулан суварга босгохоор Улаанбаатар хотод бүтээлгэж буй. Туурийн зүүн талд 6 км газарт Шуумуултайн саарийн зүүн эрэгт барааны амбаарууд бий. Өөр ямар нэгэн суурин гацаа үгүй. Өвөлд айлууд ирж өвөлждөг нутаг юм.
GPS хаяг :
North 48° 57’ East 097° 56’
Нийт газрын хэмжээ :
Side1: 9:12 Side2: Side3: 9:12 Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Б.Ринчений бүртгэлд ороогүй энэ түүхэн газрын талаар нутгийн иргэд бидэнд хэд хэдэн удаа мэдээлсэн тул очиж үзэв. Хүрээ их эрт тарж бутарсан эсвэл Идэрийн голын хөвөөнд нүүж шилжсэн бололтой тул түүхэн газрын ул мөр мэдэгдэх зүйлгүй болж тэгширсэн байна. Харин бидний газарчин Санвайдагвын нотолсоноор /багадаа ааваараа заалгасан, нутгийн настай хүмүүс мэддэг гэж буй/ хоёр жижигхэн туурь үлдсэн. Туурин дээр ганц нэгэн барилгын сууринд орж байсан бололтой чулуу, байшингийн суурь байсан байж болох газрын ялгарах зурвас зэргээс өөр зүйлгүй. Түүхэн газрын ул мөр бараг бүрэн шахам эдгэрч байгаа. Үүнд тэр хавьд өсөж үржсэн үлийн цагаан оготно бас их нөлөөлсөн. Газрыг ухаж нүх малтан гаргасан шороо нь дахин тарж, түүхэн газрын ул мөрийг сүйтгэдэг байна. Нутгийн залуу хүмүүс энэ хүрээний талаар огт мэдэхгүй. Ийм учраас настайчууд нь тэдэнд туслах, түүхээ эргэн сануулах үүднээс энэ газарт хуучин тахилгат овоог сэргээн энэ жил суварга босгох гэж байгаа юм байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1870 он
1880 он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1900 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 20-р зууны эхэн үе - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1937 он - Ярилцлагын дугаар:002
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй
Тэмдэглэл :
1.Тосонцэнгэл хотын дэргэд байсан Их Шумуултайн хүрээнээс өөр, түүнээс арай өмнө байгуулагдсан тус нутгийн хамгийн анхны хүрээ гэж үздэг. Тэр нь сумын төвөөс зүүн хойш 40 орчим км газарт Дунд Шумуултай хэмээх газар байрлана. Шуумуултайн гол хэмээн энэ газрыг нэрлэх боловч гол нь ус үгүй сайр, харин зүүн талд нь хоёр жижигхэн булагтай.
2.Проф.Б.Ринчены бүртгэлд энэ эртний хуучин туурийн тухай тэмдэглээгүй. Арай хожим үүссэн эсвэл нүүж суурьшсан Их Шуумуултайн хүрээний тухай өгүүлжээ.
7.Түүхэн газрын хэмжээ, нийт эзэмшлийг олж тогтоох бололцоо үндсэндээ байхгүй болсон. Ерөнхий газрын байдал, байршил багтаамж нь томоохон хүрээ байрлах боломжтой.
Хүснэгтийн дугаар :
ЗАБЛ 043
судалгааны баг :
Team А