Могойт голын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Могойт голын хүрээ ,Баянбулагийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
44

Ринчений жагсаалт дах нэр :
Баянбулагийн хүрээ /Дондовдаржаалин/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Баянтэс сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Дүүрэгч Вангийн хошуу

Товч түүх :


Завхан аймаг Баянтэс сум. Баянбулгийн хүрээ /Дондовдаржаалин хийд/ Могойн голын хүрээ Баянтэс сумын Жавхлан багийн нутаг сумын төвөөс 50 гаруй км газар монгол улс ОХУ-ын Туваагийн хилийн бүсд байх Баянхайрхан уулын хойд биед энэ хүрээ төвхнөж байжээ.Уг хүрээг 1860-аад оны үед байгуулагдсан гэдэг ба 20-р зууны эхэн үеэр 4 дуган, 2 сүмтэй, Гомбо сахиустай, 70 шахам лам шавилан суудаг байв.1937 оноос өмнө Баянбулгийн хүрээний тэргүүн лам нь Халтар хэмээх хүн байсан бөгөөд энэ хүрээнд Балжир унзад Намдаг унзад, Нэмэхбаяр аграмба нарын олон эрдэм чадалтай лам нар байсны дээр хүрээний шавь нараас Халхад төдийгүй Төвд Энэтхэгд нэр цуу ь түгсэн Буурал багш таны хойд дүр Гончигийн Гэндэнжамц /Чүлтэмням/ төрөн гарчээ.Монгол улсын үндэсний төв архивын гар бичмэлинй фондод хадгалагдаж буй нэгэн баримтанд “...Баянбулаг харуулын “Түвдэндаржаалин” сүмд Засагт хан аймгийн Ачим бэйл Гончигдамба, Түшээ гүн Дамдинсүрэн, Цогтой гүн Дадмин–Авийшаа, Далай гнү Базаррагчаа, Ёст гүн Мишигдорж, Бэйл Жалчиндалайнамжил нарын хошуунаас уг харуулын сүмд суусан лам нар 70 болно.Харьяат жасын адуу 82, хонь ямаа 100, үхэр 22, тэмээ 8 болно...” хэмээн бичсэн байна.Баянбулгийн хүрээ нь 1937 оны хавар хаагдсан бөгөөд 1937-1938 онд Сосорын Балжир, Аюурын Нэмэхбаяр, Бүдийн Лодоншарва, Пүрвийн Соном, Сономын Сэрээтэр, Гонгирын Сэрээтэр, Төвдөннямын Зундуй, Жамбалжавын Намдаг нарын аграмба, унзад, ловон, гэлэн, 8 хуврагыг баривчлан хэлсээр егүүтгэжээ.Баянбулгийн хийдийн сүм дуганын туурь 1960-аад оны үеийг хүртэл тодорхой байсан ба одоо суурийн чулуу газраас дээш 5-10 см өргөгдсөн шороон далан бүхий туурь л үлдсэн байна.2002 онд Баянтэс сумын сүсэгтэн олны дэмжлэгэ Ч.Баттогтох, Б.Ороолон нарын санаачилгаар Буурал багштан Гэндэнжамцын дурсгалд зориулан Бодь суварга бүтээжээ.Мөн Завхан аймгийн Улиастай хотын төвд Завхан нутгаас төрж гарсан 9 хутагтын дурсгалд зориулсан 9 цагаан суварганы нэгэнд Аажаа багш буюу Буурал гэгээнтний дүр мөнхлөгджээ. Холбогдох эх сурвалж: 1.Монгол улсын үндэсний төв архив. ФА – 180 , д – 1 , хн – 1,2 2. .Б.Сандуйжав Ж.Мөнхбаатар “Буян дүүрэн Баянтэс” УБ 2004

Байршлын тайлбар :
Баянбулагийн хүрээний туурь байх Могойн ам гэдэг газар нь дөрвөн талдаа битүү ой модоор хүрээлэгдсэн Баян тэс сумын нутаг юм. Өмнө зүгт нь Баянхайрхан хэмээх битүү ой модтой том уул бий. Энд нутгийн иргэд лам нарын оролцоотойгоор олон жилийн уламжлалт тахилгатай Баянбулагийн овоо байна. Энэ жил тахисан ажээ. Хүрээний туурь байрлах газар Завхан аймгийн Тэс сумаас 34 км, Баянтэс сумаас 50 орчим км хол байрлана. Харин хилийн цэргийн 046-р ангийн 2- заставын төвөөс 12, 3-р заставын Могойн харуулаас 3 км орчим зайтай газар буй. Энэ нь Монгол-ОХУ-ын Тувагийн хилийн бүс бөгөөд хилийн шугамаас 3-5 км газар юм. Зэргэлдээ нь айлын намаржаа өвөлжөөний газар нутаг. Харин зун хаврын цагт айлууд нутагладаггүй ажээ. Өвлийн цагт цас их орж, зам хаагддаг байна. Байгалийн хувьд хамгийн өтгөн шигүү ой мод, өвс ургамалтай юм. Хүрээний туурь байрлах Могойн гол, Могойн амны гурван талын уул нь ой модтой. Энэ ам үргэлжилж явсаар Баянхайрхан уулын аманд хүрнэ. Бид энэ газар хилийн цэргийн 2-р заставын ахлах ахлагч Соёл-Эрдэнээр газарчлуулан хүрч очив. Энэ нь одоогийн Баянтэс сумын Жавхлан багийн нутаг юм. GPS given for Bayantes sum centre.

GPS хаяг :
North 49° 42’  East 96°  21’

Нийт газрын хэмжээ :
Side1: 500 Side2: 500 Side3: 19: Side4: :19 Side5: 12: Side6: :14

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын туурь нэлээд тод үлджээ. Өтгөн шигүү өвстөй хангай газар тул зарим дугана сүмийн туурь овойж товойн зарим нь хонхойж харагдана. Бидний олж тогтоосноор таван барилгын суурь тод харагдана. Туурийн өмнө талд хоорондоо 40 метр зайтай хоёр барилгын туурь бий. Тэдгээр нь хоёр жижиг сүм байсан болов уу? гэж бодогдохоор байна. Түүний хойно бараг зэрэгцсэн байдалтай 30 метрийн зайд цуварч байрласан гурван дуганы туурь байгаа. Эдгээрийн хэмжээг тус бүрд нь тэмдэглэсэн байгаа. Зэргэцээ байрлалтай гурван туурийн голынх нь 19х19 м хэмжээтэй, бусдаасаа томхон байгаа нь хүрээний гол цогчин дугана байсан байх магадлалтай юм. Ийм таван сүм бололтой барилгын туурь үлдэж хоцорчээ. Туурийн орчинд сүмийн барилгын үлдэж хоцорсон, өгөршиж хувхайрсан модны хог ихтэй. Үүний зарим хэсгийг фото зургийн хальсанд буулгав. Сүмийн туурийн хойд, баруун, зүүн талаараа хүрээний лам нар байрлаж, гэр барин аж төрөн суусан ор мөр их бий. Газрын ерөнхий байдал нь их олон байшин сав барин аж төрөхөд тохиромжгүй учир гэр барин сууж байсан болов уу? гэмээр ихэнх буурь нь газарт хонхойж орсон байрлалтай. Харин гол сүмийн урд ухсан бололтой хонхорхой буй нь сүмийн худаг байж магадгүй. Бидний үзсэн Баянбулаг / Зайгал, Хачигийн/-ийн хүрээнүүд бүгд Монгол-Оросын хилийн бүсэд байрлаж байна. Хилээс 3-5 км зайд бий. Баянбулгийн хүрээний туурийн дээрхи хуучин барилгууд 1960 он хүртэл эвдэрч нураагүй байсан гэнэ. Харин 1960-д оны эхээр нэгдлүүд байгуулагдсан цагаас энэ сүм хийдийн барилгыг нурааж модыг нь албан газруудын түлшинд хэрэглэжээ. Энэ бол Завхан аймгийн Баянтэс сумын нутагт байгуулагдсан нэгдлүүдэд хамаатай юм. Одоогоор энэ газарт зөвхөн намрын цагт айлууд ирж цөөн хоног нутагладаг, бас хадлан бэлтгэж авдаг байна. Хилийн ойролцоо хулгай ихтэй, өвөл цас их унадаг, төвөөсөө хол учраас хүмүүс нутаглах нь багассан ажээ.

Сүм хийд байгуулагдсан он :

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1960 он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Тэмдэглэл :
1.Нутгийн иргэд Баян булаг, Баянгол, Могойн амны хүрээ гэхчилэн янз бүрээр нэрлэж байна. Ихэнх нь нутгийн нэр буюу Могойтын хүрээ гэдгээр нэрлэх болсон байна. Б.Ринчингийн бүртгэлд “Баянбулгийн хүрээ” /Дондовдаржаалин/ гэж тэмдэглэгдсэн. Нутгийн иргэд хүрээний оноосон нэрийг мартсан. 14. 2007 оны 8 сард дахин очиход Тува улсаас хил зорчигч ирж тэрхүү бүс нутагт орогносон тул хилийн хамгаалалт гарч явахыг зөвшөөрөхгүй байлаа.

Хүснэгтийн дугаар :
ЗАБТ 022

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors