
Хачигийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Хачигийн хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
45
Ринчений жагсаалт дах нэр :
Хачигийн хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Баянтэс сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Дүүрэгч вангийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг. Баянтэс сум. Хачигийн хийд /Гэжээлин сүм/ Хуучин Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг Хачигийн голын баруун бие их Жаргаланат, бага Жаргалант уулын бэлд энэ хийд төвхнөж байжээ.1860-аад оны үед байгуулагдсан гэх Хачигийн хийд нь 3 дугантай, 30 гаруй лам байнга сууж хурдаг байв.1920-иод оны үед энэ хүрээний тэргүүн лам Сэтэв гавьж гэдэг хнү бйасан бөгөөд Хайдав, Пунцаг, Намсрай, Галдан, Чүлтэм, Содов, Дансран, Сэнгэ, Шагдар нарын эрдэм чадалтай лам нар сууж байжээ.Хийдийн лам нар зуны эхэн сарын шинийн 8-нд хийдийн зүүн талд байх Баян овоо хэмээх тахилгат овоог тахидаг ба 15-нд Майдар эргэдэг байжээ.Мөн намрын эхэн сард Ганжуур эргэдэг байсан байна.1937 оны хэлмэгдүүлэлтийн эхэн үеэр тус хүрээний хурал номыг хааж эрдэм чадалтай лам нарыг баривчилсны дотор Чойжилжавын Довжид гавьж, Галсангийн Довжид маарамба, Шагжийн Чойнжуур аграмба, Лхамхүүгийн Ядам гавьж, Жанцан аграмба, Дагва гэлэн, Шарва гэсгүй, Намхайн Шарва гавьж нарыг хэлмэгдүүлэн шийтгэж дээд хэмжээ оноожээ.Одоо тус хүрээний туурин дээр 3-4 дуганын туурь, дуганын тууриас зүүн хойно Шивээ хашааны бололтой гэрийн буурь бүхий хашааны туурь өмхөрсөн мод, хагархай тоосгоны үлдэгдэл зэрэг тэр үеийн хүрээ хийдийн барилга байгууламжийн үлдэгдэл тод мэдрэгдэнэ.Хачигийн хүрээ нь Б.Ренчиний1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүй хэл шинжлэлийн атлас”-ын сүм хийдийн бүртгэлийн жагсаалтанд Баян уул сумын Хачигийн хийд хэмээсэн нь хуучин Баян уул сум одоогийн Баянтэс сум ажээ.Мөн энэхүү Хачигийн хийд нь Монгол Орсын хилийн шугмаас 10 орчим км зайтай хилийн бүс нутагт оршдог.Монгол улсын үндэсний төв архивт хадгалагдаж буй Хязгаар нутгийн олон харуулын сүм дугануудын тухай баримтад “...Хачиг харуулын Гэжээлин сүмд Засагт хан аймгийн Ёст бэйс Мишигдорж, Зоригт бэйл Наваанцэрэн, Эрдэнэ дүүрэгч ван Намхайжанцан, Цогтой гүн Дамдин-Авийшаа нарын хошуунаас 40-50 лам сууна.Жасын адуу 8, үхэр 12, хонь ямаа 20 гаруй буй...” хэмээн тэмдэглэсэн байна.Дээрх мэдээ баритуудаас үзвэл Хачигийн хурал номын газар нь Манжийн эрхшээлийн үеийн монгол орны хойд хил хязгаарын дагуу байгуулагдсан олон харуулын хурал дугануудын нэг байсан бололтой. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Б.Сандуйжав Ж.Мөнхбаатар “Буян дүүрэн Баянтэс” УБ 2004
Байршлын тайлбар :
Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг, зүүн талаасаа эх аван урсаж, баруун тийш чиглэн Тэсийн голд цутгах тунгалаг устай хөндийгөөр нь хуш, гацуур, хар мод, бургас холилдон ургасан Хачигийн голын баруун биед түүхэн газрын туурь бий. Хүрээний туурийн баруун биед Их Жаргалантын уулс, баруун хойд биед Бага Жаргалантын уулс бий. Энэ хоёр уулс хоёулаа нүцгэн шахуу, ногоон хөвдөрхөг ургамалтай. Хүрээний зүүн биед Баян овоо уул байрлана. Баян овоо уулын нэгэн оргилд овоо босгон тахиж байжээ. Хүрээний хуучин туур нь баруун хойноосоо Хачигийн голын сав руу түрж тогтсон байрлалтай бага Жаргалантын гол аманд байрлана. Хүрээний тууринаас доошоо Тэсийн гол хүртэл тэгш өтгөн өвстэй, хангайн бүсийн хөндий үргэлжилнэ. Туурь газрын ойролцоо нутгийн хүмүүс жилийн 4 улиралд нүүдэллэн аж төрнө. Монгол-ОХУ-ын Тувагийн хилийн бүсэд хамаарна. Хилийн шугам 10 км орчим газарт бий. GPS given for Bayantes sum centre
GPS хаяг :
North 49° 42’ East 96° 21’
Нийт газрын хэмжээ :
Side1: 700 Side2: 700 Side3: 17: Side4: :17 Side5: 12: Side6: :16
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хачигийн хүрээний туурь мэдэгдэхүйц байдалтай үлдэж хоцорсон. Эргэн тойрны хэмжээ багцаагаар 700 х 700 м хэмжээтэй. Энэ нь багцаагаар гаргасан үзүүлэлт болно. Бидний үзэж байгаагаар гурван дуганатай байжээ. Хамгийн том баруун урд зүгээс, зүүн тийш хөндөлсөн байрлалтай нэгэн сүмийн туурь 17х17м хэмжээтэй, гол цогчин дугана байсан бололтой. Түүний зүүн талд зэрэгцээ байрлалтай хоёр сүмийн туурь бий. Нэг нь дотроо 2 өрөөтөй эсвэл залгаж барьсан 2 жижиг байр байсан бололтой. Хэмжээ нь 10х14м, 10х16м. Нөгөө туурийн хэмжээ 8х8,6м үүд нь баруун өмнө зүг харсан байрлалтай маш тод чулуун хаалганы туурь бий. Туурийн зүүн хойт хэсэгт 15х18м орчим хэмжээтэй ямар нэгэн зүйлийн хашаа байсан бололтой.Баруун хойд талд 18х29 м хэмжээтэй хашаа байсан бололтой тууриууд үлдсэн. Эдгээрийг бид лам нарын сууц, эсвэл хийдийн бусад зориулалтын байр, байшингийн туурь гэж үзэв. Баруун хойд талд Бага Жаргалантын амны хүрээний дээд хэсэгт 2 тийш нь үргэлжилсэн олон айл гэрийн буйр байсан нь газрын байдлаар мэдрэгдэнэ. Хүрээний лам нар гэр барьж сууж байсан бололтой. Хүрээний туурин дээр бас жижиг сууц, байшингийн сууц бий. Зэрэгцээ хоёр сүмийн хойд өнцөгт 4х6м хэмжээтэй жижиг туурь байгаа. Мөн хүрээний туурин дээр өгөрч хатсан мод, модон шал бололтой сууц үлдэц, хагарч хэмхэрсэн жижиг тооны үлдэгдлүүд, газарт шаагдаж хоцорсон модны ёзоор зэрэг бий. Хүрээний туурин дэргэд нь очиход сайн мэдэгдэнэ.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940 он - Ярилцлагын дугаар:001
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001
Date of Reviving:
Year : - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
Тэмдэглэл :
Орон нутгийн иргэд Хачигийн хүрээ, Хачигийн хүрээний төв /тав/ хэмээн нэрлэдэг. Харин Б.Ринчен гуайн бүртгэлд Хачигийн хийд хэмээн тэмдэглэсэн буй.
Нутгийн иргэд Хачигийн сүм /хийд/ хэлмэгдэлтийн дараахнаас нь байшин барилга нь алга болсон гэж ахмадуудаас сонсон хэлсэн буй. Барагцаалбал 1940 онд алга болсон гэж өгүүлэх хүмүүс таарч байна.
Хачигийн хийдэд лам нар сууж байсан гэрийг мэдээлэх хүн үгүй. Хачигийн хийдээс 10 орчим км газар Монгол-Тувагийн хилийн нэг хэсгийг хариуцсан Хачигийн застав ажилдаг байна.
Хүснэгтийн дугаар :
ЗАБТ 023
судалгааны баг :
Team А