Зайгалгийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Зайгалгийн хүрээ,Зайгалгийн хүрээ,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Шадавлин
Төвд нэр Уайли:
*bshad sgrub gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
46
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Зайгалын хийд / Шадавлин хийд /
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Баянтэс сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Дүүрэгч Вангийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг Баянтэс сум. Зайгалын хийд /Самданлхүндэвлин сүм, Шадавлин хийд/ Хуучин Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошуу одоогийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг Тэсийн голын цутгал баруун голын Хүрээний тав хэмээх нэртэй газар энэ хийд төвхнөж байжээ.1850-иад оны үед үүссэн хэмээх Зайгалын хүрээг 1920-иод оны үед Шарважалцав маарамба хэмээх хүн толгойлж байсан ба Чойжин цорж, Намхай гэлэн, Осор гэлэн, Лоолой хэмээх Шарва гэлэн, Хосын голын багш хэмээн хүндлэгдсэн Чүлтэм, Дүвчин багш хэмээн шүтэгдсэн Чогдов, Дагваренчин тойно нарын эрдэм чадалтай лам нар сууж байв.Тус хурлын лам нар хийдийн хойд талд байсан Ламын шовгор хэмээх жижиг уулын Зэндмэний овоог тахидаг байжээ.Зайгалын хурал нь 3 дуган, 2 сүмтэй, нийт 50 шахам лам нартай Майдар эргэх, Нүгнээ сахих, Ганжуур эргэх, Сор залах зэрэг шүашин номын зан үйлүүдийг хийдэг байжээ.1937 онд хүрээ хийд хаагдахын өмнө тус хийдийн ловон нь Зэвгийн Шарва унзад нь Цогтын Маналжав нарын хүмүүс байсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн үеэр Шарва ловон, Самбуу гэлэн, Лувсанцэрэн гэвш, Маналжав унзад, Бэгз зурхайч, Галиндив гэлэн нарын 6 хүн баривчлагдан дээд хэмбээ авчээ.Харин доод дунд лам нар хар болж мал маллах лам нарын артилд элсэх зэргээр ажиллаж байсан байна.Зайгалын хүрээний сүм дуганны үлдэгдэл 1970-аад оын гхүртэл байж зарим дуган нь бүр бүтнээрээ шахам байсан гэдэг.Харин 1970-аад оны эхээр эдгээр сүм дуганы үлдэгдэлийг зөөвөрлөн Баянтэс сумын төвд авчирж түлшний модонд хэрэглэжээ.Хүрээний туурь одоо нилээд тод мэдэгдэх ба тууриас зүүн хойш 5 км орчимд Монгол улс, ОХУ-ын Туваагийн хил бий.2006 оноос нутгийн сүсэгтэн олон Улаанбаатар хотын нутгийн зөвлөл хамтран Зайгалын хийдийн хурал номыг сэргээх ажил эхэлж одоогоор дуган барих материалаа хуучин хүрээний туурин дээр татаж байгаа ажээ.Дуган суварга босгох ажилд 12 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Зайгал багийн өрх бүр тус бүр 40 мянган төгрөг үлдсэнийг нь Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл гаргана хэмээн тооцож байна.Эдүгээ Үндэсний төв архивт хадгалагдаж буй Хязгаар нутгийн олон харуулуудын сүм дуганы тухай баританд Зайгал харуулын Самданлхүндэвлин сүм нь 100 орчим ламтай харьяат жасын эх цай 135, адуу 41, хонь 195, ямаа 67, үхэр 51 болно хэмээн бичсэн байна.Зайгалын хурал нь мөн 19-р зууны үед олноороо байгуулагдаж байсан Монгол улсын хойд хил хязгаарыг дагасан харуул нутгуудын 1 хурал нь ажээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Б.Сандуйжав Ж.Мөнхбаатар “Буян дүүрэн Баянтэс” УБ 2004
Байршлын тайлбар :
Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Тэсийн голын хөндийд Баруун гэх голын эрэг дээр байрлаж байжээ. Зайгалгийн голын хөндий нь битүү модтой. Байгалийн байдал үзэмж төгөлдөр сайхан. Хүрээний туурийн хойт талд Ламын шовгор гэж нэрлэдэг армаг тармаг модтой хангайн нүцгэн уулс баруун хойд талд нь Тахилтын толгой, баруун талд нь Тэсийн гол үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл зүүн хойт зүгээс урссан Зайгалгийн гол баруун зүгт Тэсийн голын сав газар болно. Энэ хөндий өргөн уудам хангай бүсийн өтгөн шигүү ой модтой. Ламын шовгор ууланд нутгийн ард түмний тахиж шүтдэг Бүрэн Зэндмэнь овоо бий. Энэ жилийн 6-р сарын 12нд Зайгал багийн иргэд энэ овоог тахижээ. GPS given for Bayantes sum centre.
GPS хаяг :
North 49° 42’ East 96° 21’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 1000 Side2: 1000 Side3: 10: Side4: :10 Side5: 11: Side6: :11
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хүрээний туурийг нутгийн иргэд Хүрээний тав гэж нэрлэнэ. Туурь нилээд сайн мэдэгдэнэ. 1970 оныг хүртэл хүрээний зарим барилга эвдэрч нуралгүй байсан бөгөөд тэдгээрийг малын зохиомол хээлтүүлгийн байр болгон ашиглаж байв. Сүүлд Баянтэс сумын талхны байрыг галлахын тулд сүмийн моднуудыг зөөсөн гэж байгаа. Туурин дээр хуучин сүмийн моднууд хөглөрч хаягдсан, гол гурван сүмийн хоёр нь /хойд голын хоёр сүм/ шалны моднууд байдаг бүтнээрээ хадгалагдсан. Сүмийн баруун зүүн талаар байрлаж байсан агуулах сав, лам нарын байр сууцны буйр тод хатгаж байсан хашааны мөр сайн мэдэгдэнэ. Гол гурав нь сүмтэй байсан байна. Сүмүүд нь 10х10м, 11х11м хэмжээтэй. Бид өмнө зүгийн нэг тусгай байрлалтай сүмийн гол сүм буюу цогчин дугана байсан гэж үзэв. Бусад байр байц нь зураг авах үед төдийлөн сайн гарахгүй боловч энгийн нүдээр мэдрэгдэнэ. Газрын байдал тэгш, өргөн орчинтой. Энэ хийдээс зүүн хойш 5 км орчим Монгол улсын Тува улстай хиллэх хилийн зурвас бий. Хаа сайгүй хилийн зурвас гэсэн тэмдэгтэй. Туурин дээр сүмийг дахин сэргээх зорилгоор шинээр баригдсан гол нурууны бололтой дүнзэн гуалин моднуудыг буулгасан байгаа. Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Зайгал багийн иргэд Зайгалын хүрээний суурин дээр шинэ сүм бариулахгүй байх ажиллагааг дэмжин эхний хэргийг цуглуулж эхэлсэн гэж буй. Зайгалын хүрээний сууринд босгох сүмийн барилгаас зураг гарсан гэх бөгөөд урьдчилсан байдлаар 12 сая төгрөг орох тооцоо гарчээ. Багийн айл өрх бүр 40 мянган төгрөг хандивласан гэж үзжээ. Бусад зардалыг Улаанбаатар хотын нутгийн зөвлөл гаргах юм байна. Хүрээний туурийн зүүн хойд хэсгийн Тахилт толгойн, ар дээд талд Тэсийн болон Зайгалгийн голын сав газарт ургадаг/ хар мод, нарс бургас харган чацарганы мод гэх мэт бүхий л мод нэг доор хэсэгхэн газар холилдон ургасан байна. Нутгийн иргэд үүнийг Зайгалгийн хүрээний лам нар тарьсан гэж үзэж байна. Хүрээний орчны нутгийг социализмын үед тэжээлийн ургамал тариалах зорилгоор бүрэн хагалсан байна. Энд Баян Тэсийн тэжээлийн аж ахуй байв.
Сүм хийд байгуулагдсан он :
1850-иад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Хүснэгтийн дугаар :
ЗАБТ 024
судалгааны баг :
Team А