
Шургахын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Шургахын хүрээ,Шургахын хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
70
Ринчений жагсаалт дах нэр :
Шурагийн хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Идэр сум
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг Идэр сум. Шургахын хүрээ. / Шургийн хүрээ./ Хуучин Сайнноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг одоогийн Идэр сумын төвөөс зүүн тийш 39 км , Тэлмэн сумын төвөөс баруун урагш 36 кмт Шургахын голын сав Хүрээний шовх нэртэй уулын энгэрт уг хурлын газар төвхнөж байжээ. Уг хрулын сүм дуганын туурь маш тодорхой мэдрэгдэх бөгөөд улаан хүрэн өнгийн зузаан чулуу бүхий суурьтай байгууламжийн туурь 3-4 байна. Уг хурлын газар нь 1880-аад оны үед үүсч байгуулагдсан 4-5 сүм дугантай 50-60 лам тогтмол сууж хурдаг Лхам сахиус бүхий байнгын хуралтай хийд байжээ. Цогчин дуган, Майдарын дуган, Ганжуурын дуган, Хайлан дуган , Шүтээний дуган гэж байсан бөгөөд хийдийн лам нар зуны эхэн сарын шинийн 8-нд Хүрээний шовх хэмээх уулын овоог тахиж байв. Мөн зуны дунд сард Майдар эргэдэг байсан ба намрын эхэн сард лам нар нь Ганжуурын 108 ботийг хэд хэдэн шоглоор багцлан нуруундаа үүрч ойр хавийн уул нуруудыг хярлаж бэллэн тойрдог байжээ. Энэхүү Ганжуур эргэх зан үйл нь 2-3 хоног үргэлжилдэг байсан ажээ. Лам нарын дунд 2-3 гавьж байсан ба нийт лам нарын тал хувь нь гэлэн сахилтай хүмүүс байжээ. Шургахын хурлын үйл ажиллагаа 1933 оны дунд үеэс эхлэн тасалдаж зарим лам нар баривчлагдан үлдсэн лам нарын ихэнхи нь хөдөө гарч хар болсноор энэхийд үндсэндээ 1935 оны сүүлч үе гэхэд бүрэн хаагджээ. Харин сүм дуганыг нь хэзээ нураасан тухай мэдээлэл тодорхойгүй байна. 1990-ээд оны үед Хөвсгөл аймгийн геологи хайгуулын анги энэ орчмын газрын хөрсөнд судалгаа хайгуул хийж орчны газрын гадаргыг нь нилээд гэмтээсэн ба нөхөн сэргээлт хийгээгүй байна. Шургахын хийдэд тахигдаж байсан нилээд бурхан тахил одоо Тэлмэн суманд шинээр байгуулагдсан Дашпэлжлин хийдэд байдаг тухай мэдээлэл байна. / Идэр сумын засаг дарга И.Баянтөртэй хийсэн ярилцлагаас. 2007.06.25/
Байршлын тайлбар :
Хангайн бүсийн Идэр голын баруун хойт талаас шурган орсон өргөн хөндийг Шургахын хөндий Шургахын гол гэнэ. Хүрээ энэ голын савд байх бөгөөд хүрээ энгэрт нь байрлах уулыг нутгийн иргэд “Хүрээний шовх” хэмээн нэрлэж заншжээ. Хүрээний шовхын оройд тахиж ирсэн уламжлалт модон овоо бий. Түүний тахилгыг сэргээсэн. Үүнээс өөр тахилгатай уул, ус байхгүй, суурин газар үгүй. Нутгийн иргэдийн өвөлжөөний нутаг. Бид яг туурийн чанх баруун талд 6 км газар нутагладаг нэгэн малчин залууг дагуулан ирж туурийг үзэв.
GPS хаяг :
North 48° 30’ East 097° 11’
Нийт газрын хэмжээ :
Side1: 500 Side2: 400 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хүрээний шовх уулын өмнө хормойд Шургахын хүрээ байрлаж байжээ. Туурин дээр нь багийн төв зэрэг ямар нэгэн төвлөрсөн газар байгаагүй учир хэдийгээр газар нь элсэрхэг өлийн цагаан оготно ихтэй боловч туурь тод мэдэгдэнэ. Туурийн баруун талд нилээд том бусдаасаа ялгарах 20 х 22 метр хэмжээний тод суурь бий. Бид гол цогчин дугана байсан болов уу? гэж үзэв. Тэр туурийн суурин чулуунууд их тод үлдсэн, улаавтар өнгийн зузаан хавтгай чулуутай. Дөрвөн өнцөг нь сайн мэдэгдэх учир хэмжээг нь гаргаж болно. Түүний зүүн талд 9 х 14 метр орчим хэмжээтэй өөр нэгэн томхон суурь бий. Лавтай хурал номын газар сүм байсан болов уу?. Гурав дахь нь мөн зүүн талд байгаа 4 х 5 метр орчим талбайтай, түүний чанх урд мөн тийм хэмжээтэй нэгэн туурь бий. Үүний туурин дээр нь гал тогооны чулууг пишингийн үлдэгдэл бололтой том зузаан чулуунууд хоцорчээ. Иймд бид гал тогооны газар байж магадгүй гэж үзэв. Ийм дөрвөн барилгын туурийн хойд талд нь зүүн тийшээ үргэлжилсэн байдалтай урт зурвас газрыг нь хүрээний лам нарын гэр, байшингийн сууцнуудын төв байгаа. Тэр туурь нь газрын өвс ургамлын өнгө элэгдэж дагтаршсан байдал, чулуун туурь зэргээрээ ялгарна. Хамгийн захад нь 5х 5,3 метр орчим хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй байшингийн туурь байгаа нь тодорхой мэдэгдэнэ. Хүрээний зүүн урд хэсгээс 1930 оны эхээр /1937,1938 гэж зарим нь өгүүлж буй/ нуусан Шургахын хүрээний бурхан тахилыг 1990 онд газраас малтан гаргаж авсан мөр тод бий. Энд бас сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийн геологийн хайгуулынхан ажиллаж дээж авсан ухмал газар байна. Шургахын хүрээ нь Тэлмэн сумаас 36 км, Идэрээс 39 км зайтай байна. Тэлмэн сумын баруун, Идэр сумын зүүн талд байрлалтай. Энд зуны цагт айлууд нутаглахгүй ус унд үгүй харин өвөлжөөний нутаг болно. Хүрээ байх үед зарим жил устай зарим жил бага устай байсан ажээ. Бага устай жилүүдэд хүрээний лам нар цасны хайлаа, борооны үер зэргийн усыг нөөцлөн авдаг байсан гэдэг. Шургахын хүрээ нь Идэр Тэлмэн сумын зааг нутаг энэ хүрээний тууринд хадгалагдаж байсан олон тооны бурхан тахилгыг Тэлмэн суманд байгуулагдсан шинэ Дашпэлжингийн хийдэд “газраас малтаж” гаргаад залсан байгаа билээ.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Тэмдэглэл :
Нутгийн иргэд “Шургахын гол” Шургахын хүрээ гэж нэрлэдэг. Б.Ринчен гуай "Шурагийн хүрээ" гэж тэмдэглэсэн буй.
Хүснэгтийн дугаар :
ЗАИД 053
судалгааны баг :
Team А