Дарь Эхийн сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Дарь Эхийн сүм,

Ринчений зураг дах дугаар :
67

Ринчений жагсаалт дах нэр :
Цэцүүхийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Их уул сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Завхан аймаг Их уул сум. Цэцүүхийн хурал / Дарь эхийн дуган / Хуучин Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг одоогийн Их-Уул сумын төвөөс зүүн урагш 48-49 км газар тус сумын Цэцүүх багийн Солонготын давааны хойд бие дээд Цэцүүхийн голын дээд хэсэгт Цэцүүхийн хурал хэмээх хурлын газар төвхнөж байжээ. Хурал байсан энэ газрыг ерөнхийд нь Их өлтийн нурууны өвөр гэж нэрлэдэг. Б.Ринчений 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-гийн угсаатны зүй хэл шинжлэлийн атлас” –ын сүм хийдийн жагсаалтад Цэцүүхийн хурал хэмээх нэрээр бүртгэгдсэн боловч нутгийн олон Дарь эхийн дуган хэмээн нэрлэж ирсэн байна. 1880-аад оны үед Зартын хүрээнээс салбарлан байгуулагдсан гэх уг дуган нь Дарь эх шүтээнтэй, жил сарын дүйчэн өдрүүдэд 20 шахам лам цуглаж хурдаг байжээ. Тэд ихэвчлэн шинийн 8-нд манал, шинийн 15, 25-нд дарь эхийн мандал шива , сандуйн жүд, бурхан багшийн магтаал ерөөрүүдийг хурдаг байсан байна. Бусад үед дуган нь мөнх зултай, тахилч ламтай байжээ. Мөн дуганы лам нар зуны эхэн сард туурийн хойно 1 км-т орших Өлтийн овоо хэмээх овоог тахидаг байв. 1937 оны зуны тэргүүн сард бурхан багшийн их дүйчэн өдрөөр сүүлчийн удаа хураад уг дуганы хурал тарсан бөгөөд 1950-иад он хүртэл эзгүйрч хоосорсон дуганд Цэцүүх багийн контор байрлаж байжээ.Одоо дуганы тууриас зүүн хойш 2 км-т Цэцүүх багийн төв байрладаг. Энэхүү дуганы туурийн яг дундуур нь Солонготын давааны чиглэлийн авто зам дайран өнгөрдөг болсон тул туурийн хэлбэр хэмжээ ихэд бүдгэрсэн. Гэвч гадуураа хашаа бүхий 2-3 байгууламжийн туурь мэдрэгдэнэ. Цэцүүхийн хурал буюу Дарь эхийн дуган нь манай орны хөдөө орон нутагт нийтлэг байсан жалгын цагийн хурлын дуган байжээ. Энэ дуганы хамгийн сүүлчийн тэргүүн лам нь болон бусад ямар лам нар хурдаг байсан тухай одоогоор тодорхой мэдээлэл алга байна. / Их-уул сумын өндөр настан 76 настай На.Долгор гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.23/

Байршлын тайлбар :
Завхан аймгийн Их-Уул сумын нутагт сумын төвөөс баруун урагш Солонготын давааны өгсөх замын дагуу 49 км газарт Цэцүүхэйн гол бий. Энэ нь хангайн нурууны салбар уулсын дунд байрлалтай. Дээд, Доод, Дунд гэж гурван Цэцүүхийн гол бий. Дээд Цэцүүхийн голын дээд хэсэгт алдарт Солонготын давааны өвөр доор Цэцүүхийн хурал байсан. Энэ хурал байсан газар багийн контор босгож байгаад 1950-д оны дундуур нураан буулгасан ажээ. Одоо хурлын туурийн зүүн хойт талд 2 км газарт Цэцүүх багийн төв, айлуудын үхэр пүнз бий. Багийн төв туурийн буйр хоёрын завсарт Өлтийн овоо бий. Үүнийг тахидаг Цэцүүхийн голд өргөн хөндийд нутгийн айлууд зусаж намаржина.

GPS хаяг :
North 48° 29’  East 098°  53’

Нийт газрын хэмжээ :
Side1: 200 Side2: 100 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Цэцүүхэйн голын баруун талын хөндийд байрлах Дарь Эхийн сүм нь Их Өлтийн нурууны өвөрт жижигхэн хонхор газарт байрласан байна. Яг туурийн дээгүүр Солонготын давааны засмал зам дайран гарсан тул ул мөр нь арилан үгүй болсон байдалтай. Гэхдээ Дарь Эхийн хурлын туурин дээр хашааны ул мөр, гурван жижигхэн барилгын туурь бий. Айлуудын буйр бууцны ул мөр мэдэгдээгүй. Голд нь хэсэг чулуутай 6 х 6 метр хэмжээтэй туурь, хоёр хажууд нь чулуугүй боловч суурийн хэсэг чулуу, овгор шороо зэргээр илт мэдэгдэх бас хоёр туурь бий. Эдгээрийн аль нь гол цогчин дугана болохыг ялгах хүн таараагүй зарим хүмүүсийн өгүүлж байгаагаар социализмын үед энэ хэсэгт айлууд нэгдлийн үхэр сааж хурлын туурин дээр үхрийн зэл татаж байжээ. Бидний газарчин 76 настай эрэгтэй На Долгор гуайн нотолж байгаагаар Дарь эхийн гол дуганын туурь нь Солонготын давааны засмал замд орсон бололтой. Тэрээр энэ дугана эдүгээ мэдэгдэхгүй болжээ. Гагцхүү хэд хэдэн барилга байшингийн туурь бий. Эдгээр сүүлийн үеийн барилга байж магадгүй бололтой. Цэцүүхийн сүм нь одоогийн Завхан, Архангай аймгийн хилийн зурвас бүсд оршин буй газар зүйн байршилтай. Хүмүүс Цэцүүхийн сүм хийдэд байгуулагдсан, ямар ч үйл ажиллагааг эрхлэж байсан, хэдэн ламтай хэдийд хаагдсан зэргийг мэдэхгүй байна. Гагцхүү гоын нэр нь Цэцүүх, тэнд хэсэг хугацаанд багийн төв байсан учраас цөөхөн ахмадууд "хурлын газар байсан" гэх төдий л мэдлэгтэй байна. Энэ нь бидний ойлголтоор байнгын бус ч тодорхой үйл ажиллагааг эрхэлдэг Цагаан хурлын дугана байсан бололтой юм.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
1.Нутгийн иргэд Дарь Эхийн хурал хэмээн нэрлэдэг. Хожим Проф.Б.Ринчений бүртгэл Цэцүүхийн хурал гэж тэмдэглэжээ. Ийм нэртэй газар “Дарь Эхийн” хурал хуралдаж байсан тул ийнхүү нэрлэжээ. Цэцүүх гэдэг нь хурал байралсан голын нэр юм. 11-14. Дарь Эхийн сүм хэдийд байгуулагдсан, хэдэн лам нар шавилан сууж байсан хэдий үед нурааж үйл ажиллагаагаа зогсоосныг мэдэх хүн байхгүй. Ийм мэдээлэл олж чадаагүй. Ямартай ч Дарь Эхийн уншлагатай байсан гэж үздэг.

Хүснэгтийн дугаар :
ЗАИУ 047

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors