
Юмын дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Юмын дугана,Юмний дугана,
Ринчений зураг дах дугаар :
64
Ринчений жагсаалт дах нэр :
Юмын хурал
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Их-Уул сум
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг Их-Уул сум. Юмын дуган Хуучин Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны хойд бие одоогийн Их уул сумын Зарт багийн нутаг Зартын голын баруун эх Мухарын нурууны ар Өртөнтийн ам хэмээх газар энэ дуган оршиж байжээ. Зарт багийн төвөөс баруун урагш 12 орчим км зайд дуганы туурь байна. 1870-1880 оны хооронд Зартын хүрээний жасаа хурал болж байгуулагдсан Юмын дуган нь мөнх зултай, байнгын тахилч ламтай сар жилийн дүйчэн өдрүүдэд Зартын хүрээнээс лам нар очиж хурдаг жасаа хурал байжээ. Уг дуган сар жилийн дүйчэн өдрүүдийн тохиосон хурлуудыг хурахаас гадна Далай Чойнхор вангийн хошууны Ар отгийнхны / Ар саарал адуутан баг , Ар хамжлага гол багийн / хүн ард мал идээг өсгөн үржүүлэхийн төлөө Банзрагч хэмээх номыг хэмжээгүй ихээр хурж байсан гэдэг. 1937 оноос өмнөхөн тус дуганд 4 лам сууж хурж байгаад Зартын хүрээ хаагдахын өмнөхөн уг дуганы хурал ном хаагджээ. Одоо дуганы туурийн орчим 30:18 м талбай бүхий хашааны туурь, уг том туурийн дотор 11:8 м хэмжээтэй нэг том туурь, дэргэд нь мөн 4:4 м хэмжээний дөрвөлжин туурь , 6м радиус бүхий хэмжээтэй дугуй байгууламжийн туурь тус бүр байдаг. Олдсон мэдээ баримтуудаас үзвэл Юмын дуган бие даасан хурал байгаагүй Зартын хүрээний харъяат жасаа хурлын дуган байжээ. Чухам энэ дуганы туурин дээр дугуй бөгөөд дөрвөлжин байгууламжийн туурь түүхийн ямар үед холбогдох , ямар байгууламжийн туурь болох нь тодорхойгүй байна. Харин судалгааны баг 11:8 м хэмжээ бүхий туурийг Юмын дуганы туурь гэж үзсэн болно. / Их-уул сумын өндөр настан 76 настай На.Долгор гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.23/
Байршлын тайлбар :
Юмын хурал Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг, Зартын голын эхэнд бий. Хангайн бүсийн ой модтой уулсаар хүрээлэгдсэн байрлалтай. Туурь нь Зартын голын баруун биед бий. Хурлын туурийн өмнө талаар Мухарын нуруу хэмээх модтой өндөр уултай яг дуганын туурийн чанх урд байх өндөрлөг уулын оргил хэсгийг Өртөнт гэнэ. Өртөнтийн баруун талаар Зартын гол урсана. Зартын голын ус багасаж байгаа. Баруун талаар нь Сухарын нурууны салбар уулс үргэлжилсэн байрлалтай. Тэнд Мухрын овоо гэдэг тахилгатай овоо бий. Юмын дугана Зарт багийн төвөөс баруун урд зүгт 12 км газарт байгаа. Үүнээс өөр төв суурин газар үгүй. Айлууд зусаж, намарждаг нутаг болно.
GPS хаяг :
North 48° 30’ East 098° 32’
Нийт газрын хэмжээ :
Side1: 11: Side2: :11 Side3: 4:4 Side4: 5,6 Side5: 30: Side6: :16
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Юмын хурал байсан газрыг бидний газарчин сайн мэддэг учир бид амархан олж очив. Юмын дугана нь түүний багад Зартын төвөөс харагддаг байсан гэж өгүүлж байна. Нөгөө талаар Юмын дуганын барилгыг 1940-д оны үед нэг хэсэг хугацаанд багийн контор болгон ашиглаж байсан гэнэ. Дуганын туурин дээр 30 х 18 метр орчим хэмжээтэй хашаа хатгаж байсны ул мөр бий. Газарчин маань энэ хашааг хожим багийн контор байх үед түүний гадуур босгосон болов уу? хэмээн өгүүлж байгааг бодох хэрэгтэй. Бидний үзсэн хурлын газруудад дэргэд нь олон тооны амбаар сав, үхэр пүнз байсан бөгөөд гадуур хашааны ул мөр мэдэгдэхгүй байлаа. Гэхдээ газарчин болон нутгийн иргэд яг хэдийд байсан хашаа болохыг хэлж мэдэхгүй. Хашааны дотор талд 8х11 метр хэмжээтэй бусдаасаа арай томхон тодорхой мэдэгдэх туурь бий. Энэ туурийн гол цогчин дугана нь байсан бололтой. Гэтэл газарчин маань үүнийг жинхэнэ туурь биш байх, хожим багийн төвийг энд зөөж барисан байх гэж бас хэлж байна. Тэр туурийн дэргэд эдгэрч бараг мэдэгдэхгүй шахам болсон гагцхүү хөрсний өнгөөр мэдэгдэх төдий 5.6 метр орчим диаметртэй дугуй гэрийн буйр байгаа. Энэ хоёр туурийн зүүн дээд талд 4 х 4 метр орчим хэмжээтэй байсан бололтой гэмээр бараг мэдэгдэхгүй шахам болсон зөөврөн өмнөд хэсэгт нь цөөхөн цагаан чулуу үлдсэн газар нь бага зэрэг овгор нэгэн хэсэг туурь бий. Үүнийг Юмын дуганын туурь гэж газарчин өгүүлэв. Итгэхэд бэрх боловч бид үүнийг тэмдэглэв.
Сүм хийд байгуулагдсан он :
Зарын хүрээнээс өмнө
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1932 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940 он - Ярилцлагын дугаар:001
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
4 лам
Тэмдэглэл :
Энэ дуганад Юм гэдэг ном хурдаг байсан учир Юмын дугана гэж нэрлэсэн гэнэ. Юм гэдэг ном хурвал нутаг орны аж амьдралд сайн нөлөө үзүүлнэ гэж үздэг, ардууд тогтмол оролцож, Юмын номыг хуруулдаг байсан гэнэ.
Түүхэн газрын хэмжээг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй. Газар нь нилээд эдгэрсэн ажээ.
Хүснэгтийн дугаар :
ЗАИУ 049
судалгааны баг :
Team А