Зартын бага дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Зартын бага дугана,Дашчоймборлон,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашчоймборлон
Төвд нэр Уайли:
*bkra shis chos sbyor gling?
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
65
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цартайн хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Их-Уул сум
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг Зартын бага дуган. /Дашчоймболлин хурал / Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг Их уул сумын төвөөс баруун урагш 8-10 км орчим зайд Зарт багийн төвөөс хойш 16-17 км орчимд Зулзагатын ам хэмээх газар Зартын голын зүүн эрэгт энэхүү Зартын бага дуган хэмээх нэртэй Дашчоймболлин хурал төвхнөж байжээ. Уг хурал нь 1900-аад оны эхээр Зартын хүрээнээс салбарлан байгуулагдсан хурал бөгөөд 10-аад лам байнга сууж хурдаг Лхам шүтээнтэй хурал байжээ. Жил сарын дүйчэн өдрүүдээр Зартын хүрээнээс лам нар гарч ирж сар бүрийн шинийн 8-нд манал 15-нд Сандуйн жүд , 25-нд дарь эхийн мандал шива, 29-нд Лхам сахиус тахидаг байв. Мөн зуны эхэн сард Цагаан-Уулын овоо хэмээх тахилгат овоог тахидаг байжээ. 1934 оны эхээр тус хурал тарсан бөгөөд одоо хурлын туурь нэлээд тод үлджээ. Дуганы суурийн чулуугаар багцаалбал 6м:9м хэмжээтэй бөгөөд туурийн дотор талд Занхан буюу бурхан шүтээнээ байрлуулдаг чулуун тавцан нь хэвээрээ үлджээ. Энэ дуганы туурийн баруун хойд талд Сангийн байшин хэмээх 4м:6м хэмжээний жижиг байшин мөн зүүн хойд талд нь ийм хэмжээний гал тогоо буюу Си байшин хэмээх байгууламжийн туурь бий. Дуганы өмнө дүнчүүр маанийн хүрд байсан ба уг хүрдний туурь мөн үлдсэн байдаг. Уг дуганыг 1940-өөд оны үед нурааж хуучин Зарт сумын төв рүү зөөвөрлөжээ. Уг дуган нь тусдаа бие даасан хурал номын газар биш, Зартын хүрээний харъяа хурлын газар байжээ. / Их-уул сумын өндөр настан 76 настай На.Долгор гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.23/
Байршлын тайлбар :
Зартын дугана Их-Уул сумын төвөөс 12 км газарт Зартын хүрээнээсээ 24 км газарт Зартын голын аманд бусад газраасаа арай өндөрлөг, уул ус, айл амьтны бараа тодрон харагдах салхитай дэнжид байрлаж байжээ. Энэ дэнж газрыг Зулзагатайн ам гэж нэрлэдэг. Эндээс сумын төв сайн харагдана. Зартын гол нь дуганы буйрын баруун талаар урсана.
GPS хаяг :
North 48° 39’ East 098° 43’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 6:9 Side2: 25: Side3: :40 Side4: 4:4 Side5: 4:5 Side6: 1,8
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын туурь нэлээд тод мэдэгдэнэ. Гол цогчин дуганы байр, суурийн чулууны үлдэц, газрын овгордуу байдлаар ялгарна. Цогчин дуганы хэмжээ нь 6:9 метр буюу том биш хэмжээтэй, дотор нь Занхан буюу бурхан шүтээн байрлуулах жижиг тавцан байсан байна. Үүний чулуун суурь нь цогчин дуганы дотор байгаа нь тод бий. Цогчин дуганы баруун хойд талд "Сангийн байшин" /На. Долгор гуайн яриагаар/ буюу дуганын захиргаа аж ахуй байжээ. Хийдийн зүүн хойд талд Гал тогооны байр буюу "Си" гэдэг байшин байлаа. Мөн түүний нэлээд өмнө зүгт газрын байдал ялгагдахгүй болсон газарт хүрд нь байсан гэнэ. Энэ газар хүний хөлийн ормоор хонхойж элэгдсэн байдалтай, өвсний өнгө нь бараандуу байна. Гэхдээ гэрэл зургийн аппаратаар буухааргүй юм. Гол дуганын баруун урд талд "Харанга цохих байршил газар" хурал номын зар тараах үед харанга цохих, бүрээ үлээх, хүн ардад мэдээ дуулгах цамхагтай байсан байна. Гол дуганын зүүн талд дуганаас 30 метр орчим газарт хурдан моринд сан тавих чулуун суурь байсан.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Цөөхөн тооны лам
Хүснэгтийн дугаар :
ЗАИУ 050
судалгааны баг :
Team А