Хуучин төвийн ам

Read in English

Сүм хийдийн нэр :
Хуучин төвийн ам,Хатавчийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
53

Ринчений жагсаалт дах нэр :
Нөмрөгийн хүрээ /Хатавчийн хүрээ, Цогтой вангийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Нөмрөг сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Автай гүний хошуу

Товч түүх :


Завхан аймаг Нөмрөг сум. Хатавчийн хүрээ /Цогтой вангийн хүрээ/ Хуучин Засагт хан аймгийн Дамдин Авишаа гүний хошуу одоогийн Нөмрөг сумын нутаг Нөмрөгийн нурууны Арслантай хунг хэмээх газар энэхүү Хатавчийн хүрээ төвхнөж байжээ.1840-өөд оны сүүлчээр үүсгэн байгуулагдсан гэх энэ хүрээ нь 20-р зууны эхэн үед 18-20 орчим сүм дугантай, 400 гаруй лам сууж хурдаг Авишаа гүний томоохон хурал номын газар байжээ. Тууриас баруун тийш 500-600 орчим м зайд Ширэгтэй хунх хэмээх газарт Нөмрөг сумын хуучин төв суурьшиж байсан бөгөөд ерөнхийдөө энэ хавийн газрыг эдүгээ хүмүүс хуучин төвийн ам хэмээн ерөнхийлөн нэрлэдэг. Хатавчийн хүрээнд Баянтэсийн харуулын жижиг сүмүүд , Баянзүрхийн хурал, Түдэвтийн Хавцгайтын хүрээ зэргээс лам нар ихээр ирж сууж ном хурдаг байжээ. Хатавчийн хүрээний лам нар зуны дунд сарын эхээр Нөмрөгийн нурууны овоог тахиж дараа нь ганжуурын 108 судрыг баглаж үүрцгээн ойр хавийн уул ус нурууг явганаар тойрч гороолон ганжуур эргэх зан үйл хийдэг байв. Мөн зуны адаг сард майдар эргэдэг байсан ба харин цам гардаг байсан тухай мэдээлэл олдоогүй болно. Уг хийдийн гол шүтээн нь Гомбо сахиус байсан ба Чойрын номыг нэлээд голлож үздэг байжээ. Энэ хийдэд Халхын сүм хийдүүдэд гайхагдсан Чойрын онолын 3 том лам сууж байсан гэсэн мэдээ байна. 1937 оны намар дээд мяндаг тушаалын лам нар баривчлагдан явснаар өвөл нь хүрээ хийд бүрэн хаагджээ. Хаагдахын өмнө хийдийн хамба нь Дамба хамба хэмээх хүн байсан байна. Хүрээ хийд хаагдсаны дараа хавар сумын захиргаанаас 3 хүн ирж лацадсан сүм хийдийг онгойлгон бурхан тахилыг нь 3 өдөр зөөж устгажээ. Одоо тус хийдийн туурийн ерөнхий хэмжээ хааш хаашаа нэг км.кв талбайд 20-22 орчим сүм дуган бусад байгууламжийн туурь байдаг. 1990-ээд оны эхээр үзмэрч гэгдэж байсан Ч. Дашцэрэн туурийн хамгийн том хэсэг болох цогчин дуганы туурийг бурхан шүтээнийг нь эрж хайх нэрээр трактороор ухуулж их хэмжээний гүн нүх үүсгэсэн нь одоо ч байдаг.Дамдин Авишаа гүний хошуу нь Түдэвтийн Нөмрөг сумд Тэлмэн сумын хойд хэсгийг хамарсан хошуу байсан бөгөөд энэ хошуунд байсан хоёр том хүрээ хийдийн нэг нь Хатавчийн хүрээ ажээ. /Нөгөө нь Түдэвтэй сумын Хавцгайтын хүрээ/ /Түдэтэй сумын харъяат өндөр настан Цэдэндорж гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.20/

Байршлын тайлбар :
Хатавчийн хүрээний хуучин туурь нь Завхан аймгийн Түдэвтэй, Баянхайрхан, Тэс зэрэг олон сумдаас Нөмрөг сум, Тосонцэнгэл хот орох гол замын дагуу Баруун даваа гэх модтой том давааг даваад зүүн тийш 2км явахад таарна. Энэ газрын баруун, баруун хойд талаар Хөмрөгийн нуруу, зүүн зүүн хойд талаар Нөмрөгийн нуруу үргэлжилнэ. Эдгээр нуруунууд аль аль нь өтгөн шигүү ой модоор бүрхэгдсэн хангайн бүс уулын алс оройдоо тахилгын овоотой. Ийм сүрлэг хоёр нурууны завсарт Арслантай хунх гэж нэрлэдэг дунд зэргийн өндөр уулын бэлд хуучин Хатавчийн хүрээ байрлаж байсан. Тууриас баруун тийш 500-600 м зайд өөр нэгэн Ширэгтэй хунх газарт Нөмрөг сумын төв байрлаж байжээ. Энэ нь 1950-аад оны эхэн үе юм.

GPS хаяг :
North 48° 56’  East 096°  48’

Нийт газрын хэмжээ :
Side1: 27,5 Side2: 27,5 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газарт сүм дугануудын туурь лам нар, айлуудын буйр бууц байсан газрыг нутгийн иргэд тодорхой зааж чадна. Тэдгээр туурийн ул мөр эдгэрч, хил хязгаар нь арилж буй боловч нүдээр ажиглахад мэдэгдэнэ. Түүхэн газрын эзэмшлийн нийт хэмжээг нарийн тогтоох боломжгүй. Багцаалбал хааш хаашаа 1км орчим бололтой. Хүрээний барилга лам нарын сууц зэрэг нь уулын энгэр хажуугаар даван байрласан нөгөө талаар газрын байдал нь эдгэрч өтгөн өвсөөр бүрхэгдсэн байгаа. Бид гагцхүү гол дуганын хэмжээг багцаалан авсан. 22-23 ширхэг дуганатай байсан хэмээн бидэнд ярилцлага өгсөн 84 настай лам Цэрэндорж гуайн ярилцлагаас санаа аван дугануудын туурийг тоолох оролдлого хийсэн боловч төдийлөн мэдэгдэхгүй. 10 орчмыг нь багцаалан үзэж харин гол дуганын туурь бусдаас өмнө талд ганцаараа байгаа учир сайн мэдэгдэнэ. Нөгөө талаар энэ гол дуганын туурийг 1990-д оны эхээр МУ-ын анхны ерөнхийлөгч Завхан аймгийн Түдэвтэй сумын харъяат П.Очирбатын үзмэрчээр ажиллаж байсан Дашцэрэн гэдэг хүн бурхан шүтээнийг нь олох нэрээр тракторын хүчээр ухсан байлаа. Үүнийг нутгийн иргэд нотлон өгүүлж буй. Иймд ухсан том сорив байгаа нь гол дуганын хэмжээг авч байрлалыг тогтооход туслав. Хийдийн баруун хойд уулын бэлд лам нарын байр байна. Тэд газрыг тэгшлэн засаж жижиг байшин, жижигхэн гэр барьж байсан ул мөр бий. Их олон гэр барьж байсан бололтой юм. Хийдийн зүүн урд талд борчууд буюу хүрээ даган аж төрдөг ядуучуудын хороолол байсан гэж өгүүлж буй газрын байдал хүмүүс суурьшин амьдарч байсныг илтгэнэ. Олон гэрийн элэгдсэн буйр бас бий.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй
300-400 лам

Тэмдэглэл :
Түүхэн газрын нэрийг нутгийн хүмүүс ихэвчлэн Хуучин төвийн ам гэж нэрлэж заншсан байна. Лавлан асуухад цөөхөн настангууд Хатавчийн хүрээ байсан газар гэдэг. Настангуудын өгүүлж буйгаар сүм хийдийг /Хатавчийн хүрээ/ тараагаад удалгүй байшин барилгыг нь нурааж зөөсөн гэнэ.

Хүснэгтийн дугаар :
ЗАНР 037

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors