Хүрээний төв
Read in English
Сүм хийдийн нэр :
Хүрээний төв,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
77
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Голын хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Отгон сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Хошууч бэйлийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг Отгон сум. Голын хүрээ Сайн ноён хан аймгийн Хошууч бэйсийн хошууны нутаг одоогийн Отгон сумын Буянт багийн төвд Голын хүрээ хэмээх энэ хурлын газар оршиж байжээ.1880аад оны үед 10 гаруй ламтай 2 дуган, 1 сүмтэй байгуулагдаж байсан энэ хурлын газар нь 1930-аад оны үеийг хүртэл 20 шахам лам сууж байнга хурдаг хурлын газар байжээ.Харин 1930-аад оны үеэс тодорхой бус шалтгааны улмаас лам нарын то цөөрч зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдэд 6-10 лам цуглаж хурдаг бусад үед зөвхөн тахилч лам мөнх зултай хурал байв.1937 онд уг хурал бүр мөсөн хаагдсан бөгөөд үлдэж хоцорсон 2 дуган 1950-иад оны дунд үеийг хүртэл байж байсан байна.1950 оноос энд Отгон сумын Буянт багийн төв төвлөрөн байрлах болсон тул дуганыг амбар сав болгон ашиглаж бйаснаа хожим нь нураажээ.Одоо дуганын туур мэдэгдэхгүй бөгөөд багийн твийн барилга айлуудын хашаа хороотой нийлжээ.Харин 1990-ээд оны үед 1 дуган байсан туури дээр нь энэ нутгийн уугуул иргэн Батмэндийн Дугаа гэдэг үхн өөрийн хүч хөрөнгөөр 4м:5м жижиг хэмжээний модон сүм барьжээ.Энэ сүм нь одоогоор дотроо бурхан тахилын зүйл байхгүй бөгөөд үүсгэн байгуулагч нь хааяа ирж зул хүж өргөдөг.Мөн жил бүрийн зуны эхэн сард хөрш сумуудаас лам нар авч ирж уншлага хийлгэдэг ажээ.Голын хүрээ хэмээх хурлын газар нь Буянт голын эрэгт байсан учир Голын хүрээ хэмээн нэрлэгдэж байсан ба лам нарын тоо сүм, дуганын тоо хурал номын цар хэмжээгээрээ хүрээ биш жижиг хийд байсан бололтой. /Буянт багийн өндөр настан Цэгмид гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.29/
Байршлын тайлбар :
Хангайн нурууны өмнөд хэсэгт, Говь –Алтайн нуруу залгах уулзвар, төрийн тусгай хамгаалаттай Отгонтэнгэр уулын савд байрлана. Отгонтэнгэр уулын зүн дээд талын салбараас эх аван урсах Буянт гол баруун тийш урсан Завхан голд цутгана. Энэ хүрээнээс төрийн тахилгат Отгонтэнгэр уул хүртэл 25 км газар буй. Энэ уулыг Монголчууд эртнээс тахиж ирсэн төрийн тахилгатай уул болно.
Энэ хүрээний туурин дээр 1950-д оны үеэс эхэлж Отгон сумын Буянт баг суурьших болжээ. Айлууд Буянт голоо даган зусна.
GPS хаяг :
North 47° 27’ East 097° 45’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 6 Side2: 7 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Голын хүрээний тууриас үлдсэн хэсэг гэж мэдэгдэх юм үгүй болсон. Бүхий л эзэмшил дээр нь багийн төвийн барилга, айлуудын хашаа, жижиг амбаар пүнз барьсан. Харин 1990 оны үеэс хуучин хүрээний туурин дээр нэгэн жижиг дугана барьсан. Дугана барьсан тэр газраас суурийг малтах үед Голын хүрээний зарим нэгэн шүтээн тахилгын зүйл гарч ирсэн гэнэ. Энэ дуганыг Тус сумын иргэн аймгийн заан, Батмэндийн Дугай гэдэг хүн манай өвөг дээдэс сууж байсан учраас сэргээх хэрэгтэй юм гэж үзээд малын хуучин хашаа саравч буулган 4х5 хэмжээтэй жижиг дугана барьсан. Одоо нэлээд элэгдэж муудсан байдалтай. Барьсан эзэн хааяа сан тавьж зул барьдаг. 6-р сарын эхээр лам нарыг урин авч ирж дацандаа уншлага хийлгэсэн гэнэ. Дотор нь элдэв бурхан тахил үгүй. Багийн манаач дотор нь орж зураг авахыг зөвшөөрөөгүй болно.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ЗАОТ 060
судалгааны баг :
Team А