Нарангийн майдар

Read in English

Сүм хийдийн нэр :
Нарангийн майдар,

Ринчений зураг дах дугаар :
55

Ринчений жагсаалт дах нэр :
Нарангийн хурал

Сүм хийдийн төрөл :
жасаа хурал

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Сонгино сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Сэцэн сартуулын хошуу

Байршлын тайлбар :
Наран уулын аманд баруун, зүүн, хойт гэсэн гурван талдаа ой модтой өндөр уултай. Өмнө талдаа тэгш талархаг хөндий байна. Наран уул нь Шарын нурууны нэгэн салбар юм. Туурийн баруун урд болон зүүн урд талд хоёр бяцхан булаг бий. Энэ булгууд жилийн аль улиралд ширгэж тасардаггүй ажээ. Туурийн дөрвөн талаас мөргөлчид ирдэг байсны хуучны морин замтай. Баруун талд ой модноос ангид ургасан хоёр ширхэг хар мод бий үүнийг нутгийн иргэд Удган мод хэмээн шүтдэг байна. Хойд талд Нарангийн энгэрт ой модны зүүн талд 5-6 тусгай онцгой мод бий. Эндээс бурхан шүтээний зүйлс хийх шаврын хэв авдаг,хийдэг сайн чанарын шавар худаг байна. Ойр зэргэлдээ суурийн газар үгүй харин баруун хойш талд айлын өвөлжөө байдаг юм.

GPS хаяг :
North 49° 10’  East 096°  18’

Нийт газрын хэмжээ :
Side1: 500 Side2: 500 Side3: 16: Side4: :16 Side5: 6:6 Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн хэсэг нь төдийлөн сайн ялгарахгүй. Хуучин байшин агуулах барьж байсан эвдэрхий ул мөр олонтой. Туурин дээр олон жилийн өмнөөс айлууд амбаар сав барьж байсан бололтой. Гэхдээ одоогоор тийм сав байхгүй. Туурийн зарим хэсэгт хатаж өгөршсөн мод, ширмэн тогооны жижиг хагархай, шавар ваарын үлдэгдэл мэр сэр харагдах ажээ. Гол Майдарын дугана нь байсан газар бусдаасаа арай өндөрлөг, барилгын суурь мэдэгдэнэ. Яг тэр хэсэгт эдүгээ Майдарын дугана гэж нэрлэж байгаа жижиг 6:6 метр суурьтай 3-4 метр өндөртэй модон байшин барьсан.Туурийн хуучин орыг намхан хашаагаар хамгаалсан.Түүний хэмжээ нь 16:16 метр. Энэ нь одоогоор ямар нэгэн хурал номын үйл ажиллагаа явуулахгүй байгаа бариснаас хойш буюу 2005 оноос хойш хоёр удаа Майдар эргэх ёслол хийсэн. Бусад үед эзгүй байгаа. Дотор нь бурхан тахилын зүйлс байхгүй. Харин өвлийн цагт ойролцоо өвөлжиж буй айлууд нь сан зул асаана.Үүнийг багийн иргэдийн идэвх санаачлагаар босгосон. Цаашид байнгын үйл ажиллагаатай болгож лам суулгах бололтой юм.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001, 002
Огноо нураагдсан:: 1970 он - Ярилцлагын дугаар:001, 002

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нутгийн иргэдийн санал - Ярилцлагын дугаар: 001, 002

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Тэмдэглэл :
Б.Ринчен гуайн бүртгэлд Нарангийн хурал Айраг нуурт байгаа гэж тэмдэглэсэн. Энэ айраг нуураас баруун зүг 10 орчим км газарт, Нарангийн ой гэдэг газар байрлаж байна. Майдарын дуганыг бүрэн сэргээсэн гэж хэлж боломгүй. Гагцхүү хуучин туурин дээр нь шинэ дугана барьж, хоёр удаа Майдар эргэх ёслол хийсэн. Үүнийг тохижуулж лам нарын асуудлыг шийдвэрлэж чадвал сэргээж магадгүй бололтой юм. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар Майдарын дуганад олон лам нар байнга суудаггүй байв. Тэнд нутгийн иргэдийн хөрөнгө зоорийг хадгалдаг олон тооны амбаар сав байдаг. Түүний дэргэд Майдарын дуганатай. Тэрхүү хөрөнгө зоорь, Майдарын дуганыг хариуцаж ганц хоёр лам байнга суудаг. Харин намрын цагт Майдар эргэх үед Тэгш болон Галуутайн хүрээнээс лам нар ирж ном хурдаг байжээ. 1970-д оныг хүртэл Нарангийн Майдарын хурлын туурь номын өргөөг сахисан нэгэн лам өвгөн Чойнзон гэгч амьдран сууж бас арчилж тордсоор байжээ. Тэр өвгөн ламыг нас барсны дараагаар байшин нь нуран балгас болж ном судар нь Наран уулын амаар нэг хийсж байсан хэмээн ахмадууд ярьж байлаа. Нутгийн иргэд ийм туурийг Барааны туурь хэмээн дахин дахин өгүүлэх нь ийм шашны байгууламжийн дэргэд хүмүүсийн эд зүйлийг хадгалах амбаар сав барьдаг байсантай холбоотой. Нарангийн майдарт хэдэн лам сууж байсан талаар мэдээ байхгүй болно.

Хүснэгтийн дугаар :
ЗАСГ 028

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors