Олон булагийн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Олон булагийн дугана,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
жасаа хурал

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Сонгино сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Сэцэн сартуулын хошуу

Товч түүх :


Завхан аймаг Сонгино сум. Олон булгийн дуган Хуучин Засагт хан амйгийн Цэцэн сартуулын хошуу одоогийн Сонгино сумын Айраг багийн нутаг Олон булаг уулын өмнөд биед энэхүү жалгын хурлын дуган төвхнөж байжээ.1890-ээд оны сүүлчээр байгуулагдсан гэж үздэг энэ дуганыг үүсгэн байгуулагч нь тодорхойгүй бөгөөд 1935, 1936 оныг хүртэл дуганд сар жилийн дүйцэн өдрүүдээр лам нар цуглан хурал хурж бусад үед тахилч лам суудаг мөнх зултай хурал байжээ.Мөн зуны эхэн сард Олон булгийн овоо хэмээх эртний тахилгат овоог тахиж байсан байна.Хурал 1937 оны эхээр хаагдсан бөгөөд дуганыг 1940-өөд оны үед нураасан гэдэг.Одоо 8,5м:8,5м хэмжээтэй дуганын чулуун суурь тод мэдрэгдэх бөгөөд бас 12:10м хэмжээний туурийн үлдэгдэл байна.Энэ 2 туурийн орчим өгөршсөн мод, төмөр хийцийн үлдэгдэл, ширмэн тогооны хагархай зэрэг үлдэцүүд бий.2003 оны үед энэ дуганы туурийн дэргэд урд өмнө лам хувраг явсан Пүрэв гэвш гэдэг хүн өөрийн санаачилга хүч хөрөнгөөр 6м :6м талбай бүхий жижиг модон дуганыг барьж ашиглалтанд оруулжээ.Энэ дуган одоогоор хурал номгүй байна.Олон булгийн дуган нь Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүй хэл шинжлэлийн атлас”-ын сүм хийдийн жагсаалтанд бүртгэгдээгүй бөгөөд энэ дуган нь монгол орны нутаг дэвсгэрт түгээмэл байсан жалгын хурлын дугануудын нэг байжээ. / Тус сумын Пунцагжанчивлин хийдийн лам Пунцаг гуайтай хийсэн ярицлагаас 2007.06.17/

Байршлын тайлбар :
Сонгино сумын Айраг багийн нутаг. Түүхэн газрын ар талд Олон булаг уул, өмнө талд тэгш хөндий, баруун талд Баруун Гозгор, зүүн талд Зүүн гозгор (баруун зүүн талаар нь Олон булаг уулын салбар үргэлжлэх учир нутгийн иргэд ийн нэрлэжээ). Өөрөөр хэлбэл Олон булгийн сум нь Олон булаг уулын урд энгэрт оршин тогтнож байжээ. Ойр зэргэлдээ томоохон гол мөрөн байхгүй. Олон булаг уулын энгэрт дунд бүс орчимд нь зэрэгцээ/цуваа/ байрлалтай хоёр овоо бий. Энэ хоёр овоог нутгийн иргэд тахиж ирсэн байна. Түүхт газрын дэргэд гацаа суурин байхгүй.

GPS хаяг :
North 49° 05’  East 095°  46’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 0,5: Side2: 12,7 Side3: 8,5: Side4: :8,5 Side5: 6:6 Side6: 400

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газарт модоор 6 х 6 метр орчим хэмжээтэй модон сүм барьсан. Шинэ сүмийн урд талд хуучин барилгын ил тод чулуутай туурь бий. Хэмжээ нь 8,5 х 8,5 метр. Шинэ дуганы өмнөх туурийн өмнө талд бас нэгэн баларсан 6,5х12,7 метр /хэмжээ1/ хэмжээний туурь бий. Шинэ сүмийг ямар нэгэн туурин дээр барьсан байдал мэдэгдээгүй. Энэхүү хоёр туурийн баруун талд урагшаа харсан байдалтай хүн нутаглаж, байр сав, гэр барьж байсныг илэрхийлэх уртавтар нь 100 метр орчим буурь туурь бий. Тэдгээр тууриуд дээр өгөршсөн мод, хагарсан ширмэн тогооны үлдэгдэл харагдана. Энэ сүм болон Тариатын сүмийн талаар хүмүүс тодорхой мэдээлэл өгч чадахгүй буй. Зөвхөн сүм байсан тухай л сонссон байна. Зуны эхэн сард овоо тахих /энэ жил олон булгийн овоог 5-р сарын 12-нд тахисан/ үед нутгийн хүмүүс шинэ барьсан сүмээ эргэж тойрон, овоонд мөргөдөг байв. Өөр дотоод чимэглэл, бурхан тахил хийгдээгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд оны сүүл үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
ЗАСГ 029

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors