
Тариатын сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Тариатын сүм,Тариатын сүм,
Ринчений зураг дах дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
cүм
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Сонгино сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Сэцэн сартуулын хошуу
Товч түүх :
Завхан аймаг Сонгино сум. Тариатын сүм Хуучин Засагт хан аймгийн Цэцэн сартуулын хошуу одоогийн Сонгино сумын Тариат багийн төвд Сонгино хайрхан уулын ар биед энэхүү Тариатын сүм хэмээх цагийн хурлын дуган төвхнөж байжээ.Зарим ахмад хүмүүсийн яриагаар 19-р зууны сүүлч үеэр энэ нутагт амьдарч байсан 4 гэлэн хүн хамтарж хурлын дуган үүсгэсэн нь энэ бөгөөд 4 гэлэнгийн дуган гэж нэрлэгдэж байжээ.1930-аад оныг хүртэл уг дуганд 5-6 лам байнга суудаг байнгын хурал номтой байсан боловч 1930-аад оны сүүлчээс 1937 оныг хүртэл тухай үеийн цаг үеийн байдлаас шалтгаалан байнгын хурал тасалдаж зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдэд хурдаг цагийн хуралтай болсон байна.Дуганы хурал 1937 оны эхээр хаагадж үлдсэн дуган нь 1950иад оны үед нураагджээ.Одоо уг дуганын туурь нь 16м:16м хэмжээний туурь байх бөгөөд энэ туурийн орчимд мөн 2 жижиг байгууламжийн туурь бий.2002 оны үед Тариатын сүмийн туурийн дэргэд энэ нутгийн иргэн Юмжав санаачлан багийн иргэдийн дэмжлэгэр нэгэн жижиг модон дуган барьсан бөгөөд иргэд багийн төвдөө цуглах, овоо тахих, цагаан сарын үеэр дуганд сан тавьж зул өргөдөг ажээ.Одоогоор дуганын дотор бурхан тахил байхгүй.Тариатын дуган нь мөн манай орны хөдөө орон нутагт түгээмэл байсан цагийн хурлуудын нэгэн дуган байжээ. / Тус сумын Пунцагжанчивлин хийдийн лам Пунцаг гуайтай хийсэн ярицлагаас 2007.06.17/
Байршлын тайлбар :
Сонгино сумын Тариат багийн төв, баруун аймгуудын гол уулзвар зам. Түүхэн газрын өмнө талд Сонгино Хайрхан уул, хойт талд алсад Хан хөхий уул, баруун талд Хүйтний нуруу, зүүн талд Олон булгийн салбар уулс үргэлжлэн тогтсон байрлалтай ойр хавьд гол ус байхгүй худгийн усаар ундаална. Тахилгатай уулсаас хол. Дөрвөн талдаа уулсаар хүрээлсэн өргөн тал хөндийтэй.
GPS хаяг :
North 48° 57’ East 095° 33’
Нийт газрын хэмжээ :
Side1: 16: Side2: :16 Side3: 17: Side4: :30 Side5: 12: Side6: :28
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газар дараах байдалтай хуучин сүм, барилгын туурь мэдэгдэнэ.
1. 16х16 м хэмжээтэй барилгын суурь. Суурийн захаар хонхойн орсон дунд хэсэгтэй нийт талбай нь товойсон. Одоо энэ газар шинээр модон сүм барьсан Тариатын сүм гэж нэрлэдэг. Нутгийн иргэд багийн төвд хурал хийх, овоо тахих, айлууд өвөлжиж цагаан сарын үеэр тойрч овоонд сан тавин, зул асаадаг. Бид үүнийг хуучин Тариатын сүмийн гол дугана байсан газар гэж үзэв.
2. Гол дуганы эгц өмнө талд 12:28 метр хэмжээний /хэмжээ 2/ ерөнхий төрх нь хэмжээ нэгтэй адилхан туурь бий.
3.Гол дуганы баруун өмнө талд 17:30 метр хэмжээний ерөнхий төрх нь хэмжээ нэгтэй адил өөр нэгэн туурь бий. Эдгээрээс бид хуучин Тариатын сүмд бага биш хэмжээний гурван барилга байсан гэж үзлээ.
4.Шинэ сүмийн зүүн талд нэгэн овгор шороон туурь бий. Түүний хоёр талаар баруун аймгуудын машины гол зам өнгөрч байгаа тул хоёр талаасаа нийлж шороонд дарагдсан, бас багийн төвийн айлууд үнс асгаж хог хаясан байдалтай.
5.Тэрхүү овгор туурийн зүүн талд 30 метр орчим үргэлжилсэн хуучин барилгын 3-5 метр орчим өргөнтэй туурь бий. Энэхүү туурь нь газартай бүрэн тэгширсэн. Гагцхүү хөрсний элэгдэл, өнгө төрх, өвс ургаагүй, олон жил халгай байсан байдлаар нь хуучин барилгын туурь хэмээн үзэж болно. Нутгийн нэгэн иргэн 43 настай Жүрмэдийн Орломсүрэн бага байхдаа тэрхүү газраас их олон шүр хэлхэн тоглодог үүнийг аав ээж нь хориглодог байсныг өгүүлж буй нь ямар нэгэн барилга байшингийн суурь болохыг батална. Түүнд ээж нь энэ газар Тариатын сүмийн газрын барааны байшин байсан юм гэж өгүүлж байжээ. Тэгэхлээр энд сүм бараадуулан барьсан хүмүүсийн хөрөнгө эдлэл хадгалах амбаар барилгууд байсан бололтой юм.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо хаагдсан: 1930-д он - Ярилцлагын дугаар:002
Огноо нураагдсан:: 1940-д оны үе - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1937 он - Ярилцлагын дугаар:002
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй
Тэмдэглэл :
Нутгийн иргэд энэхүү түүхэн газрыг "Тариачин сүм" гэдэг нэрээр нь сайн мэднэ. Баруун аймгуудын авто машины гол зам дайран өнгөрөх учир зам сахих, хоолны газар ажиллуулах зэргээр цөөн айл суурьшсан айлуудын амбаар сав ихтэй багийн төв юм.
Проф.Ринчений жагсаалтад Завхан аймгийн Сонгино сумын нутагт "Тариатын сүм" гэсэн бүртгэл тэмдэглэгдээгүй. Тийм учраас бид шинээр бүртгэнэ хэмээн үзэж байв.
1990-д оны эхээр сүмийн суурин дээр жижиг барилга барьж суврага босгосон боловч үйл ажиллагаа явуулдаггүй ламгүй учир дахин сэргээсэн гэхэд учир дутагдалтай харагдаж байгаа. Гагцхүү айлууд ойртож нутаглах үедээ сарын онцгой өдрүүдэд дотор нь зул өргөж хүрд эргүүлж гороолдог байна. Бурхан шүтээн байхгүй юм.
Хүснэгтийн дугаар :
ЗАСГ 030
судалгааны баг :
Team А