Улиастайн улаан сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Улиастайн улаан сүм,Төгс буянт хийд,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Улиастай хот

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Улиастай хот

Товч түүх :


Завхан аймаг Улиастай сум. Мандзушир, Гэсэр сүмүүд. / Улаан сүм , Дэчиндаржаалин хийд/ Одоогийн Завхан аймгийн төв Улиастай хот нь Манж Чин улсын үед Сангийн хот, Худалдааны хот гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан бөгөөд Сангийн хотод Манжийн амбан сайд, жанжин нар тэдгээрийн ойр шадар хүмүүс яамлан суудаг байв. Харин Худалдааны хотод хятад, орос худалдаачид , гар урчууд зэрэг хүмүүс суудаг байсан ба Сангийн хотод монголчуудын шүтэх Мандзушир бурханы сүм , Манж, хятад хүмүүсийн тахих Гэсэрийн сүм тус тус байжээ. Эдүгээ Улсын Төв Архивын фондод хадгалагдаж буй Олноо өргөгдсөний долдугаар он /1917/ 8-р сарын 10-ны өдрөөр огноолсон Сангийн хот доторхи Мандзуширын сүмийн цорж Чүлтэмийн албан бичигт “.. Мэдүүлэх учир урьд Чин улсын цагт Сангийн хотын дотор хойд гол этгээдэд нэгэн сүм байгулж бурхан шүтээн залаад тусгайлан олгуулсан нэр үгүй.Гагцхүү газар орны ард олон “Улаан сүм” , “Мандзуширын сүм” хэмээн адил үгүй нэрлэж байв. Улиастай дахь олон аймгйин хэрмэл лам банди нарын ном унших орон болгож сангаас бага сага нэмэр дэмжээ олгуулж дөрвөн цагт цөөн өдөр хурал тогтоож цорж , да лам, дэмч, гэвхүй 4 тушаал байгуулж явсаар эдүгээ энэ сүм машид хуучирч унахад хүрсэн бөгөөд зүүн этгээдэд зэрэгцэж байгуулсан хятад ёсны тахилгатай Гэсэр бурханы сүм мөн элж эвдэрснийг эргэн түшмэлд олгуулан тэднээс засацгаан сэлбэж буй..” Мандзушир “ сүмийн тухайд монгол улсын зүгээс засацгаан шинэтгэхэд өчүүхэн бид сүсгээр өглөг нэмэр эрж сүмийг ихэтгэн 16 өрөө болгож сэлбэн засацгааж ... Богд гэгээн эзэн, шашин амьтны тусын тулд тусгаар төр байгуулан шашныг дэлгэрүүлж амьтныг жаргуулсаар үүнд шавь боол болсон хувь заяаны эрхэмд шүтэж эдүгээгээс шашны баригч дээдсийн шавдан түг түмэн онд батдаж шашин төрийн үйлс дэлгэрэн бадрахын тухайд зориулж тус сүмийн газар өргөл барьц өргөж Богд эзэн хааны Шавьдан сольдов, Дүнрэв сольдов, Ерөөлийн хаан тэргүүтэн цогчин уншлагыг өдөр бүр мөнх болгон уншуулж хуврагт зэд, манз өргөж явахыг хүснэ хэмээснийг маш сайн явдлын дээд мөний тул даруй өргөл барьцыг хүлээн авч сүмийг сайн өдөр сонгож энэ 7 сарын 17-ны өдөр хурлыг үүсгэн эхлэж хуруулан буй...” хэмээн бичсэн байна. Энэ бичиг үйлдэгдэн БХМУ-ын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яаманд ирсэний дараа 1917 оны 9-р сард Наймдугаар Богд Жавзандамба хутагтаас энэ сүмд Дэчиндаржаалин нэр шагнажээ. 1920-иод оны байдлаар уг сүмд 80 гаруй лам байнга сууж хурж байсан мэдээ байна. Уг сүм нь Манжийн эрхшээлийн төгсгөл үе буюу 1910-аад оны үед барилга байгууламжийн хувьд ихээхэн муудаж хурал ном хурах боломжгүй шахам болж байгаад 1914, 1915 оны үед сэргээн засварлагдаж хурал номын цар хүрээгээ өргөтгөн батжуулж улмаар 1917 оны намар Богд хааанаас албан ёсны нэр шагнуулж байсан боловч 1921 оны сүүлчээр хурал номын үйл ажиллагаа бүрмөсөн зогсож хаагджээ. Улиастай хотод байсан энэхүү Улаан сүм буюу Манзушир бурханы сүм нь / Дэчиндаржаалин/ Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын хэл шинжлэл угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн жагсаалтанд бүртгэгдээгүй байна. Монгол оронд бурханы шашин дахин дэлгэрсэн 1990-ээд оны үед тус сүмийн хурал номыг сэргээн Улиастай хотод шинэ цагийн Дэчиндаржаалин хийдийг байгуулжээ. Гэхдээ Сангийн хотын хойд гол этгээдэд байсан Улаан сүмийн туурин дээр бус Улиастай хотын зүүн хойд тал Хүрээ толгойн өвөр хэмээх газар гэр дуган барьж байгуулагдсан байна. Одоогийн Улиастай сумын төвийн зүн хэсэг Богдын гол , Чигэстэйн голын хоорондын аралд Сангийн хотын хэрмийн туурь тодорхой байдаг тул энэ нөхцөл байдлыг ашиглан Улаан сүм буюу Манзушир бурханы сүмийн туурийг олж тогтоох боломжтой. Мөн 2007 оны 6-р сард Монголын БШИС-ын захирал гавьж Ш.Сонинбаяр Улиастай суманд ирж Дэчиндаржаалин хийдэд морилохдоо энэхүү Улаан сүмийн туурийг олж тодруулах санал хүсэлтийг тус хийдийн лам хуврагуудад тавьсан гэдэг. Холбогдох эх сурвалж: 1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. И.Майский “ Хуучин ба шинэ Монгол” УБ 1995

Байршлын тайлбар :
Хангайн бүсийн салбар Богд, Чигэстэй голуудын савд орших Завхан аймгийн төв Улиастай хотод энэхүү түүхэн газар байна. Ойр хавьд уул толгод олон. Тахилгатай газар мэдэгдэхгүй.

GPS хаяг :
North 47° 45’  East 096°  52’

Нийт газрын хэмжээ :
Side1: 500 Side2: 600 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын суурин дээр 1990 оноос Төгс буянт Жавхлант хийдийг сэргээн босгож, хэд хэдэн барилга барьсан, мөн үүнээс өмнө түүхэн газрын баруун өмнөд талаас нь айлууд хашаа барин суусан учраас барилга байшингийн туурь элэгдэж муудсан байна.

Сүм хийд байгуулагдсан он :

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ЗАУХ 070

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : 3. Санж (Эрдэнэ-хайрхан) 2. Мянга (Эрдэнэ-хайрхан) 1. Чойжин ( Дуутын хүрээний лам байсан) - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1900 Ist revival 2005 2nd revival - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар

Тэмдэглэл :
1.Завхан аймгийн төв Улиастай хотын зүүн хойш хэсэгт нутгийнхан Хүрээний толгой гэж нэрлэдэг уулын энгэрт Төгс буянт хийдийг 1990 оны орчим босгосон байна. Нутгийн хүмүүс энд Улиастай улаан сүм байсан хэмээн мэдээлж буй. 9. Энэхүү түүхэн газрын тухай Проф. Б.Ринчений бүртгэлд тэмдэглээгүйгээс гадна нутгийн хүмүүс тодорхой мэдээлэл байхгүй нь хачирхалтай байсан. Шинэ хийдийн залуу лам нар нь хүртэл нь "Улаан сүм" гэж байсан, 1937-1938 оны орчим хаагдсан гэнэлээ гэхээс өөр мэдээлэл өгч чадахгүй байлаа. Аймгийн ОНС-н музейд бас энэ талын мэдээлэл хомс. Бидний бодлоор Завхан аймгаас төрсөн олон хутагт, гэгээнтнүүдийн сууж байсан хүрээ хийдийн нөлөөн дор Улиастайд байсан энэ жижиг сүм хүрээ судлагдахгүй бололтой. Биднийг очихын өмнө Улиастайд очсон Улаанбаатар хотын Шашны Их сургуулийн захирал Ш.Сонинбаяр гуай Төгс буянтын залуу лам нарт бас энэ "Улаан сүмийн" тухай судлан туурийг олох тухай үүрэг өгсөн гэж сонсогдлоо. 14. Түүний газрын суурин дээр хэд хэдэн барилга баригдсан. Гагцхүү эдгээр барилгыг хуучин суурин дээр барисан болох нь илт. Энд байсан гол барилга нь 1990 онд босгосон Төгс буянтын гол цогчин дуганы суурь байсан бололтой. Энэ туурь болон бусад зүйл нь сүм хийдийн бүртгэлийн ЗАУХ-н 066-гийн авсан зурагт буулгасан тул бид нэмэлт зураг аваагүй болно. Эдүгээ энэ Улаан сүмийн туурин дээр босгосон Төгс буянтын хийдийн салбарыг Жавхлант толгойн өвөрт байгуулсан тул энэхүү түүхэн газрыг сонирхон очиж үзэх хүмүүс их цөөрчээ. Бид Улиастай хотод түүх сонирхогч Баяраа, Сэлээд нарын хэд хэдэн хүмүүсээс Улаан сүмийн тухай мэдээлэл авч чадаагүй.

Хүснэгтийн дугаар :
ЗАУХ 066

судалгааны баг :
Team А

Газрын зураг :