
Тэгшийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Тэгшийн хүрээ ,Гандан хийд,Ганданпилжайлин хийд,
Ринчений зураг дах дугаар :
50
Ринчений жагсаалт дах нэр :
Тэгшийн хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Цэцэн-Уул сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Товч түүх :
Завхан аймаг Цэцэн уул сум. Шинэ Ганданпэлжээлин хийд Цэцэн уул сумын төвд 1937 оноос өмнө оршиж байсан Цэцэн сартуулын хошууны томоохон хүрээний нэг болох Тэгшийн хүрээний туурин дээр уг хүрээний хурал номыг сэргээн 1990 оны 6-р сард байгуулагджээ.Анх тус хийдийг урд өмнө Тэгшийн хүрээ Галуутайн хүрээнд шавилан сууж байсан гавьж лам Пүрэв, гэвш лам Баяр, өвгөн лам Жадамба, иргэн Дагвадорж нар үүсгэн санаачилж нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулжээ.Анх гэр хэлбэрийн дугуй шавар дуганд хурж эхэлсэн бол 1994 онд Тэгшийн хүрээний Цогчин дуганы туурин дээр 9х9 хэмжээтэй шинэ модон дуган ашиглалтанд оруулж хурах болжээ.Хийдийн гол сахиус нь Лхам сахиус бөгөөд мөн хуучин хүрээнд залагдаж байгаад хүрээ хийд мөхсөний дараа нутгийн айлуудад тахигдаж байсан 10 гаруй бурхан шүтээнийг хийддээ залсан байна.Тус хийд 1995 онд ГАнжуурын 108 ботийг, 2002 онд Майдар бурхан, 2007 оны 6-р сард Данжуурын бүрэн ботийг тус тус залжээ.Мөн 2004 оноос өмнөд Энэтхэгийн Гомон дацанд 1 шавь бэлтгэн суралцуулж байна.Одоо тус хийд 7 ламтай бөгөөд нэг сард дунджаар 4-5 удаа хийддээ хурдагХийдийн хурал номын үйл нь хуучин Тэгшийн хүрээний дэг, ая дангаар явагддаг.Жилд Богд ламын дүйцэн өдөр, Бурхан багшийн дүйцэн өдөгр, зулын 25, хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15 хүртэл томоохон хурал айлтгал Ерөөл, Магтаалууд хурдаг.Цогчин дуганы гадна 2 суварга байх бөгөөд 1 суваргыг Тэгшийн хүрээний хамба ламын гэгээн дурсгалд зориулж сүсэгтэн олноос, нөгөө суваргыг өвгөн лам Гончиг, өөрийн багш Лувсандамбийдомийн гэгээн дурсгалд зориулж тус тус босгожээ.Хийдээс холгүй мөн Лувсандамбийдомийн ламын жас хэмээх нэгэн дуганын туурь байдаг Эдгээр мэдээ баримтаас үзвэл Цэцэн уул сумын Ганданпэлжээлин хийд нь сүм дуган судар ном бурхан тахил, лам нарын тоо, хурал номын хувьд тогтворжсон хөдөө орон нутгийн хийдүүдийн нэг ажээ. /Цэцэн уул сумын Ганданпэлжээлин хийдийн ловон лам М.Цэндаюуштай хийсэн ярицлагаас 2007.06.17/
Байршлын тайлбар :
Тэгшин хүрээний байрлал нь хангайн уулархаг бүсэд багтана. Туурийн баруун хойт талд Сайнхүүгийн ам, түүний арын уулын Батсуурь уул гэнэ. Өмнөд талд нь Шоотой уул бий. Иймээс хүрээ байрлаж байсан газрыг бас Батсуурийн ам гэж нэрлэдэг байна. Хүрээний өмнүүр Дэлгэрлэн, Тэгш гэсэн хоёр гол урсаж байдаг. Тэдгээр голууд Цэгээн нууранд цутгана. Баруун талдаа Цагаан овоо гэдэг тахилгатай уул байна. Хүүхэд тогтдоггүй айлууд энэ овоонд хүүхдийн хувцас хийж тахидаг уламжлалтай ажээ. Эдүүгээ энэхүү Тэгшийн хүрээний хуучин туурин дээр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төв бий. Сумын төвийн айлууд, албан газрууд нь туурийн дээд талд гарч буудаггүй байна. Энэ нь шүтлэгийн газрыг хүндэтгэсэн байдалтай байна.Энэ овоог эртнээс тахиж байсан уламжлал одоо ч бий.
GPS хаяг :
North 48° 35’ East 095° 26’
Нийт газрын хэмжээ :
Side1: 1000 Side2: 600 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Шинээр байгуулагдсан Ганданпэлжэйлин хийд нь хуучин Тэгшийн хүрээний гол цогчин дуганын эргэн тойрон баригдсан. Гол цогчин дуганын туурин дээр шинэ сүмийг барьжээ. Газраас товойсон чулуун хашлагатай шороон туурь сайн мэдэгдэнэ. Шинэ сүмийн барилгын ар талд хийдийн хашаан дотор хуучин хэд хэдэн туурь орсон бий. Үүнээс гадна шинэ сүмээс 600 метр зайд Батсуурь уулын зүүн энгэрт Тэгшийн хүрээний том лам нар болон шашны нэрт зүтгэлтэн Номч мэргэн гэгээн Лувсандамбийдонмэгийн жасааны туурь байдаг. Түүнийг тойрсон хэд хэдэн туурь мэдэгдэнэ. Шинэ хийдийн баруун зүүн талаар хуучин Тэгшийн хүрээний нэлээд олон туурь байна. Тэдгээр нь хангайн бүсийн хатуулаг уулархаг хөрс ургамлын нөлөөнд байгаа тул газраас овойн товойж суурийн хад чулуу нь ил гарч мэдэгдэж ялгарч харагдана. Шинэ хийдийн баруун, зүүн, өмнөд талаар нь айлууд хашаа барин суурьшсан учир иргэдийн эдэлбэр газар хашаан дотор нь хуучин хүрээний туурь мэт зүйл бас байдаг. Түүхэн газрын ерөнхий эдэлбэр газрын хэмжээг тогтооход энэ нь бэрхшээл бий боловч багцаагаар тогтоох боломжтой болно. Тэгшийн хүрээнд сууж байсан ганц нэгхэн өвгөн лам нарын зүгээс шинэ хийдтэй хамтран ажилладаг юм байна. Хүрээний лам нарын дурсгалд зориулан хэд хэдэн суврага босгохоор тэд тохирчээ. Анхны суврагыг 2006 онд босгосон бол хоёр дахийг энэ зун барив. Нийт есөн суврага босгох ажээ. Түүхэн газрын ул мөр нэлээд сайн хадгалагдсан нэн ялангуяа Батсуурь уулын энгэрт айлууд хүрч буугаагүй тул тэнд байгаа хэдэн туурь их тод үлджээ. Тэнд том лам нарын өргөө, хувийн сууц, ном уншлагын газрууд байсан гэж өгүүлдэг.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй
1800-д оны үе
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950-д он - Ярилцлагын дугаар:002
Огноо нураагдсан:: 1954 он - Ярилцлагын дугаар:001
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ЗАЦУ 035
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Жадамба лам - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Баяр гэвш лам - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Г.Пүрэв гавж лам - Ярилцлагын дугаар: 002
Date of Reviving:
Year : 1990 он - Number of recorded interview: 001
Year : 1990 оны хавар - Number of recorded interview: 002
хуучин хийдийн лам нар
700 орчим
700 гаруй
Тэмдэглэл :
1. Сартуулын хошууны хоёр том хүрээний нэг нь Тэгшийн хүрээ байжээ. Тийм учир олон ламтай, бүс нутагтай үйл ажиллагаа явуулдаг том хүрээ байсан гэж ахмадууд өгүүлж байгаа. Ном сударт зарим зүйл бичигдсэнийг бид олж хавсаргав.
13. Хүрээ байгуулагдсан он цаг, хэдэн ламтай байсан, хэдийд хаагдсан хэзээ нураагдсан зэрэг мэдээнүүд бидний хавсаргасан номон дотор тодорхой бий.
Хүснэгтийн дугаар :
ЗАЦУ 033
судалгааны баг :
Team А